Аймгийн Алдарт уяач Ц.Чулуун:Буурал морио анх түрүүлэхэд магнай хагартал баярласан
А.Тэлмэн
-Шинэхэн Алдартад баяр хүргэе. Улиран одогч усан могой жил таны хувьд олз омгоор дүүрэн байсан бололтой?
-Баярлалаа. Морин жилийн босгон дээр төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялааж, аймгийн Алдарт уяач цол хүртлээ. Би нутгийн дүү Саранхүүгийнхээ морийг уядаг юм.Могой жилд дүүгийн маань хээр халзан морь Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдааны Улаанбаатар хотын бүсдээ айргийн гурваар, Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн уралдаанд айргийн таваар тус тус давхисан. Түүнээс өмнө сумынхаа наадамд аман хүзүүдчихээд, дараа нь Баянжаргалан сумын 90 жилийн ойд бас аман хүзүүдсэн байсан. Өнгөрдөг жил хээр халзан морь нэлээд олон уралдаж, Өвөрхангайн наадмаас бусдад нь айрагдсан. Тэнд олон уралдаад тамир муутай очсон болохоор жаал явж байгаад суучихсан.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутагтаа ханасан цол. Энэ цолонд хүрэхийн тулд хэдэн жил сүүл шуусан бэ?
-Би ер нь тракторын жолооч хүн л дээ.Зах зээлийн системд шилжсэний дараа хэдэн малаа хувьчилж аваад хөдөө гарч мал маллах болсон юм. Тэгж байгаад 1994, 1995 оноос хүн амьтан дуурайгаад морь уяж эхэлсэн. Нэг хэсэгтээ уясан морь айрагдана ч гэж байдаггүй байлаа. 10-20 дотор л давхина. Бодвол буруу уядаг байсан юм байлгүй дээ.Тэгж байгаад 2000 он гараад анх нэг зээрд даага багахан наадамд айрагдуулж байсан.Тэрнээс хойш гайгүй ээ энэ хавиараа айраг түрүүтэй сайхан л наадаад байдаг болсон.Сүүлд дааганаас нь эхэлж оролдсон буурал морь маань Эрдэнэ суманд очиж 170 гаруй мориноос түрүүлж ёстой магнай хагартлаа баярлаж байлаа. Анхны түрүү, олон ч морь уралдсан болохоор тэрүү тэр наадам санаанаас ер гардаггүй юм. Тэр буурал морь маань Баянжаргалан сумын 80 жилийн ойгоор бас айрагдаж байсан. Ер нь хурдан адуу байсан шүү.
-Сайн адуу хүнийг уяаны эрдэмд сургадаг. Сайн адуу таарч байж сая уяач болдог гэх юм билээ?
-Тийм л байх. Миний буурал морь хурдны хувьд аргагүй л хурдан буян л даа. Би л муудаа багад нь давхилыг нь гаргаж чадахгүй байсан байх.
-Хаанахын адуу вэ?
-Манай эндэхийн адуу. Дээр үед улсын наадамд очиж айрагдаж байсан Эрдэнэ сумын хүрэн азарганууд байдаг шүү дээ. Эрдэнийн гурван хүрэн гэхээр дээхэн үеийн уяачид андахгүй байх.Тэрний нэг Найдан гэж хүний хүрэн азарга байсан.Миний буурал морь тэр Найдангийн адууны угшилтай.Эх талаасаа хүрэн азарганы цустай гэдэг юм.
-Хүрэн азарганы цустай болохоор нь авсан юм уу?
-Найдан гуайн хүү манай ууган том хүүд нэг охин унага бэлэглэсэн юм. Тэр нь гүү болоод гарсан нь буурал морь. Ер нь тэр гүүнээс гурав дөрвөн эр унага гарсан нь цөм давхисан. Тэгээд л ер нь би моринд орсон юм шүү дээ./инээв/ Буурал хонгор гүүг ямар ч азарганд хураалгасан гарсан төлүүд нь цөм давхиж байсан учраас аргагүй сайн адуу байж гэж боддог.
-Анх морь уяхдаа ямар хүнээс заавар зөвлөгөө авч байв.Энэ нутгийн тулхтай буурлуудын тухай хууч дэлгээч?
-Анх морь уяхдаа асуухаасаа бэргээд, голдуу хийж байгаа ажлыг нь дуурайдаг байсан.Морь болгоны уяа өөр юм болохоор таарах таарахгүйтэй байсан биз дээ. Тэгээд ч манайхан дотор морь мал уядаг хүн байгаагүй. Би л анх оролдож байгаа нь тэр. Уг гарвал нь Баянжаргалангийнх. Манай Архустын тэжээлийн аж ахуйд ирж ажиллаж байсан Чогсомжав гэж өвгөн байсан.Манай найзын аав л даа. Тэр хүнээс их зүйл сурсан шүү. Тиймээс тэр хүнийг уяаны эрдмийн багшаа гэж боддог.
-Нэгэн үе Баянжаргалангийн адуу яригддаг л байсан байх шүү?
-Манай сумын адуу ч гэсэн уг нь хурдан шүү дээ.Баянжаргалан манайх хоёр залгаа болохоор морьд нь холилдож уралдаад өгөө аваатай л нааддаг.Сарангийн хээр халзан морь чинь манай эндэхийн л адуу шүү дээ. Нэг хэсэг тэжээхээ байгаад жаахан суларсан болохоос уг нь Архустын адуу гэж яригддаг л байсан. Сүүлийн үед залуус маань нутгийн адуугаа сайжруулахаар зүүн зүгээс адуу авчирч байна. Эрлийз азарга ч тавьж л байна.
-Танай энэ хавийнхан морьдоо эртнээс тэжээсэн үү?
-Эзэд нь зориуд тэжээхээс урьдаар адуу нь өөрөө бэлчээрлэж байгаад поль руу орчихдог байсан. Тэгээд тэжээл будаа идчихсэн адуу чинь бусдаас өөр байлгүй яахав. Ядаж л онд тарган орно. Тиймдээ ч нэг хэсэг манайхны адуу хурдан байсан байх.
-Алдарт хэзээнээс улс бүсийн чанартай наадамд морьдоо уралдуулж байгаа вэ?
-Би ер нь голдуу энэ хавиараа нааддаг хүн. Багануур луу хааяа явна. Улсын наадамд нэг очоод хорин хэдээр давхиулсан. Харин 2012 оны Төв аймгийн наадамд шарга морь,хүрэн хязаалан хоёр маань хоёулаа дөрвөлсөн.Тэгж л анх аймгийн наадамд очиж морь айрагдуулж байлаа.Бүсийн чанартай наадамд анх удаа наадаж байгаа нь Төв аймгийн 90 жил, Гиннесийн уралдаан болж байх шив дээ.
-Дүнжингаравт морь уяж байгаа юу?
-Уяж байгаа. Нэлээд хэдэн морь бий. Хээр халзан морь ч гэсэн уягдаж байгаа.
-Морин жилийн уралдаануудадаа амжилттай сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.187.243
Ах минь мундаг хүн их юм сурч үлгэр дуурайлал авдаг байсан даа
Reply