Дорноговь аймгаас есөн Алдарт уяач төржээ

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 12 -нд

Морин жилийн босгон дээр улсын Алдарт төрүүлсэн Дорноговьчууд аймгийн Алдартуудынхаа тоог есөөр нэмэгдүүлжээ. Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжийг үндэслэн Айраг сумын харьяат, Эрэнцэнхүүгийн Амарсанаа, мөн сумын харьяат Дэндэвийн Сайнбаяр, Нацагдоржийн Батжаргал, Иххэт сумын харьяат Мунаагийн Гантөмөр, Цэндийн Тогтохбаяр, Дүнхийн Түмэнбаяр, Сайхандулаан сумын харьяат Жамъянгийн Хоролсүрэн, Улаанбадрах сумын харьяат Доржпүрэвийн Баярсайхан нарт аймгийн Алдарт уяач цол, тэмдгийг олгосон байна.

У.Энхмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна