"Сантхан-2014" уралдаан болжээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 01 -нд

Их эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сумнаа "Сантхан 2014" аймгийн хойд бүсийн бага гурван насны уралдаан болж өнгөрлөө. Дадал сумнаа зохион байгуулагдсан энэхүү уралдаанд Хэнтий аймгийн хойд болон Дорнод аймгийн баруун, баруун хойд талын сумдаас уяачид, хурдан хүлгүүд хүрэлцэн ирсэн байна.
Хязаалан:
1. Дадал сумын уяач Т.Болдаатарын зээрд халзан
2. Дадал сумын уяач А.Бямбадоржийн хар
3. Биндэр сумын уяач Т.Батбаярын цавьдар
4. Өндөрхаан сумын уяач Цолмонбаатарын хээр
5. Биндэр сумын уяач Т.Отгонбаярын хүрэн
Шүдлэн:
1. Дадал сумын уяач Ш.Очирбилэгийн хээр
2. Дадал сумын уяач П.Түвшинбатын халзан
3. Биндэр сумын уяач Л.Эрдэнэцогтын сартай хүрэн
4. Дадал сумын уяач Б.Жамбалсүрэнгийн ухаа
5. Дадал сумын уяач А.Сайхансанаагийн хүрэн халзан
Даага:
1. Дадал сумын уугуул, Хэнтий аймгийн "Сэцэнханы хүлэг" МСУХ-ны тэргүүн Т.Батжаргалын хар
2. Дадал сумын уяач Б.Мөнхбатын хонгор
3. Биндэр сумын уяач А.Тэмүүжингийн хүрэн халзан
4. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Д.Батзаяагийн хээр
5. Биндэр сумын уяач Л.Эрдэнэцогтын ухаа тус тус түрүүлж, айрагдлаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна