Унаач Ж.Бүдбазар: Энэ жил улс, бүсээс хоёр түрүү, хоёр айрагтай наадсан
А.Тэлмэн
Баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз дээд насанд Төв аймгийн Сэргэлэн сумын аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очирын өсгий цагааныг 11 настай Ж.Бүдбазар хүү унаж хурдлуулан түрүү магнай болсон юм. Төв аймгийн Лүн сумын малчин Жигжидийн хүү Бүдбазар хурдан морь унаад зургаан жил болж байгаа бөгөөд зөвхөн энэ жил гарсаар “Дүнжингаравын хурд 2013” уралдаанд аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очирын өсгий цагаан зээрдийг эрлийз дээд насанд тавлуулж, улсын наадамд түрүүлгэжээ. Мөн Завхан аймгийн 90 жил баруун бүсийн даншиг наадамд МУ-ын Алдарт уяач Д.Дагвадоржийн хул азаргыг түрүүлгэчихээд, “Монгол адуу 3000” гиннесийн уралдаанд баруун бүсдээ Д.Дагвадоржийн бор морийг тавлуулан тун ч одтой нааджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-“Тод магнай”-н уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Жигжидийн Бүдбазар гэдэг. Би Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг. Ээж, аав маань Төв аймгийн Лүн сумын малчин хүмүүс бий. Хонь малладаг юм. Бид эцэг эхээсээ дөрвүүлээ. Манай ах хурдан морь унадаг байгаад хасагдсан. Ах маань их олон айраг түрүүтэй. Харин би хурдан морь унаад зургаан жил болж байна. Анх ааваараа заалгаж хонины морь унаж сурч байлаа.
-Мэдээж анхны уралдаан сэтгэлд их тод үлдсэн байдаг байх даа?
-Би бол сайн санадаггүй юмаа. Ямар ч байсан Лүн суманд айлын шинэ гэрийн найранд аавынхаа найзын морийг унаж уралдаж байлаа. Гэхдээ аль хавьцаа ирснийг мэддэггүй. Хүүхэд байсан болохоор хөөрөөд тэр байх даа. Түүнээс хойш сум аймаг, улс бүсийн олон наадамд оролцлоо. Олон ч айраг түрүү авсан байхаа. Тоолж байгаагүй юм байна. Лүн суманд байхдаа уяач Бат-Эрдэнэ ахынхаа морийг унадаг байлаа. Түүний саарал морийг хоёр гурван ч наадамд түрүүлгэж байсан. Харин сүүлийн жилүүдэд “Ажнай” галынхаа МУ-ын Алдарт уяач Д.Дагвадорж, аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очир, аймгийн Алдарт уяач Хэрлэн ах нарынхаа морийг унаж байна. Манай “Ажнай” гал чинь олон унаач хүүхэдтэй.
-“Ажнай” галдаа амьдардаг уу. Гэрээ санаж байна уу?
-Зуунмод суманд ирээд гурав, дөрвөн жил болж байна. Галдаа амьдардаг юм. Харин сурагчдын болон зуны амралтаараа гэртээ харьдаг болохоор санаад сүйд болдоггүй.
-Энэ жил хэдэн насны морь унаж, хурдлуулсан бэ?
-Зургаан насны морь унасан. Эндээс улсын наадмаар Ган-Очир ахынхаа өсгий цагаан зээрдийг түрүүлгэж, Завхан аймгийн 90 жил, баруун бүсийн даншигт наадамд МУ-ын Алдарт уяач Д.Дагвадоржийн хул азаргыг түрүүлгэчихээд “Монгол адуу 3000” уралдааны баруун бүсэд бор морийг нь тавлуулсан. Бас өвөл “Дүнжингаравын хурд 2013”-аар Ч.Ган-Очирын ахынхаа өсгий цагааныг эрлийз дээд насанд тавлууллаа. Энэ жил сайхан наадсан шүү.
-Тийм байна. Нууц биш бол цалингаа юунд зарцуулдаг вэ?
-Дансандаа хадгалж байгаа. Том болоод хэрэглэнэ.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, алдар нэрээ дуурсгасан сайн уяач болоорой.
А.Мөнх /Тод магнай сэтгүүл. Дугаар /11/ 46/
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна