“НҮҮРЭНТЭЙН ХУРД-2011” ЗҮҮН БҮСИЙН ХАВРЫН УРАЛДААН


ММСУХолбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэр гарч хаврын зүүн бүсийн уралдааныг Багануур-Бага Хэнтийн МСУХолбооны тулгын чулуугаа төвхнүүлсэн түүхт 10-н жилийн ойн нэрэмжит болгон Их зохиолч Д.Нацагдоржийн унасан Гүн галуутай, Нүүрэнтэйн цэлгэр талын шинэхэн хот Багануур дүүрэгт “Нүүрэнтэйн их хурд-2011” нэртэйгээр 3-р сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Багануур-Бага Хэнтийн бүсийн МСУХолбоо нь 2001 оны 03 сарын 18-нд буюу эр цэргийн баярын өдөр Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөн морьт, Архуст, Баянжаргалан, Хэнтий аймгийн Цэнхэр-мандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр зэрэг найман сумдын уяачид, унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг сайжруулах зорилготойгоор байгуулагдаж байсан түүхтэй.10 дахь жилдээ яргуй дэлгэрүүлж буй уг холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн “Нүүрэнтэйн их хурд” хаврын уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд эрдэм төгс уяачид, халхын довтой хурдан хүлгүүдийн хуран чуулдаг уралдааны нэг болсон нь зохион байгуулалтын чанар чансаа, далайцыг илтгэж байна.
Холбоо цэнхэр нуур, Хэрлэнгийн хөвөөгөөр багшрах халхын цуутай олон хүлгүүдийн өлгий Нүүрэнтэйн хөндийд болсон энэ уралдаанд төрийн сайд,том уяачдаас эхлээд эгэл жирийн уяачид, халхын хавтгайд түүх болон яригддаг олон хурдан хүлгүүд ирсэн байсан нь их зохиолчийн “Шувуун саарал”-ын авшиг гэлтэй. Туулай жилийн өнгөн дээр Нүүрэнтэйн хөндий туурайн тамга, хүүхдийн гийнгоогоор хөг нэмэн нэгэн өдөр дэрвэлзлээ.
Уралдааны өглөө тэнгэр хангай хялмаалсан цасаар мялааж байсан ч цаг агаар жиндээмгүй дулаахан байлаа. Зохион байгуулагчид унаач хүүхдүүд, хурдан морьдын аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж уралдааны замыг сайхан зассан нь уяачдын амнаас талархлын үг унагаад авна билээ.
ШИНЭХЭН ТОД МАНЛАЙ Д.МӨНХБАТ
ЯСНЫ УЯАЧ ГЭДГЭЭ НОТОЛЛОО
“Нүүрэнтэйн их хурд-2011” хаврын зүүн бүсийн их насны уралдаанд газар газрын 260 алтан туурт тоосоо өргөхөөр гарааны зурхайгаас будлиангүй бүрэн эргэсэн. Энэ уралдаанд хэдийгээр эрлийз морь уралдуулахгүй гэж байсан ч нас насанд хэд хэдэн эрлийз адуу тоон дотор үсэг цохьж яваа юм шиг содон харагдаж байсныг нуух юун. Ингээд Нүүрэнтэйн дэнжийг бөхөлзүүлэн, үзэгч олныг хуйлруулан их нас барианд ороход Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Алтансүхийн саарал түрүү магнай торгон жолоогоо өргүүллээ. Саарал морь цагаан сарын дараа буюу шинийн найманд болсон “Мөнххаан-2011” Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлсэн бөгөөд дахан дор эр, даарин дор хүлэг гэдгийг л батлан, халхын довтой хүлгүүдийг дийлж уралдлаа.
Харин аман хүзүүнд “Босоо хүлэг” галын уяач Амгаланбаатарын хүрэн хурдалсан. Энэ хүрэн морь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Очирдэрэмийн унаган адуу. “Мөнххаан- 2011” Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд долоод хурдлаад байхад нь Тод манлай уяач Д.Мөнхбат 14 саяар худалдан авч байсан бөгөөд “би морь шинжиж, уяхдаа энэ зэргийн уяач шүү” гэдгээ наадамчин олондоо таниулж,Тод манлай цолыг гуйж биш гуядаж авсан ясны уяач гэдгээ баталлаа.
Айргийн гурваар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Монгол 999” компанийн захирал, МУ-ын алдарт уяач Д.Бат-Эрдэнийн “Дүнжингарав -2011” уралдаанд айргийн гуравт хурдалсан хүрэн орлоо. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын аймгийн Алдарт уяач Бураа хэмээх Ш.Пүрэвжавын унаган адуу бөгөөд МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү уяа сойлгыг нь тааруулсан билээ. Түүний ар дээр Төв аймгийн Баянцагаан сумын уугуул “Улаанбаатар госпитал” ХХК-ын захирал М.Энхбатын шарга хурдаллаа. Шарга морь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Ганхуягийн унаган адуу бөгөөд өнгөрсөн жил аймгийнхаа наадамд айргийн гуравт хурдалж байсан.
Харин алтан туурт ажнай хүлгүүдийн айргийн торгон ирэн дээр туулай жилийн уралдаануудад тун амжилттай наадаж байгаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, МУ-ын алдарт уяач С.Төмөр-Очирын бор давхилаа. Бор морь “Мөнххаан-2011” Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдэж, хэдхэн хоногийн өмнө “Дүнжингарав -2011” уралдаанд айргийн тавд хурдалсан бөгөөд энэ уралдаанд ч буурь заан айрагдлаа.
Г.БАТХҮҮ ИРЭХ ЖИЛ ТОД МАНЛАЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
Энэ наадмын сүргийн манлай азарганы уралдаанд 180 ажнай тоосоо өргөсний дотор улс, бүс, Их хурдын айраг түрүү хүртсэн алдарт хүлгүүд мордсон ширүүхэн уралдаан болсон.
Азарганы уралдааны түрүү магнай, торгон жолоогоор Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Сүхбаатарын хээр тодорлоо. Хээр азарга нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу бөгөөд өнгөрсөн жил “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд соёолон үрээ айргийн тавд хурдалж, улсын наадамд хүүхэдгүй 9-т давхиж, давхар уяагаар “Хотгойдын хурд-2010” уралдаанд түрүүлсэн. Мөн Манлай уяач Б.Мөнхтөрийн Алдарт уяач цолны мялаалга наадамд гуравт хурдалж байсан ба хэдхэн хоногийн өмнө “Дүнжингаравын хурд-2011” уралдаанд айргийн гуравт хурдалснаар энэ цагт тодорч байгаа хурдан ажнай гэдгээ батлан харууллаа.Үндсэндээ засгийн газрын тушаалтай бүсийн уралдаанд 2 түрүүлж, 2 айрагдаад байгаа хурдан буян юм.
Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул УИХ-ын дэд дарга, МУ-ын Манлай уяач Г.Батхүүгийн соёмбо зээрд орсон. Зээрд азарга туулай жилийн шинийн гурванд Хүй мандлын торгон дэвжээнээ болсон өндөр бооцоот “Хийморь бадраах” уралдаанд түрүүлж, давхар уяагаар “Дүнжингаравын хурд- 2011” уралдаанд аман хүзүүнд хурдалсан билээ. Ийнхүү Монгол улсын Тод манлай уяач цолны болзол хангахад ганц хоёрхон айраг дутуу байсан Манлай уяач Г.Батхүү Соёмбо зээрдийнхээ буянаар ирэх жил хурдан морины дээд цолтонг нэгээр нэмэх нь тодорхой болж байна.
Хөдөөний хөрслөг бор уяачдын нэг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул МУ-ын Алдарт уяач С.Төмөр-Очир аргагүй л тэнгэрлэг байна. Түүний 2007 онд даагандаа төрийн их баяр наадам айргийн гуравт хурдалж, түүний дараа болсон “Боржигон-2007” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэн, Говь-шанхын хурд говийн бүсийн уралдаанд мөн айргийн гурваар орж, шүдлэндээ улсын наадам болон Алтан овооны наадамд тус тус айргийн гуравт, хязааландаа Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүлж, “Дүнжингарав-2011” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Ембүү хээр азарга нь халхын довтой хурдан хүлэг гэдгээ батлан, Нүүрэнтэйн хөндийд айргийн гурваар хурдаллаа. Алдарт уяач маань одоогоор Манлайн болзол хангаад байгаа бөгөөд энэ байдлаараа Тод манлай цолонд хүрэхийг байг гэхийн газаргүй юм.
Энэ уралдааны айргийн дөрвөөр Ход аймгийн Булган сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат МУ-ын Алдарт уяач Н.Баатарын хүрэн орж, түүний ар дээр өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд халтар морио аман хүзүүнд хурдлуулсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Туушин” ХХК-ны захирал Н.Зоригтын хар давхилаа. Хар азарга өнөө жил хавчиг соёолон азарга бөгөөд өнгөрсөн жил улсын наадамд 23-т ирээд, Багануур дүүргийн 30-н жилийн ойд аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян. Архустай сумын залуу уяач Жамъяансүрэн уяа сойлгыг нь тааруулсан билээ.
Н.ИЖИЛБАЯРЫН ЭГЭЛГҮЙ ХАР
Нүүрэнтэйн хөндийд хийморь далласан 162 соёолон тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул “Сангийн далай” ХХК-ны захирал Н.Ижилбаярын хар үрээ түрүүлэн ирж,түмэн олноо баясгалаа. Хар үрээ өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн 70-н жилийн ой баруун бүсийн даншигт аман хүзүүдэж өнөө жил “Дүнжингаравын хурд- 2011” хаврын бүсийн уралдаанд долоод хурдлаад байсан хурдан ажнай. Харин соёолонгийн аман хүзүүгээр Төв айм?г Баяндэлгэр сумын Дашзэвэгийн “Дүнжингаравын хурд-2011” уралдаанд наймд хурдалсан хүрэн халзан тодорсон. Айргийн гурваар Дорнод аймгийн Цагаан овоо сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн саарал хурдалж түүний ар дээр Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, 2010 оны шилдэг залуу уяач С.Ганзоригийн уясан Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Б.Баатарцогтын зээрд давхилаа.Харин энэ уралдааны айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Батхүүгийн уясан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаянгийн халиун орсон юм. Б.Өнөрбаян сүүлийн үед тогтмол амжилттай наадаж байгаа шилдэг залуу уяачдын нэг билээ.
Ийнхүү хурд далласан Нүүрэнтэйн хурд үзэж харах зүйлтэй, өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай жишиг уралдаан болон өндөрлөсөн юм.
“Тод магнай” сэтгүүл 2011 оны 3 дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 14:14 минут “Залуу” Алдарт Жаажаа
-
Даваа, 13:46 минут АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
Даваа, 13:34 минут Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
Даваа, 13:29 минут Гоё хээр
-
Даваа, 13:17 минут Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
Даваа, 13:12 минут Х.Бат-Эрдэнийн хээр
-
Бямба, 11:29 минут Алаг адуут Равжаа
-
Бямба, 11:15 минут Г.Чинзоригийн хээр
-
Бямба, 11:10 минут Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
Бямба, 11:04 минут Булган хонгор
-
Лхагва, 19:01 минут Б.Баярдоржийн хүрэн
-
Лхагва, 18:53 минут Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Лхагва, 18:15 минут ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
Лхагва, 18:05 минут Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
Лхагва, 17:48 минут Г.Тэмүүлэнгийн зээрд
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
1-р сарын 18 -нд Еслүү хээр
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
1-р сарын 18 -нд Ц.Гантулгын хул
-
1-р сарын 15 -нд 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
1-р сарын 15 -нд Д.Ганзоригийн хээр
-
1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
2020 оны 12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
2020 оны 12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
2020 оны 12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
2020 оны 12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
2020 оны 12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
2020 оны 12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
Сэтгэгдэл бичигдээгүй байна