Залуу гарьд түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 21 -нд

Зэвсэгт хүчний 93 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан
Барилдаанд у.ав С.Мөнхбат, у.а Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, у.г И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд а.н Ц.Отгонбат у.г И.Доржсамбууг хөмрөөд, а.н Ц.Цогт-Эрдэнэ у.з Т.Санчирыг дагуулж гуядаад, а.н Г.Болдгэрэл у.х Т.Амартүвшинг тахимдаж дайраад, а.н Ш.Нямсайхан у.н П.Ганхүүг хөмрөөд, а.н Б.Тайван у.н Л.Гантулгыг шуудагдаж өргөөд, а.н М.Жаргалсайхан у.н Ш.Тогтохбаярыг хавираад, а.н П.Даваадорж у.н С.Багахүүг хонгодож элдээд тус тус давав. Мөн энэ даваанд а.н.н Н.Энхжаргал а.а Г.Батнямыг, а.х Т.Бэгзсүрэн а.а П.Мөнхбатыг, а.х Б.Төмөрбаатар а.а Бо.Батжаргалыг, а.х Б.Зоригтбаатар а.а Б.Хишигбаатарыг, а.х А.Отгонбаатар а.а Т.Сүрэнжавыг, а.х Б.Бат-Өлзий а.а Б.Ганхуягийг, а.з Б.Номиндалай а.а Х.Оргилболдыг, а.з Э.Саранбаатар а.з Л.Цээсүрэнг тус тус шороодуулав. Улсын ахмад начин У.Балжинням ямархан эрэмбэтэй бөх болохоо харуулж а.н Б.Отгонцоожийг барьц сонгож мордоод давлаа. Энэ даваанд а.н Х.Мягмарсүрэн у.з Ч.Санжаадамбатай, а.н Ш.Баяржаргал у.г Н.Ганбаатартай сайхан барилдаж өвдөг шороодоцгоов.
Хоёрын даваанд у.г Н.Ганбаатар а.н Ш.Нямсайханыг дайрч мордоод, у.н У.Балжинням а.х О.Бундхоролыг дагаж ороод, Н.Бүрэнбаатар а.з Н.Золбоогийн хөлд ороод, у.н Ду.Батбаяр а.з Д.Бадамгаравыг хавираад, у.н Ж.Гансүх а.з Н.Нямбууг дунгуйлдаж татаад, у.н Ц.Одбаяр өнгөрсөн жилийн наадмын гурвын даваанд хүч үзсэн а.з Л.Батзоригийг таллаж тахимдаад, у.н Р.Пүрэвдагва а.а Ш.Пүрэвгарьдыг дагуулж мушгиад, у.н Т.Баасанхүү а.а Н.Жаргалбаярыг мордож дайраад, а.х.а Б.Одгэрэл а.а Ж.Алтаншагайг хөлд нь орж үлдсэн хөлд хутгаад, а.а О.Хангай а.а Ч.Батчулуунд барьц сонгуулсан ч дагуулж мушгиад, а.а Н.Энх-Амгалан а.х.а Б.Батжаргалыг хонгодож цацаад тус тус давав. Мөн а.х Б.Зоригтбаатар, С.Золбаяр, А.Отгонбаатар, Ц.Анхбаяр нар өсөх идэр начингуудыг шороодуулж дараагийн даваанд гарах болов. Энэ өдрийн хамгийн шуугиан тарьсан барилдаан яах аргагүй у.з Ч.Санжаадамба, а.н П.Даваадорж нарынх байлаа. Зааныг шийдэмгий дайрахад дагуулж зайлж татаад давснаар удамт бөх а.н П.Даваадорж амаргүй бөх болохоо үзэгчдэд таниуллаа. Мөн энэ даваанд у.х Э.Оюунболд а.х Б.Бат-Өлзий нарын барилдаан үзэгчдийн ундуучлыг багагүй хүргэж байв.
Гурвын даваанд у.з Б.Батмөнх а.а О.Хангайг амлаж баруун суганд нь сэжиж дотуур өхийлдөөд давлаа. Түүний хувьд өмнөх барилдаанд унасан даагаа ийн ойрмогхон нэхлээ. У.н Ц.Одбаяр у.н Б.Пүрэвсайханыг амласан боловч өвдөг шороодлоо. Сүүлийн үеийн бүхий л барилдаанд тунан барилдаж байсан начныг амлуулсанд гайхах үзэгчид ч байв. Мөн энэ даваанд а.а Д.Амарсайхан у.х Э.Оюунболдыг зайлж хавираад, а.а Б.Батдорж у.н Ч.Цогбаярыг мордож дайраад, у.н Р.Пүрэвдагва а.х.а Б.Одгэрэлийг сугадаж даацтай тонгороод тус тус давлаа.
Оноолтын даваанд у.ав С.Мөнхбат а.а Д.Амарсайханыг мордоод, у.г Б.Гончигдамба у.н Т.Баасанхүүг гуд татаад, у.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ду.Батбаярыг сугадаж даацтай хавираад, у.н А.Батмөнх у.з Б.Соронзонболдыг дагуулж тахимдаад, у.н Р.Пүрэвдагва у.з Б.Батмөнхийг баруун хутгаад, у.н Б.Пүрэвсайхан у.з М.Өсөхбаярыг шуудагдаж түрээд угсруулж хутгаад, а.а Б.Батдорж у.а Х.Мөнхбаатарыг харцагадаж шигшээд хөнтөрч гүйлгээд тус тус давцгаав.
Тавын даваанд у.г Б.Гончигдамба а.а Б.Батдоржийг араар нь мордож дайраад, у.х Ө.Бат-Орших у.н Б.Сангисүрэнг хавирахад мэдэрч мушгиад, у.н Р.Пүрэвдагва у.х Т.Өсөх-Ирээдүйг татаж даацтай хавираад давж шөвгөрцгөөв. Мөн у.н А.Батмөнх у.г Н.Ганбаатарыг хашиж мордоод хайн унаж дахин барилдахад гарди давлаа. Гэсэн хэдий ч начны мордоо үнэхээр шийдмэг даацтай болов. Мөн энэ даваанд харцага А.Цацабшир у.н Б.Пүрэвсайханыг амлаж начин суганд нь сэжээд дайрахад хөлийн цэцийн ширээнд тээглэж барилдаан зогслоо. Барилдааныг хуучин барьцнаас үргэлжлүүлэх болоход начин өмнө авсан барьцаа улам лавшруулж тэр чигт нь сэжээд давчихав. Гэсэн ч харцага аргагүй жудагтай болохоо харуулж тахимаа шууд өгчихөв.
Зургаагийн даваанд аварга гоцлож гарди Н.Ганбаатар у.н Б.Пүрэвсайханыг амлав. Өмнөх барилдаанд унасан даагаа нэхэхээр гарди Н.Ганбаатар амласан агаад шуудагдаж түрээд араар нь мордоод давснаар начин гардийг ойрмогхон хоёр дараалан давлаа.
Их шөвөгт аварга С.Мөнхбат начин Б.Пүрэвсайханыг амлаж гарди харцага хоёр туналаа. Тунасан хоёрын барилдаан тун ч удсангүй зүүн хөлд нь алдалж ороод гарди давав. Аварга барилдааны эхнээс санаачлагыг авсан боловч мэхүүд нь дутуудаж начны үндсэн барьцанд орж дархан мэхэнд шороодлоо.
Үзүүр түрүүнд гарди начныг хөнтөрч хөлийг нь аваад давснаар энэхүү барилдаанд Ардын цэргийнхэн дөмөг барилддагийг нотоллоо.
Оноог гурвын даваанаас харна уу.
Гурвын даваа
1. С.Мөнхбат у.ав – Ц.Анхбаяр а.х
2. Д.Ганхуяг у.а -Ж.Сүхбат а.а
3. Х.Мөнхбаатар у.а - А.Отгонбаатар а.х
4. Б.Ганбаатар у.г - Б.Зоригтбаатар а.х
5. Б.Гончигдамба у.г - У.Балжинням у.н
6. М.Өсөхбаяр у.з - Н.Баттүвшин а.з
7. Б.Батмөнх у.з - О.Хангай а.а
8. Б.Соронзонболд у.з - Ж.Гансүх у.н
9. Л.Пүрэвжав у.х -П.Даваадорж а.н
10. Ө.Бат-Орших у.х - Б.Ганзориг ц.а
11. Т.Мөнгөнцоож у.х – Н.Энх-Амгалан а.а
12. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Бүрэнбаатар у.н
13. А.Цацабшир у.х - С.Золбаяр а.х
14. Ө.Даваабаатар у.х -Ш.Дарханбат а.а
15. А.Бямбажав у.х - Б.Батхуяг а.а
16. Н.Батсуурь у.х  - Г.Ганцоож у.х
17. Э.Оюунболд у.х - Д.Амарсайхан а.а
18. Ш.Жаргалсайхан у.н - О.Гантулга а.х.а
19. Ду.Батбаяр у.н - С.Ерөөлт а.а
20. Н.Батзаяа у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а
21. Ч.Баянмөнх у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
22. С.Батсуурь у.н - Ц.Чимэддорж а.а
23. Б.Сангисүрэн у.н -  М.Еркебулан а.а
24. А.Батмөнх у.н - Э.Ванданцэрэн а.а
25. Ч.Цогбаяр у.н - Б.Батдорж а.а
26. Ц.Одбаяр у.н - Б.Пүрэвсайхан у.н
27. Р.Пүрэвдагва у.н - Б.Одгэрэл а.х.а
28. Л.Цэрэнтогтох у.н - Т.Баасанхүү у.н
Дөрвийн даваа

1. С.Мөнхбат у.ав -Д.Амарсайхан а.а
2. Д.Ганхуяг у.а - Ш.Дарханбат а.а
3. Х.Мөнхбаатар у.а - Б.Батдорж а.а
4. Б.Ганбаатар у.г - Ш.Мөнгөнбаатар а.х.а
5. Б.Гончигдамба у.г - Т.Баасанхүү у.н
6. М.Өсөхбаяр у.з - Б.Пүрэвсайхан у.н
7. Б.Батмөнх у.з - Р.Пүрэвдагва у.н
8. Б.Соронзонболд у.з - А.Батмөнх у.н
9. Л.Пүрэвжав у.х - Б.Сангисүрэн у.н
10. Ө.Бат-Орших у.х - С.Батсуурь у.н
11. Т.Мөнгөнцоож у.х - Ч.Баянмөнх у.н
12. Т.Өсөх-Ирээдүй у.х -Ду.Батбаяр у.н
13. А.Цацабшир у.х - Ш.Жаргалсайхан у.н
14. А.Бямбажав у.х - Н.Батсуурь у.х
Тавын даваа
1. С.Мөнхбат у.ав - Ш.Дарханбат а.а
2. Б.Ганбаатар у.г - А.Батмөнх у.н
3. Б.Гончигдамба у.г - Б.Батдорж а.а
4. Ө.Бат-Орших у.х - Б.Сангисүрэн у.н
5. Т.Өсөх-Ирээдүй у.х - Р.Пүрэвдагва у.н
6. А.Цацабшир у.х - Б.Пүрэвсайхан у.н
7. Н.Батсуурь у.х - Ч.Баянмөнх у.н
Зургаагийн даваа
1. С.Мөнхбат у.ав - гоц мөргөв
2. Б.Ганбаатар у.г - Б.Пүрэвсайхан у.н
3. Б.Гончигдамба у.г - Р.Пүрэвдагва у.н
4. Ө.Бат-Орших у.х - Н.Батсуурь у.х
Долоогийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Б.Пүрэвсайхан у.н
2. Б.Гончигдамба у.г - Н.Батсуурь у.х
Наймын даваа
1. Б.Гончигдамба у.г- Б.Пүрэвсайхан

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна