Аймгийн Алдарт уяач Д.Ганбат: Анх удаа ирээд морь айрагдуулсандаа их баяртай байна
А.Тэлмэн
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганбаттай “Дүнжингаравын хурд-2014” уралдааны үеэр уулзаж ярилцсан юм. Тэрээр анх удаа том наадамд оролцож, хээр морио гуравлуулж айраг хүртэж байгаа нь энэ аж.
-Дүнжингарав уралдаанд морь айрагдуулсанд баяр хүргэе. Энэ уралдаанд хэд дэх жилдээ оролцож байна?
-Би энэ жил анх удаа энэ том наадамд ирж хээр морио уралдуулаад айрагдуулсанд их байртай байна. Хэдийгээр говийн хүн ч Эрдэнэтэд морьдынхоо уяа сойлгыг тааруулдаг.
-Хээр морины удам угшил, амжилтын талаар яриач?
-Төв аймгийн Алтанбулаг сумын Батбаярын унаган адуу. Би хязаалангаас нь хойш уяж байгаа юм. Хязаалан Орхон аймагт аман хүзүү, улсын бүсэд дөрөвт хурдалсан. Соёолондоо Орхон аймагт өвөл, зуны наадамд түрүүлээд, хавчиг өнжөөд, долоотой морь нэг түрүүлж, хоёр айрагдсан. Өнгөрсөн жил Архангайн бүсэд айргийн гуравт, Геннисийн уралдаанд хангайн бүсэд дөрөвт орсон. Энэ жил “Дүнжингарав”-аар эхэлж байна.
-“Дүнжингарав”-д уралдана гэсэн бодол хэзээнээс төрөв?
-Ер нь хээр морь минь сайн байсан. Өвөл уралдана гээд л бэлдсэн. Хорио цээр тогтоогоод хойшлогдсон ч гэсэн жил бүр зохион байгуулагддаг уламжлалт уралдаан учраас болох нь тодорхой гээд хүлээж байгаад л морио уралдуулсан даа . Уяачид морьдоо сайн уясан байна, хээр морь минь урт уягдсан ч сайхан давхиж айрагдлаа. Хээр морины уяа их л таарч ирсэн юм шиг байна.
-Энэ жилийн уралдаан нэг талдаа болж, морьд хөлс багатай уралдаж байна?
-Нэг талдаа уралдаж байгаа нь цагийн хувьд унаж байгаа хүүхэд, адуу хоёртоо бол амар л юм. Хөлсний хувьд бүх морь л хөлс багатай мордож байна. Зарим хүн морио халаагаад мордуулчихлаар хашаанд ороод их удаж байна.
-Хавар оройхон боллоо, энэ талаар таны бодол?
-Хавар гуравдугаар сараас өмнө багтаад наадмаа хийвэл салхи хөдлөөгүй байна, морь эмгэг хууч олох нь бага, шороо босохгүй, газрын хөрс сулраагүй байна шүү дээ.
-Дундговиос гурван их морь угсраагаа айрагдлаа?
-Дундговийнхон адууг сайн таньдаг болж, уяж чадаж байна. Дүнжингаравт нэг аймгийн гурван морь угсарч орж байсан нь ховорхон байх. Дундговийн олон сайхан залуу уяачид гарч ирж байна.
-Таны хувьд хангай, говьгүй морь айрагдуулж байна. Говь хангайн уяаны ялгаа юунд байна?
-Манай говьд ногоо тачир хэдий ч шим ихтэй, адуу амархан тамир авдаг, түүний хэрээр эдлэхгүй бол дотуур таргалах гээд байдаг, хоолны алдаа гарах нь их. Хангайд бол морь дотуур таргалах, уяа морины гэдсэнд юм үлдэх, хоолны алдаа гарах нь бага. Тэгээд ургамлын ялгаа байж уяаны ялгаа гарахаас өөр юу байхав.
-Ярилцсан танд баярлаа. Модон морин жилдээ одтой сайхан наадаарай.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна