Аймгийн арслан Б.Баатарцол түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 05 -нд

Баян-Өлгий аймгийн Толбо сумын харъяат, 1941 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн, Баян-Өлгий аймгийн анхны арслан цолтон Айдаубайн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх барилдаж Булган сумын харьяат аймгийн арслан Батчулууны Баатарцол арслан 6 даван түрүүлж Алтай сумын харьяат аймгийн арслан Малшын Еркебулан үзүүрлэв.
Их шөвөгт Булган сумын харьяат аймгийн харцага БаянжаргалынТөмөрбаатар, Баяннуур сумын харьяат сумын заан Санарханы Заманбек нар шалгарлаа. Их шөвөгт шалгарсан хоёр залуу хүчтэн 3 болоод 4-ийн даваанд олон хүний дээгүүр барилдана хэмээн таамаглаж байсан а.н У.Береке, Н.Мустафа нарыг шороодуулжээ.
Гурвын даваа
1. а.а Б.Баатарцол-с.н К.Нурлан (Алтай)
2. а.а Х.Асен-с.з Ж.Ескендир (Баяннуур)
3. а.а М.Еркебулан-с.з Жархын (Ногооннуур)
4. а.а Х.Айдос-с.з Ж.Бахытжан (Баяннуур)
5. а.х Б.Төмөрбаатар-с.н К.Нурбек(Цэнгэл)
6. а.н Н.Мустафа-с.з С.Заманбек (Баяннуур)
7. а.н У.Береке-с.з Х.Жанболат (Сэлэнгэ аймаг)
8. а.н Д.Бейбит-а.н Т.Ерболат
Дөрвийн даваа
1. а.а Б.Баатарцол-с.з Ж.Бахытжан ( Зүүн хонгодож цацаж)
2. а.а Х.Асен-С.Заманбек (Баруун дан шуудагнаас шахаж татав)
3. а.а М.Еркебулан-а.н Д.Бейбит
4. а.х Б.Төмөрбаатар-а.н У.Береке (Баруун тахимдаж)
Тавын даваа
1. а.а Б.Баатарцол-с.з С.Заманбек ( Зүүн сугадаж мушгих)
2. а.а М.Еркебулан-а.х Б.Төмөрбаатар (Баруун тахимдаж)
Зургаагийн даваа
1. а.а Б.Баатарцол-Үзүүр бөх а.а Еркебулан
Мэдээллийг: Өлгийн хүчтэн сан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна