Битүү хээр морь түрүүлэхийг “Мэргэн шовгор” хэлсэн
Санжаадорж
1968 оны зун. Хэнтий аймгийн Мөрөн сумын наадмын их насны морь мордуулчихаад морь тосооч нар Эрдэнэ толгой дээр сууцгаан түрүү морийг таан ярьцгаана. Энэ үед олны шүтээн “мэргэн шовгор” Ишжамцгуай шогшсоор хүрээд ирж. Гэтэл тэдэн дунд байсан сумын “ху” намын дарга жагайн Гончигжав мэргэн шовгорыг олон уяачдын дунд сорьж баалах санааг гаргаж:
Ишжамцаа чи ямар морь түрүүлэхийг хэлчих…гэхэд мэргэн шовгор мориноосоо буулгүй өнөөдөр их нэртэй айлын, албаны тамгатай, бараан зүсний уралдаж байгаагүй битүү морь их хол түрүүлнэ дээ ... гэж хэлчихээд давхиад явчихжээ. Яваад өгөхөөр нь намын дарга Гончигжав “мөн сайхан худлаа авч байна даа” гэж худалчийг нь гайхаж байжээ. Удалгүй морьд гараад ирж. Бараан морь хол тасарсаар гарч ирж. Унасан хүүхэд нь Гандиймаа амы нь татаж дийлэхгүй явсаар түрүүлсэн нь нэгдлийн адуучин Чойжилын хээр морь байв. Их насны морины түрүүг “Мэргэн шовгор”- ын хэлсэнтэй яг таарч олон түмнийг гайхашруулсан байна. Үүнд: нэртэй айлын гэдэг нь Мөрөнгийн Оч нэгдэлд 5000 хонь, 1000 адуу өгч орсон их нэртэй нутгийн толгой баян Самданпунцаг нэгдэлд бага насанд нь өгсөн үрээ байж. Албаны тамгатай гэдэг нь Хүнхрээндээ нэгдлийн 6 гэсэн том тамгатай байжээ. Бараан зүсний уралдаж байгаагүй битүү морь гэсэн нь хээр зүстэй, урьд нь уяж байгаагүй зэрэг нь яг таарч хол түрүүлэхийг нь ч зөрөөгүй хэлсэн байна.
Хээр морийг Чойжил нэгдлийн адуун дотроос морь уургалдаг сайн морь байсныг унаж эдэлж мэддэг байж. Цагаан сарын дараа хаврын уралдаанд “мөлзөн” Лхамсүрэн охин Чанцалаараа хонгор азаргаа унуулаад нэгдлийн хээр мориор тавьж өгчээ. Хонгор азарга түрүүлэхэд хээр морь эргүүлж өгөөд хонгор азаргатайгаа хамт иржээ. Хээр морь ч сайнаа харуулсан хэрэг.
Адуучин Чойжил тэр хавар нь Пэрлэймаа өвгөнийг мал туухад нь хээр морийг ноормонд нь нэгдлээс авч, орных нь морийг өвгөнд өгөөд авчихсан байжээ. Ийнхүү “мэргэн шовгор”-ын хэлсэн зөрөөгүй таарсан нь олон түмнийг алмайруулсан гэдэг.
Чойжил хойтон жил нь сумандаа хээр морио дөрөвт оруулаад, тэрний дараа жил бас тавд оруулаад нарийдуулаад хэвтүүлчихэв. Тэгээд л наадам өнгөрч. Чойжилын нагац ах, Самданпунцагийн төрсөн дүү лам Сэрдамба гээд хонь хариулдаг өвгөн тэр намар 9 сарын эхээр адуугаа хашаад байхад нь ирээд “Чойжил чи хээр морио бариад ав” гэж хэлээд хээр морийг нь унаад явжээ. Чойжил ахаасаа айгаад боль гэж хэлж чадахгүй "Ах хээр морий минь унаад тавьдаггүй дээ, хээр морь минь үхлээ…" гээд далд яриад явдаг байж. Хээр морийг сольж сэлгэлгүй 11 сар гартал хонин дээр бараг гурван сар унасан байна. Ингээд л хойтон жил нь Улсын 50 жилийн ойгоор 1971 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж уяач Чойжил бас дахин баярын магнай тэнийжээ.
Чойжил тэр хээр морийг эхэлж суманд нэг түрүүлгээд дахин түрүүлгэж чадахгүй байсан нь эдэлгээгий нь дутаагаад таргадуулж, нарийдуулж унагаж байхыг нь Сэрдамба өвгөн мэдээд хонин дээр 3 сар унаснаар унаар нь хангагдаж аймагт түрүүлсэн байж.
Адууг эдлэх, эр суулгах гэдэг зөвхөн монгол адуу монгол уяачид байдаг эрдэм соёл юм шүү дээ.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна