"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 04 -нд

Урин салхи зөөлөн илбэж, ууган бороо газар дэвтээсэн хаврын илүү дунд сарын энэ нэгэн өдрийн мэндийг эрхэм уншигч танаа хүргэе.
Сэтгүүлийн цоо шинэхэн дугаар худалдаанд гарлаа. Зочны хойморт Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Цогтын Батсайхан саатаж, цаг үеийн сэдвээр хөөрөлдсөн. Авто спортын мастер, “Айзам” хамтлагийн дуучин, ангийн хорхойтой энэ эрхмийн талаар морь сонирхогчид хангалттай мэдэх тул бид Монголын морин спортын өнөөгийн өнгө төрхийн талаарх бодлыг нь хуваалцсан юм. Тод манлай холбооныхоо бодлого шийдвэрийн талаар ямархан бодолтой явдгийг та 4-10 хуудаснаас уншаарай.
51 дэх дугаарын нийтлэл, сурвалжлагаас онцлон танд санал болгох материал бол “Уяаны эрдэм” буланд багтсан “Азарга уяж засахуй”, "Их морьд уяж засахуй" гарчигтай сонирхолтой нийтлэл юм. Эрхэм морь сонирхогч та бүхэн энэхүү нийтлэлээс өөрт хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт эргэлзэхгүй байна.
Дашрамд  сонирхуулахад, “Уяаны эрдэм” булангийн дараа дараагийн дугаараар бусад насны морьдын уяаны онцлогийн талаар хүргэх тул та бүхэн “Тод магнай”-тайгаа хамт байгаарай. Сэтгүүлийн шинэ дугаарыг 9111-5114, 9509-2992 дугаарт холбогдон авч болох юм

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна