Л.Лха-Очир арслан түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 31 -нд

Завхан аймгийн бөхчүүдийн ээлжит барилдаанд Монгол бөхийн өргөөнд болов.
Барилдаанд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, аймгийн арслан Л.Лха-Очир, Ж.Сүхбат, а.а Г.Баасандорж, а.а Ш.Пүрэвгарьд нараар манлайлуулсан хүчит 56 бөх зодоглон барилдав. Тосонцэнгэл сумын харьяат, ЗХ-ий 017-р ангийн бөх, сумын заан М.Амарсанаа сайн барилдаж а.а Ж.Сүхбат, а.а Г.Баасандорж нарыг шороодуулж дунд шөвөгт шалгарав. Мөн сүүлийн үед барилдаагүй а.з Б.Бадамсүрэн зодоглосон боловч а.а Ж.Сүхбатын дүү, с.з Шийрэвжамцад өвдөглөв. Мөн с.з Т.Хайдавдорж а.х Ш.Чинтулгыг өвдөг шороодуулаад с.з Б.Чимэдвандантай тунан барилдаж өвдөглөв. Мөн өнгөрсөн жилийн Завхан аймгийн наадамд 6-ийн даваанд хүч үзсэн хоёр залуу 3-ын даваанд мөн хүч үзэж а.х Т.Бэгзсүрэн дахин давав. Идэр Андууд ХХК-ий бөх с.з Б.Чимэдвандан а.н.н П.Батсүх, с.з Т.Хайдавдорж, а.а Ш.Пүрэвгарьд нарын шилдгүүдийг өвдөг шороодуулж их шөвөгт шалгарав. Нэгдүгээр сарын барилдаанд түрүү үзүүрт шалгаран барилдаж байсан хоёр бөх мөн шалгарч Л.Лха-Очир арслан дахин түрүүлж, өсөх идэр начин Ш.Уламбаяр үзүүрлэвэй.
Оноолтыг 3-ын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа
1.у.ө.и.н Ш.Уламбаяр - а.н Ш.Галбадрах
2. а.а Л.Лха-Очир -  с.з Ж.Шийрэвжамц
3. а.а Г.Баасандорж - с.з М.Амарсанаа
4. а.а Ш.Пүрэвгарьд - а.н Б.Сосорбарам
5.а.з Б.Шаравнямбуу - а.н Ч.Мөнхтогтох
6. а.х Т.Бэгзсүрэн а.н.н - Б.Даваадорж
7.с.з Б.Чимэдвандан – с.з Т.Хайдавдорж

Дөрвийн даваа
1.у.ө.и.н Ш.Уламбаяр- гоцлов
2. а.а Л.Лха-Очир - с.з М.Амарсанаа
3. а.а Ш.Пүрэвгарьд - с.з Б.Чимэдвандан
4.а.з Б.Шаравнямбуу- а.х Т.Бэгзсүрэн

Тавын даваа
1.у.ө.и.н Ш.Уламбаяр -  а.з Б.Шаравнямбуу
2. а.а Л.Лха-Очир -  с.з Б.Чимэдвандан

Зургаагийн даваа
1. У.ө.и.н Ш.Уламбаяр -  а.а Л.Лха-Очир

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна