"Мандалын хурд-2014" уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэд

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 06 -нд

“Мандалын хурд” наадамд дээд гурван нас уралддаг байсан ч энэ жил хавар орой болж байгаа учраас их нас, соёолон, хязаалан гэсэн гурван насны морьдын уралдаан боллоо. Энэ уралдаанд Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн 20 сумын 200 шахам хүлэг алтан тоосоо өргөлөө.
Их насанд 70 гаруй хүлэг тоосоо өргөснөөс:
1. Дундговь аймгийн Хулд сумын  уяач Д.Болдын хавчиг хүрэн
2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Мөнхбатын хүрэн
3. Дундговь аймгийн Сайнцагаан  сумын уяач Сумъяасүрэнгийн өгсий цагаан хул
4. Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын уугуул, аймгийн Алдарт уяач Оюунбатын ухаа
5. Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Алтансүхийн алаг
Соёолонд 40 гаруй хүлэг уралдаж:
1. Дундговь аймгийн Өлзийт  сумын  уугуул, аймгийн Алдарт  уяач  Д.Эрболдын Тэргүүн хонгор
2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Мөнхбаярын загал
3. Дундговь аймгийн Эрдэнэдалайн сумын уяач Ундрахбаярын зээрд
4. Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Н.Цогтбаатарын хар
5. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Лхагважавын хар
Хурдан хязаалангийн уралдаанд 60 хүлэг гарааны зурхайгаас эргэснээс:
1. Дундговь аймгийн Луус сумын уяач Энхбаатарын зээрд
2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, сумын Алдарт уяач Ганбатын хонгор
3. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уяач Байгалийн хээр
4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Мөнхбатын зээрд алаг
5. Дундговь аймгийн Хурд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы алаг тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна