Морь уях төрийн хэрэгт шимтэгсэд
А.Тэлмэн
Монгол эрийн чимэг морин эрдэнэ хэмээн үзэж сайхан хүлгээр гангардаг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул Отгон нутаг орондоо “морь сайн таньдаг” хэмээн үнэлэгддэг нэгэн байв. Тэднийх дөрвөн хүүтэй бөгөөд хөвгүүд нь цөм морь уях төрийн их хэрэгт шимтэн аймаг, сумын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэд болжээ.
Сумынхаа наадамд завсаргүй ес түрүүлсэн хонгор азаргаараа овоглогдсон ууган хүү аймгийн Алдарт уяач О.Ганбаатар 1962 оны гуравдугаар сарын 19-нд тухайн үеийн Рэнчинлхүмбэ сумын нэгдүгээр багийн нутаг Хармай хэмээх газар мэндэлсэн бөгөөд 1989 оноос хурдан хүлгийн уяа эвлүүлэх болж, ааваасаа өвлөж авсан улаан морио уян дүү Даваажаваараа унуулж сумынхаа наадамд хүзүүнд хурдлуулж байжээ. Адуу таньдаг ааваас өвлөгдөж ирсэн улаан морь нь тэр цагаас хойш сумынхаа наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан гэдэг. Отгон 1992 онд Архангайн гаралтай халтар азаргыг хурдан хэмээн шинжин авч хүү Ганбаатараараа уяулбал АХ-ын 71 жилийн ойн баяр наадамд /сумандаа/ түрүүлж алтан жолоо өргүүлэх нь тэр. Түүнээс хойш халтар азарга сумынхаа наадамд гурван удаа түрүүлсэн бөгөөд үр төл нь өдгөө ч хурдалсаар байна.
О.Ганбаатар Алдартын магнайг олонтаа тэнийлгэж Цагааннуурчуудыг цэнгүүлсэн хурдан хонгор азарга нь мөнөөх халтар азарганы төл. Хонгор азарга сумынхаа наадамд завсаргүй ес түрүүлэн, Рэнчинлхүмбэ сумын наадамд хоёр түрүүлж, Улаан-Уул сумнаа болсон “Дархадын хурд” бүсийн наадмуудад айргийн дөрөв, зургаад тус тус хурдалж байжээ. О.Ганбаатарын нэртэй өөр нэгэн хурдан хүлэг бол хул морь нь. Арбулагийн гаралтай энэ адуу сумынхаа наадамд гурван удаа аман хүзүүдэж хоёр удаа айрагдсан аж. Өдгөө 24 дэх жилдээ хурдан хүлгийн уяа тааруулж буй О.Ганбаатар аймгийн Алдарт уяач цолыг 2000 онд хүртсэн бөгөөд 2012 оныг хүртэл сумын наадмаас 24 түрүү, 39 айраг авчээ.
Отгоны удаах хүү О.Балдандорж сумын Алдарт уяач цолтой. Бага насны морь голдуу уядаг тэрээр улаан азарга сумынхаа наадамд гурван жил дараалуулан түрүүлгэж байсан хийморьтой нэгэн. Сумынхаа наадмаас найман түрүү, 14 айраг аваад байгаа түүнд сумын Алдарт уяач цолыг хүртээсэн ажээ.
Гурав дахь хүү О.Даваажав аймгийн Алдарт уяач цолтой. Түүнийг дааган цагаас эхлэн 18 нас хүртлээ уралдсан өсгий цагаан хээр мориор нь тэр хавийнхан андахгүй. Сумдын наадмаас есөн түрүү, таван айраг хүртэн уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлсэн хээр мориныхоо зодогийг тайлж өнгөрсөн жил бэсрэг наадам хийжээ. О.Даваажав 2012 оныг хүртэл сумдын наадмаас 22 түрүү, 45 айраг хүртээд буй бөгөөд 2003 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон байна. Харин отгон хүү О.Даваахүү одоогоор цол зэрэгт хүрээгүй ч сумын наадмаас таван айраг хүртээд байгаа аж. Ийнхүү Отгоны хөвгүүд морь уях төрийн их хэрэгт шимтэн нутгийн олноо цэнгүүлж явна.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна