Нуруу, нугасны хамгаалалтын хантааз санал болгож байна

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 04 -нд

Бүтээгдэхүүний код 340058. Нугасны хамгаалалт. Энэ нь нуруу нугасны хөнгөн жин бүхий хамгаалалт юм. Хүний биеийн анатоми бүтцэд ээлтэйгээр зохион бүтээгдсэн тул өмсөхөд болон морь унахад ямар нэгэн саад учруулахгүй. Дотор нь хатууруулсан пластик хавангийн дээр хоёр давхар хөөсөн материалаар бүрж өгсөн тул мориноос унаж, нуруунд цохилт өгсөн тохиолдолд цохилтын хүчийг хамгийн бага болгож бууруулна. Урдаа наалддаг бэхэлгээтэй, өмсөхөд амар, хурдан. EN 1621-21р зэрэглэлийн стандартын чанарын шаардлага хангасан. Хүүхдийн S, M болон L, том хүний S болон M размерын сонголтттой. Өнгө-хар. Үнэ 167.900, 189.900
Бүтээгдэхүүний код 340112. STEEDS брэндийн нурууны хамгаалалт. Хамгийн сүүлийн үеийн технологийн ололтоор үйлдвэрлэгдсэн цохилтын хүчийг хамгийн бага байхаар бууруулдаг EN1621-22р зэрэглэлийн стандартын шаардлага хангасан нурууны хамгаалалт юм. Хатуу пластик хавтангийн оронд энэ бүтээгдэхүүн нь Flex-Foam буюу хатууруулсан хөөсөн материалыг олон давхарлаж хийснээрээ онцлогтой. Энэ материалын давуу тал нь хөнгөн жинтэйгээс гадна нурууны хэлбэрт таарч, сууж өгдөгт оршино. Мөрөвчнөөс гадна бүсэлхийний, хэвлийн гэсэн олон бэхлэвчтэй тул хамгаалалт өндөртэй. Нурууны доод  хэсгийн илүү гарсан хамгаалалт нь уян хатан хөөсөн материалаар дүүргэгдсэн тул ахар сүүлийг хатуу эмээл гэмтээхээс хамгаалж, эмээлэн дээр суухад тухтай болгоно. Гадар болон доторлогоо материал нь агаар чөлөөтэй нэвтрүүлнэ. S размер нь ойролцоогоор 300 грамм жинтэй. Хүүхдийн S, M, L болон XL, том хүний S болон M размерын сонголттой. Өнгө- хар. Үнэ 237.900, 284.900
Бүтээгдэхүүний код 340113. STEEDS брэндийн нурууны хамгаалалттай хантааз. Энэхүү бүтээгдэхүүн нь хамгийн сүүлийн үеийн технологийн ололтыг ашиглаж бүтээсэн нурууны хамгаалалт бүхий хантааз юм.  Урдаа тэлээ, бэхлэвч биш, цахилгаан бүхий хантаазан загвартай тул илүү биед эвтэйхэн. Энэ хантаазыг өмсөхдөө аль болох биед ойрхон байхаар бодож хувцаслах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зузаан хувцас доогуур нь өмсөж болорхгүй. Нурууны хамгаалалт нь цохилын хүчийг хамгийн бага байхаар бууруулдаг EN 1621-22р зэрэглэлийн стандартын шаардлага хангасан. Flex-Foam буюу хатууруулсан хөөсөн материалыг олон давхарлаж хийснээрээ онцлог юм. Энэ материалын давуу тал нь хөнгөн жинтэйгээс гадна нурууны хэлбэрт таарч, сууж өгдөгт оршино. Гадар болон доторлогоо материал нь агаар чөлөөтэй нэвтрүүлнэ. S размер нь ойролцоогоор 350 грамм жинтэй. Хүүхдийн S, M, L, XL, том хүний S, M, L размерын сонголттой. Өнгө-хар. Үнэ 284.900, 332.900
Бүтээгдэхүүний код 340097. STEEDS брэндийн  Comfort хамгаалалтын хантааз. Энэхүү хамгаалалтын хантааз нь цохилтын хүчийг хамгийн бага байхаар бууруулах материалаар үйлдвэрлэгдсэн нуруу болон цээжин хэсгийн хоёр талын хамгаалалттай, өмсөхөд биед эвтэйхэн. Хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын стандартын дээд зэрэглэл болох EN13158:ВЕТА:2009 стандартын гуравдугаар зэрэглэлийн чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн юм. Урд болон хойд талдаа гэрэл ойлгогч материалтай, мөрний хэсэг дэх наалддаг бэхэлгээ болон цээжин хэсэг дэх тэлээн бэхэлгээний тусламжтайгаар хэмжээг нь өөрчилж тааруулах зориулалттай. Гадарга нь хөвөн даавуу болон нейлон материалын холимог, доторлогоо нь агаар чөлөөтэй нэвтрүүлдэг торон материалаар хийгдсэн. Хүүхдийн S, XL, том хүний S размерын сонголттой. Өнгө-хар цэнхэр.
Бүтээгдэхүүний код 340108. STEEDS брэндийн Comfort 2 хамгаалалтын хантааз. Энэхүү хамгаалалтын хантааз нь цохилтын хүчийг хамгийн бага байхаар бууруулах материалаар үйлдвэрлэгдсэн, нуруу болон цээжин хэсгийн хоёр талын хамгаалалттай, өмсөхөд биед эвтэйхэн. Долоон өөр размерын сонголттой, мөн шинэчлэгдсэн загвараар исгэсэн тул биед илүү сууж өгнө. Хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын стандартын өндөр зэрэглэл болох EN13158:ВЕТА:2009 стандартын гуравдугаар зэрэглэлийн чанарын шаардлагыг хангасан. Урд болон хойд талд гэрэл ойлгогч материалтай, мөрний хэсэг дэх наалддаг бэхэлгээ болон цээжин хэсэг дэх тэлээн бэхэлгээний тусламжтайгаар хэмжээг нь өөрчилж тааруулах зориулалттай. Гадарга нь уян хатан нейлон эдлэг материалтай, доторлогоо нь агаар чөлөөтэй нэвтрүүлдэг торон материалаар хийгдсэн. Хүүхдийн M размер нь ойролцоогоор 1150 грамм жинтэй. Хүүхдийн S, M, L, XL, том хүний S, M, L размерын сонголттой. Өнгө- хар. Үнэ 332.900

Хамгаалалтын хантаазны размер /см-ээр/:
Размер   Цээжний тойрог   Бүсэлхийний тойрог   Бүсэлхийнээс нурууны ар хүртэл мөр давуулж хэмжсэн
Хүүхдийн S        58-64                 52-58                       57-64
Хүүхдийн М       65-71                 59-65                       64-71
Хүүхдийн L        72-79                 66-73                       71-79
Хүүхдийн XL      76-82                69-75                       75-82
Том хүний S        80-88                74-82                       79-88
Том хүний М       89-97                83-91                       88-97
Том хүний L       98-107               92-101                     97-10

Холбогдох утас:89130022

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна