Заан ахын “Заадаг хүрэн”
Наранхүү
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумнаа 2011 оны зургадугаар сарын эхээр “МАН-ын баяр” гээчийг зохион байгуулсан юм. Их насны морь уралдаж нийтдээ 30 гаруй хурдан морь цугларч хурд шандсаа сорьсон уралдаанд тус сумын тавдугаар багийн Санжаан Лихсогийн халтар морь түрүүлжээ. Тэр уралдаанаар аман хүзүүдсэн нэгэн идэрхэн хурдан хүлгийн цуу сураг тэр дорхноо алдаршин түгсэн нь “Дорнодын хүрэн” гэж морь байлаа. Алс Дорнын цэнхэр хязгаараас адуу малын наймаа хийхээр ирсэн Мандах хэмээх лүглэгэр улаан эр Хөвсгөл аймгийг тэр жил нэлээн л шуугиулж зуссан юм. Учир нь нэг хүрэн азаргаа Тосонд болсон овооны уралдаанаар их хол түрүүлгээд Архангай чиг рүү нэлээд үнэтэй зарчихлаа. Бас нэг исгэлтэй сайхан хүрэн даагыг аймгийн МСУХ-ны нэрэмжит бага гурван насны уралдаанд аман хүзүүдүүлээд л, аймгийн 80 жилийн ойн баяр наадамд дөрөвт оруулаад Тосонд түрүүлгэчихдэг байгаа ...
Дорнод Мандах Тосон хавиар л морь малынхаа уяа, сойлгыг тааруулж, бас адуу малаа шинэ эзнийг түшүүлэх санаатай байсан байлгүй. Хүрэн морины эзнээр Түмэн зааныг тодорч байгаа бүүр түүрхэн сураг гарч байна. Түмэн заан бол морины төлөө зүрх сэтгэлээ өгсөн, өвгөчүүлийн хэлээр “шар нь барагдаж яваа” лут уяач хүн. Тахилтын овоо гэж долдугаар сарын 1-ний орчим болж 100 шахам хурдан их насны морь мордлоо. Түмэн ах энэ уралдаан дээр “хүрэн морийг чинь авья” гээд ам гарчихсан гэлцдэг. Хүрэн морь Тахилтын овоогоор нэг их дээгүүр ирээгүй бөгөөд /морь хоёр тасарсан учир/ “сумын наадам дээр харъя”, тэгээд наймаа тохирохоор болжээ. Бараг Түмэн заан “суманд айрагдчихвал хэдээр ч бай авъя л” гэсэн юм гэдэг. Хэдхэн хоногийн дараа АХ-ын 90 жилийн ой, Тосонцэнгэл сумын баяр наадмын хурдан их насны морь барианд ороход Дорнод Мандахын хүрэн морь айргийн дөрвөөр цулбуур атгуулллаа. Дорнод Мандах ч Түмэн заанд хандаж “за ах морио цоллуул даа” гэхэд Түмэн ах эхнэртэйгээ зогсож байгаад “за одоо ч авахаас биш яахав дээ” гээд муухан инээхчээ болж билээ /тэр үед би хамт зогсож байсан/. Ингэж л Дорнод Мандахын хүрэн Түмэн заанд ирсэн нь энэ. Түмэн заан ч хэлсэн ёсоороо үнэ ханшийг гомдоогоогүй, Дорнод Мандахыг адуугаа ачих унаатай болгоод буцаасан. Хүрэн морины үнэд ачааны машинаа өгчихсөн хүн шүү.
Түмэн зааны хүрэн морь суманд айрагдаж зуслаа.Өвөл өнгөрлөө. Анх удаа Тосонцэнгэл сум 2012 оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн зүүн сумдыг хамарсан аймгийн бүсийн уралдааныг хийлээ. Гурван аймгийн 30 гаруй сумыг хамарсан уралдаанд 170 гаруй их насны морь уралдсанаас Тосонгийн Түмэн зааны хүрэн морь гарсан цагаасаа эхлэн өнгөлж уралдсаар айрийн дөрвөөр баригдлаа. Ахиад хэдхэн хоногийн дараа МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн цолны мялаалга наадамд 100 гаруй хурдан их нас мордоход “Зааны хүрэн” өнгөлж биш, өөлж уралдсаар айргийн дөрвөөр алтан жолоо өргүүллээ.
Ингэж Заан ах хүрэн морь хоёрын аз өм нээгдэж, аймаг, сумын чанартай олон уралдаанд эрэмбэтэй гэдгээ харуулж эхэлсэн нь энэ үе юм. АХ-ын 91 жилийн ойн баяр наадмаар сумандаа уралдсан ч жолоо нь алдуураад өрөөсөн талдаа жолоотой зөнгөөрөө хурдлаад долоод баригдаж. Тэр зунаа үнэн тасархай байсан бөгөөд ямар сайндаа гол голоороо айрагдах морь тааварлан ярилцгааж байхад манай залуучууд зөвхөн дөрвөн морийг тааж ядацгааж байсан. Учир нь түрүүлэх морь бол Зааны хүрэн, хүрэн морь бол даан ч тасархай... Сумын чанартай том, жижиг олон наадамд холхон байсан болохоор тэр биз. Хөөрхий хурдан амьтанд хэл ам хазгай очиг...
2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадам. Тосонцэнгэл суманд Зааны хүрэн зайтайхан гэгч түрүүллээ. Их хол ирэхэд нь Түмэн заан “тат ,...тат, аажимхан оруул” гээл туган дээр зогсож байсан . Хүрэн морио яаж шуухан ирэхийг мэдэж байсан байх. Харин аймгийн наадамд давхар уяагаар 17 давхиад зуны наадмаа өндөрлөж. 2014 оны анхны уралдаануудыг сумандаа хийгээд мөн өнгөлж байсан. Хурд эр шалгах наадам бол аймгийн “Дэлтэй Цэнхэр”-ийн бүсийн уралдаан байсан нь мэдээж. 170 гаруй хурдан их насны морь мордсон тэр уралдаанд “Зааны хүрэн” үнэндээ л зааж уралдсан. Тариалангийн Сүрэнжавын алаг, Гансүхийн хээр, Жигүүр хул гээд шилдэг хурднуудыг өнгөлөн дагуулж байсан нь хурдан морь, жудагтай уяач хоёрыг хүндэлдэг миний хувьд жаахан огшихоор л уралдаан байлаа. Үзүүр дээрээ жаахан унжаад л айргийн дөрвөөөр орлоо. Аймгийн хэмжээний уралдаанд гурав дахиа айрагдлаа.
Зааны хүрэн ийм л адуу. Өнөөдөр Хөвсгөл аймгийн хэмжээнд бол хаа ч уралдахад айргийн тав дотор хаана нь вэ гэх адуу... Дорнын цэнхэр хязгаарт унага болон хөх борог өвдөгдлөсөн хүлэг Хөвсгөл нутгийн хийморлог, гүндүүгүй, жудагтай монгол эр хоёр учрах гэж л учирсан байж гэхээр бодол төрж явдагийг энд сийрүүллээ.
Заан ах “Заадаг хүрэн” хоёрт заах зам, уух айраг нь элбэг байх болтугай.
Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна