"Баянцогтын хурд" МСУХ-ны анхдугаар уралдаан боллоо

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 01 -нд

Төв аймгийн Баянцогт суманд шинээр уяачдын холбоо байгуулагдаж анхныхаа хаврын уралдаанаа зохион байгууллаа. Энэ уралдаанд доод гурван нас уралдсан бөгөөд Нөхөрлөл, Угтаал, Атар, Жаргалант зэрэг тойрсон сумын уяачид оролцож, нэг насанд 30-40 хурдан хүлэг шандсаа сорьсон юм. 
Дашрамд дурдахад, "Баянцогтын хурд" нэртэйгээр байгуулагдсан шинэ холбооны тэргүүнээр Ц.Пүрэвсүрэн сонгогджээ. Тус холбоо 16 тэргүүлэгчтэй. Мөн Тод манлай уяач Д.Мөнхбат, С.Ганхуяг, Манлай уяач Б.Одгэрэл, МУ-ын Алдарт уяач Ганзориг нар зөвлөхөөр нь ажилладаг аж. "Баянцогтын хурд" уяачдын холбоо уралдааны гарааны төхөөрөмжтэй болох, унаач хүүхдүүдийг даатгал болон эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг ажлыг цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Д.Баттөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна