National Hunt racing буюу Үндэсний ангийн уралдаан
Тэлмэн
2014 оны 4-р сарын 02 -нд
Гуравдугаар сарын 2. Ням гараг байсан хэдий ч Irish Thoroughbred Marketing компанийн захирал хатагтай Elaine Hatton-ий тусламжтайгаар бид өдрийг тун зугаатай өнгөрөөж чадсан юм. Олон улсад нэр хүнд бүхий том компанийн захирал амралтын өдрөө бидэнд зориулж үндэсний морин уралдаанаа үзүүлж сонирхуулахаар зэхсэнээ дуулгасан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Ингээд бид буудлаасаа холгүй орших Наас хотын морин тойруулгад ирж, National Hunt racing буюу Үндэсний ангийн уралдааныг үзэж сонирхлоо. Зөөлөн бороотой байсан хэдий ч хүүхдээ дагуулсан гэр бүл, ахмад настнууд уралдаан үзэхээр олноор ирэх бөгөөд үүдэнд нь үнэ төлбөргүй шүхэр тараах аж. Elaine бидэнд газарчлан зоогийн газрын үйлчлэгчээс сул ширээ байгаа эсэхийг лавлаад цонхны дэргэдэх дөрвөн хүний ширээнд суухыг урилаа.
Өнөөдрийн бидний үзэх Ирландын үндэсний уралдаан нь XVIII зууны үед үүссэн гэнэ. Нутгийн өмнөд хэсэгт бий болсон энэхүү уралдаанд эхний үед хоёр морь оролцдог байсан агаад “Pounding Race” хэмээн нэрлэгдэж, ард түмний үзэх дуртай уралдаан болон хөгжсөн байна. Үзэгч сонирхогчдын тоо нэмэгдэхийн хэрээр цар хүрээ хамрах орчин тэлж, оролцогчид уралдааны замд таарсан бүхий л саад тотгорыг даван туулдаг болсон байна. Энэ төрлийн хамгийн анхны бүртгэлтэй уралдаан нь 1752 онд Ирландын өмнөд муж буюу Коркийн хойд хэсэгт орших Buttevant болон Doneraile зэрэг хотын хооронд болж байжээ. Анхны уралдааны зай нь 4.5 милл (7.2 км) байсан бөгөөд эхлэх, дуусах цэгүүд нь хотын сүмийн шовгор орой бүхий барилгаар тэмдэглэгдэж байсан агаад түүнээс улбаалан хожим нь STEEPLECHASE гэгдэх болсон хэмээх нь бий. Point-to-Point, Amateur Steeplechases зэрэг адил төстэй уралдаан нь голдуу фермийн эдлэн дамжин уралддаг байсан учир ард түмний дунд ихэд алдаршиж Ирланд болон Их Британд дэлгэрсэн байна. Харин дэлхийн хамгийн анхны албан ёсны гэж хэлж болох саадат уралдаан Английн Aintree хэмээх хотноо 1839 онд болж байсан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг аж. Өдгөө олон мянган үзэгч, дэмжигчтэй олон зуун сая паунд стерлинг эргэлдэж байдаг Cheltenham уралдааны анхных 1904, 1905 онд болж байжээ.
Хайс, хашаа болон суваг шуудуу зэрэг замд тааралдсан саад тотгор бүрийг даван туулах энэхүү уралдааныг Их Британийн Нэгдсэн Вант Улс, Франц болон Ирландад албан ёсоор Үндэстний ангийн уралдаан хэмээн нэрийдэх болсон бөгөөд Их Британийн Үндэстний ангийн уралдаан нь HURDLE буюу STEEPLECHASE гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. HURDLE саадтай уралдаан нь Hurdle гэж нэрлэх ижил өндөртэй саадан дээгүүр харайдаг бол STEEPLECHASE нь өөр төрлийн олон саадыг даван туулах болдог аж /Өөр төрлийн олон саад гэдэгт энгийн хавтгай болон усан гэх мэт/. Их Британийн хамгийн том уралдаануудад Aintree дахь Grand National Hunt болон Cheltenham Алтан цомын уралдаанууд ордог гэдгийг мөн дуулгах нь зүйтэй байх.
Үндэстний ангийн уралдааны гол улирал нь өвөл. Учир нь зун борооны улмаас хөрс нь хэт зөөлөн, чийг ихтэй болдог тул морь, хүн аль алинд нь халгаатай байдаг аж. Бусад уралдаанаас ялгагдах өөр нэгэн онцлог нь морьд голдуу оролцдог бөгөөд үнийн хувьд тийм өндөр бус. Морьд нь харайхад зориулагдсан байдаг бөгөөд заавал Англи цэвэр цусны адуу буюу Thoroughbred байх шаардлагагүй. Үзэгчдийн тоогоороо ямагт тэргүүлж байдаг үндэсний ангийн уралдаанд Ирландад үржүүлсэн морьд ноёрхох хандлагатай байгаа бөгөөд ганцхан жишээ хэлэхэд, 2005, 2006 онд Ирландын морьд Cheltenham-ын гурван том шагналыг авсны сацуу Grand National уралдаанд түрүүлж байжээ. Мөн 2002, 2003, 2004 оны Cheltenham-ийн Алтан цомыг дараалан Ирландаас ирсэн морьд авч байсныг хэлэхэд таатай байна.
Нийгмийн бүхий л давхаргын үзэгчид, оролцогчдыг хамарсан энэхүү уралдааны үеэр бид хөрөнгийнхөө хэмжээгээр Ирланддаа тэргүүлэх эгнээнд бичигддэг бизнесмен эртэй таарсан юм.
А.Тэлмэн, А.Наранбаатар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна