Сумын заануудын барилдаан сайхан боллоо

Гарамдорж
2014 оны 3-р сарын 19 -нд

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан сайхан боллоо. Барилдаанд сумын заан Б.Баянмөнх, Б.Энх-Очирхуяг, П.Өсөхбаатар, Э.Даш, Б.Чимэдвандан, Н.Ширчинхүү, Г.Биндэръяа, Н.Ширчинхүү, Э.Энх-Амгалан, Ё.Улсболд нараар манлайлуулсан хүчит 640 бөх барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн харьяат “Аварга” сургуулийн оюутан Отгонбат Бөхбилэгт дэвжээний бөх сумын заан С.Буман-Эрдэнийг солгой талдаа тун чиг уран өмсөв.
Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, олноо “сумуудын заан” хэмээн алдаршсан, Ойдовын Энхбат заан “Женко” дэвжээний залуу бөх Э.Санчиртай оноолт таарч дагаж мордоод давхар тахимдаад давснаар харих болоогүйгээ нотлож идэр залуу хүчтэнүүд, энэ барилдааныг үзсэн үзэгч олноо баясгалаа. Тэрээр 1989 онд сумын заан болсон агаад нэгэн үе Говь-Алтай Завханы олон суманд барилдан түрүүлж даага хөтлөж явсан гэдэг. Энхбат зааны хүү нь сүүлийн үед их сайн барилдаж буй сумын харцага Жүгдэрнамжил юм. Алтай нутгаасаа зорьж ирээд хоёр давсан нь ямархан их авьяастай бөх вэ гэдгийг нотлох шиг санагдлаа.
Гурвын даваанд Төв аймгийг Бүрэн сумын харьяат, аймгийн заан Ширээбазарын хүү, МУИС-ийн оюутан, сумын заан Базарсад ИМХ-ий с.з Б.Лхагвасүрэнг уран сайхан өмсөж давснаар өмсөх мэхээ дархалж буйгаа нотоллоо. Тэрээр өмнөх хоёр даваанд ч мөн өмсөх мэхээрээ давсан юм. Энэ даваанд Хэнтийн Т.Баттулга Шонхорын Д.Батмөнхөд мушгиулж, Ховдын Ц.Заяатүшиг Өвөрхангайн Б.Бямбадоржид дагуулж тонгоруулж, Бөхбилэгтийн Б.Чинбат Баянхонгорын Д.Уртнастад тохуулж тус тус шороодов.
Дөрвийн даваанд Цайдам Ургацын С.Очирбат с.з Х.Пүрэвсүрэнг хонгодоод, Хэнтийн Э.Дарханбат Говь-Алтайн Г.Загдааг дагаж мордож дайраад, Төвийн М.Санжмятав Гүнсэнноровын Батмөнхийг өмсөөд, Төгс зам ХХК-ий Ё.Улсболд Хантайширын Л.Гантогоог хөнтөрч гүйлгээд, Завханы Т.Дүгэрдорж нэг нутгийн Б.Чимэдванданг хонгодож эргээд, Төвийн Ш.Алтангэрэл Өвөрхангайн Б.Бямбадоржийг сөрж тохоход сэжиж өргөөд, ТХАД-ий Н.Наранбаяр Хөвсгөлийн Н.Мөнх-Эрдэнийг сөрж мордоод, Ховдын О.Очбат Булганы Э.Сумьяабатыг зөрүүлж тахимдаад тус тус давлаа.
Тавын даваанд “Аварга”-ын Л.Жамбал Завханы Э.Доржсүрэнг хөлд орж үлдсэн хөлд цохиод, Ховдын Н.Баттүвшин Бөх Билэгтийн Г.Биндэръяаг хутгахад дагаж эргээд, Төвийн Б.Энх-Очирхуяг Хөвсгөлийн Г.Батсүхийг зайлж уран гоё хавираад, Булганы Э.Энх-Амгалан Завханы Т.Дүгэрдоржийг бусгаад, “Аварга”-ын Ж.Бямбадоньд Увсын Х.Мөнхжаргалыг хонгодоод, ИМХ-ий Б.Мөнх-Өрнөх мөн ИМХ-ий С.Даваадоржийг тонгороход үлдээд тус тус орхиж тав давлаа.
Зургаагийн даваанд Булганы Э.Энх-Амгалан Ховдын Н.Баттүвшинг бусгаад, Дундговийн Э.Даш Их Богдын Г.Жамбалдоржийг хонгодоод, БөхБилэгтийн Л.Жамбал Ховдын Г.Хишигбатыг этэж түлхээд, Завханы П.Өсөхбаатар Хөвсгөлийн Г.Балжиннямыг шуудагдаж түрээд буцааж мордоод, Төвийн Б.Энх-Очирхуяг Завханы З.Хангалбаатарыг зүүн хутгаад давлаа. Энэ даваанд тунасан хоёр бөхийн барилдаан сонирхолтой болж ИМХ-ий Б.Мөнх-Өрнөх Завханы Т.Хайдавдоржийг хонгодож өргөөд тавихад Хайдав дагуулж хөмрөөд дороо хийчихэв.
Долоогийн даваанд Ховдын Б.Баянмөнх Хэнтийн Э.Дарханбатыг амлаж Дархаа мушгиахад Б.Баянмөнх шууд бярдаж өргөөд өвдөглүүлчихэв. Завханы П.Өсөхбаатар Өвөрхангайн Х.Энхчулууныг амласан бөгөөд тун даацтай өмсөж давснаар даагаа сайхан нэхлээ. “Алдар” СХ-ы бөх, с.з Э.Даш Булганы Э.Энх-Амгаланг амлаж бусгаад дутуудахад сөрж давхар тахимдаад давав. Энэ даваанд Завханы Т.Хайдавдорж гурав дахь удаагаа тунасан агаад БөхБилэгтийн Л.Жамбалыг хутгаж үлдсэн хөлд давхар тахимдаад давснаар олон удаа 5, 6 давсан амжилтаа ахиулж чадлаа.
Наймын даваанд Баянаа гоцлож, Б.Энх-Очирхуяг П.Өсөхбаатарыг амлаж давлаа.
Есийн даваанд Б.Энх-Очирхуяг гоцлож, Эрдэнэбатын Даш Бүрнээгийн Баянмөнхийг шахаж татаад давав.
Арвын даваанд Э.Даш гадуур тойгдох буюу давхар тахимдаад давснаар сумын заануудын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Буян-Арвижихын Энх-Очирхуяг дөрөв дэх удаагаа үзүүрлэлээ.
Оноог дөрвийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
1. Б.Баянмөнх с.з - Н.Отгондорж с.з
2. Б.Энх-Очирхуяг с.з - Д.Батмөнх с.з
3. П.Өсөхбаатар с.з - Ж.Ням-Эрдэнэ с.з
4. Э.Даш с.з - Д.Уртнаст с.з
5. Б.Чимэдвандан с.з - Т.Дүгэрдорж с.з
6. Н.Ширчинхүү с.з - Н.Мөнх-Эрдэнэ с.з
7. Г.Биндэръяа с.з - Б.Амарсайхан с.з
8. Э.Энх-Амгалан с.з - Э.Гансүх с.з
9. Ё.Улсболд с.з - Л.Гантогоо с.з
10. Ж.Бямбадоньд с.з - М.Амарсанаа с.з
11. Э.Дарханбат с.з - Г.Загдаа с.з
12. С.Очирбат с.з - Х.Пүрэвсүрэн с.з
13. Г.Батмөнх с.з - М.Санжмятав с.з
14. Л.Жамбал с.з - Э.Даваажаргал с.з
15. Г.Хишигбат с.з - Н.Даваахүрэл с.з
16. Г.Балжинням с.з - О.Баярцогт с.з
17. Х.Энхчулуун с.з - Б.Нямсүрэн с.з
18. З.Хангалбаатар с.з - Н.Загархорол с.з
19. Г.Жамбалдорж с.з - Ш.Базарсад с.з
20. Ш.Алтангэрэл с.з - Б.Бямбадорж с.з
21. Б.Мөнх-Өрнөх с.з - Ж.Бат-Оргил с.з
22. Б.Түмэндэмбэрэл с.з - Б.Баярмөнх с.з
23. М.Билгүүдэй с.з - Б.Мөнхбаяр с.з
24. Т.Хайдавдорж с.з - Б.Амар-Амгалан с.з
25. Э.Одхүү с.з -С.Жанчивдорж с.з
26. Э.Доржсүрэн с.з - С.Дашдондов с.з
27. Р.Бэхбат с.з - Н.Баттүвшин с.з
28. З.Баттөмөр с.з - Б.Батхүү с.з
29. Б.Алтангэрэл с.з - Б.Батбаяр с.з
30. Х.Мөнхжаргал с.з - Б.Гүррагчаа с.з
31. М.Лхагвасүрэн с.з - Г.Батсүх с.з
32. У.Мөнхчулуун с.з - С.Хишигдалай с.з
33. Ч.Мөнхбат с.з - Р.Цэрэнлхагва с.з
34. Н.Мөнх-Эрдэнэ с.з - Н.Наранбаяр с.з
35. Б.Дагвадорж с.з - Ц.Саранзолбоо с.з
36. Н.Батмөнх с.з - О.Наранбаатар с.з
37. Х.Дарамзагд с.з - Д.Баясгалан с.з
38. Э.Сумъяабат с.з - О.Очбат с.з
39. Н.Хүрэлсүх с.з - Э.Совджамц с.з
40. Н.Даваадорж с.з - Д.Хосбаяр с.з
Тавын даваа
1. Б.Баянмөнх с.з - Н.Наранбаяр с.з
2. Б.Энх-Очирхуяг с.з - Г.Батсүх с.з
3. П.Өсөхбаатар с.з - Ц.Саранзолбоо с.з
4. Э.Даш с.з - О.Наранбаатар с.з
5. Н.Ширчинхүү с.з - М.Санжмятав с.з
6. Г.Биндэръяа с.з - Н.Баттүвшин с.з
7. Э.Энх-Амгалан с.з - Г.Дүгэрдорж с.з
8. Ё.Улсболд с.з - Х.Дарамзагд с.з
9. Ж.Бямбадоньд с.з - Х.Мөнхжаргал с.з
10. Э.Дарханбат с.з - С.Жанчивдорж с.з
11. С.Очирбат с.з - О.Очбат с.з
12. Л.Жамбал с.з - Э.Доржсүрэн с.з
13. Г.Хишигбат с.з - У.Мөнхчулуун с.з
14. Г.Балжинням с.з - Б.Алтангэрэл с.з
15. Х.Энхчулуун с.з - Ч.Мөнхбат с.з
16. З.Хангалбаатар с.з - З.Баттөмөр с.з
17. Г.Жамбалдорж с.з - М.Билгүүдэй с.з
18. Ш.Алтангэрэл с.з - Н.Хүрэлсүх с.з
19. Б.Мөнх-Өрнөх с.з - С.Даваадорж с.з
20. Б.Түмэндэмбэрэл с.з - Т.Хайдавдорж с.з
Зургаагийн даваа
1. Б.Баянмөнх с.з - С.Очирбат с.з
2. Б.Энх-Очирхуяг с.з - З.Хангалбаатар с.з
3. П.Өсөхбаатар с.з - Г.Балжинням с.з
4. Э.Даш с.з - Г.Жамбалдорж с.з
5. Н.Ширчинхүү с.з - Х.Энхчулуун с.з
6. Э.Энх-Амгалан с.з - Н.Баттүвшин с.з
7. Ё.Улсболд с.з - Ш.Алтангэрэл с.з
8. Ж.Бямбадоньд с.з - Э.Дарханбат с.з
9. Л.Жамбал с.з - Г.Хишигбат с.з
10. Б.Мөнх-Өрнөх с.з - Т.Хайдавдорж с.з
Долоогийн даваа
1.Б.Баянмөнх с.з - Э.Дарханбат с.з
2. Б.Энх-Очирхуяг с.з - Ё.Улсболд с.з
3. П.Өсөхбаатар с.з - Х.Энхчулуун с.з
4. Э.Даш с.з - Э.Энх-Амгалан с.з
5. Л.Жамбал с.з - Т.Хайдавдорж с.з
Наймын даваа
1. Б.Баянмөнх с.з – гоцлов
2. Б.Энх-Очирхуяг с.з - П.Өсөхбаатар с.з
3. Э.Даш с.з - Т.Хайдавдорж с.з
Есийн даваа
1. Б.Баянмөнх с.з - Э.Даш с.з
2. Б.Энх-Очирхуяг с.з - гоцлов
Арвын даваа
1. Б.Энх-Очирхуяг с.з - Э.Даш с.з

МУИС-ийн оюутан Д.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна