Төв аймагт болсон барилдаан

Батсайхан
2014 оны 3-р сарын 19 -нд

Төв аймгийн Зуунмод хотод барилдаан болсон бөгөөд а.х.а Ч.Батчулуун, Ба.Батжаргал, а.а Ж.Мөнгөн нараар манлайлуулсан уг барилдаанд сумын цолтой тун цөөхөн бөх зодоглосон агаад хоёрын даваанд хурц арслан Ч.Батчулуун гоцолжээ. Энэхүү барилдаанд Дорноговь аймгийн харцага Д.Энхбаяр, Дундговь аймгийн харяьат, Өмнөговь аймгийн харцага Х.Батбаяр, Өвөрхангай аймгийн харьяат, Дорнод аймгийн начин Х.Гантулга нар тун сайн барилдсан байна. Барилдааны түрүү бөхөөр Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн харц арслан Чулуунбаатарын Батчулуун тодорч, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, өнгөрсөн жилийн Говьсүмбэр аймгийн наадмын түрүү бөх, аймгийн арслан Ганболдын Баасандорж үзүүрлэжээ. Их шөвгийн гурав Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн хурц арслан Баярсайханы Батжаргал шалгарлаа.
Гурвын даваа
1. А.х.а Ч.Батчулуун – а.з Б.Мөнх-эрдэнэ
2. А.х.а Ба.Батжаргал – а.н С.Дорждагва
3. А.а Ж.Мөнгөн – а.х Д.Энхбаяр
4. А.а Л.Нямбаяр – а.х М.Хаш-Эрдэнэ
5. А.а А.Давааням – а.х Ц.Анхбаяр
6. А.а Г.Баасандорж – а.з Б.Батзориг
7. А.а М.Еркебулан – а.з Ж.Дагва-очир
8. А.а Г.Ганжад – а.з М.Даваасүрэн
9. А.х Д.Батсүх – а.н Л.Отгонбаатар
10. А.х Х.Батбаяр – а.н Б.Энхбат
11. А.н Т.Ядамсүрэн – а.н Х. Гантулга
Дөрвийн даваа
1. А.х.а Ч.Батчулуун – а.н Л.Отгонбаатар
2. А.х.а Б.Батжаргал- гоц мөргөв
3. А.а А.Давааням – а.н Х.Гантулга
4. А.а Г.Баасандорж – а.х Хаш-эрдэнэ
5. А.а М.Еркебулан – а.х Х.Батбаяр
6. а.з М.Даваасүрэн – а.х Д.Энхбаяр
Тавын даваа
1. А.х.а Ч.Батчулуун – а.х Х.Батбаяр
2. А.х.а Б.Батжаргал – а.х Д.Энхбаяр
3. А.а Г.Баасандорж- а.н Х.Гантулга
Зургаагийн даваа
1. А.х.а Чу.Батчулуун – а.х.а Ба.Батжаргал
2. А.а Г.Баасандорж – гоц мөргөв
Долоогийн ийн даваа
1.А.х.а Ч.Батчулуун – а.а Г.Баасандорж

МУИС-ийн оюутан Д.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна