"Үүлэн" хэмээх Ц.Жамбал Алдарт


Үстэй пуужин хөөргөн нэгэн үе гайхагдаж явсан Цэрмаагийн хүүг хутагтын нутгийнхан андахгүй. Олноо “Үүлэн” хэмээн алдаршсан Жамбал уяач 1917 онд Дорноговь аймгийн Баянмөнх /одоогийн Өргөн/сумнаа малчин ард Цэрмаагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэгчлэн Ц.Жамбал хүүхэд ахуй цагаасаа адуу маланд эрэмгий нэгэн байв.
Даага сарваа зүгшрүүлэн урмын үгээр мялаалгаж явсан тэрээр хожмоо эмнэг хангалын элдүүрийг хангагч болсон гэдэг. Түүний эр зоригийн гайхамшигт үзүүлбэрийн тухайд Өргөнчүүд “ Ц.Жамбал адуунд мөн эрэмгий хүн байж билээ. Ямар сайндаа л морь булгиулж байхдаа цамцаа дэрвүүлэн улам бүр цөсийг хөөргөж байхав” хэмээн бахдангуй өгүүлэх нь бий. Морьтон монголын ид хавыг үзүүлэгч “Үүрийн туяа” нэгдлийнхээ эмнэг хангалыг сургаж урамшуулалд нь адуугаар мялаалгаж байснаа дурсах ярих дуртай байжээ.
Ц.Жамбал эх орны дуудлага, эр цэргийн албыг Баянтүмэнд хааж, халагдсан цагаас төрлөх Өргөн сумандаа ирж нэгдлийн мал маллах болж. Морь уяж, төр түмнээ цэнгүүлэх үйлсэд энэ насыг зориулсан тэрээр Өргөн сумаас тодорсон /одоогоор/ цорын ганц улсын цолтон бөгөөд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг 1994 онд хүртжээ. Алдартыг төрийн хишиг хүртэхэд хувь нэмрээ оруулсан олон хурдан хүлгэд байдаг ч “Пуужин” хэмээх цагаан морь нь онцгой амжилт үзүүлэн уяачийн нэрийн хуудас болсон юм. 13 удаа уралдахдаа 11 түрүүлж, хоёр аман хүзүүдсэн цагаан морь Банди угшилтай бөгөөд Тарав гэгчээс битүү адуу худалдан авч байжээ.
Нас нийлсэн хойноо шинэ эзэндээ ирсэн цагаан морь уягдсан цагаас эхлэн хурдалж, уралдсан болгондоо дархан түрүүлдэг данжаад адуу байсан юм. Ц.Жамбал Алдарт цагаан морио аймгийн наадамд дөрөв, сумын наадамд арван удаа түрүүлгэж байсан агаад “бид эрт учирсан бол илүү амжилт үзүүлэх байсан” хэмээн ярьдаг байжээ. Толгойгоо гэдийлгэж, нуруугаа хотойлгон, ясан сүүлээ дээш болгон давхидаг онцлогтой цагаан морь уясан эзний магнайг олонтаа тэнийлгэсний дотор 19 насных нь гайхамшигт түрүү хамгийн ихээр огшоосон гэдэг юм билээ. Тэрхүү дурсамжит наадам нь Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумдын залуучуудын чуулга уулзалтанд зориулсан уралдаан байжээ. Шандаст хүлгийнхээ чансааг мэдэх уяач нь “оросууд огторгуйгаар цагаан пуужин нисгээд байх юм. Би газраар “Үстэй цагаан пуужин” нэгийг тавилаа” хэмээн ярьж суутал хэлснээр нь болж, цагаан морь ээлжит түрүүгээ хүртэн “Пуужин” цагаан хэмээх нэртэй болсон гэдэг билээ. Өргөнчүүдийн бахархал газраар ниссэн үстэй цагаан пуужинг мөнхжүүлэхээр аймгийн Алдарт уяач Ж.Багвар шүлэг тэрлэн, хөгжмийн зохиолч Мөнгөн-Өлзий ая дан тааруулж “Үүлэн цагаан”, яруу найрагч Г.Бүдмэд уран үг хэлхэн, СТА Б.Ганболд уянга хөг нэмж “Домогт цагаан хүлэг” зэрэг дуун суварга бүтсэн байдаг.
Ц.Жамбал Алдартын нэрийг дуурсгасан өөр нэгэн хурдан хүлэг бол хээр азарга нь юм. Хээр азарга:
-1980 онд хавчигтаа-Эрдэнэ сумын наадамд айргийн гурав
-1981 онд АХ-ын 60, аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор түрүү
-1982 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын наадамд аман хүзүү
-1982 онд сумын Сүмбэрийн овооны тахилгад түрүү
-1983 онд Өргөн сумын наадамд түрүү
-1984 онд Өргөн сумын наадамд түрүү магнайд тус тус хурдалж байжээ. Ийнхүү шандаст хурдан хүлгэдийнхээ хийморь дор гэрэлтэж, санчигандаа хяруутай өвгөдийнхөө сургаал дор ухаажсан Ц.Жамбал уяачийн үйл хэргийг хүү Ж.Баттогтох, ач С.Алтангэрэл нар нь үргэлжлүүлэн Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жил, зүүн бүсийн уралдаанд хээр азаргаа түрүүлгэсэн билээ.
Үг Г.Бүдмэд
Ая Б.Ганболд МУСТА
ДОМОГТ ЦАГААН ХҮЛЭГ
Догшин хутагтын өлгий нутгаас
Домог болон алдаршсан
Жамбал уяачийн гардан уясан
Жарны цуутай хурдан, хурдан цагаан хүлэг
Арнай торнойд анхлан төрсөн унага даа
Арван гурав дараалан түрүүлсэн хүлэг дээ
Галсан бандийн Хүүхэн цагааны
Галтай удмыг өвлөн залгасан
Тайжийн борлог гүүнээс эхтэй
Тасарч унахдаа босоо, босоо буусан домогтой
Арнай торнойд анхлан төрсөн унага даа
Арван гурав дараалан түрүүлсэн хүлэг дээ
Самбай сүүлээ шарван хурдлахдаа
Саахалт газраас тоос нь татдаг даа
Үзүүр бариаг үзэж уралдахдаа
Үүлэн цагаан хүлэг үүрсэн, үүрсэн түрүүлнэ
Арнай торнойд анхлан төрсөн унага даа
Арван гурав дараалан түрүүлсэн хүлэг дээ
Аргалын уул сүмбэр хэцдээ
Араараа нийлсэн саран тамгатай
Ардын наадамд алдраа дуудуулсан
Армагийн сайхан хурдан, хурдан түмэн эх хүлэг ээ
Арнай торнойд анхлан төрсөн унага даа
Арван гурав дараалан түрүүлсэн хүлэг дээ
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна