Х.Дарамзагд түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 06 -нд

ХААИС-д болдог сумын заануудын барилдаан боллоо. Барилдаанд с.з Э.Дарханбат, Ж.Бямбадоньд, Г.Хишигбат нараар манлайлуулсан хүчит 52 бөх зодоглон барилдлаа.
Барилдааны 2-ын даваанд манлай заан Э.Дарханбатыг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харцага, Ядамсүрэнгийн Бумбаяр өмсөж олон үзэгчийн тааврыг будлиулав. Мөн Ховдын Б.Уртнасан Увсын Д.Урианхайг арлаар илүүхщрхсэн бол Бөх Билэгтийн Данзанжамц Завханы Цэцэн-Уулын А.Бат-Эрдэнийг мушгичихав.
3-ын даваанд Ж.Бямбадоньд гоцлож, Говь-Алтайн Я.Бумбаяр Ховдын Б.Уртнасанг хонгодоод, Х.Дарамзагд Ховдын Н.Амарсайханыг тахимдаад, давав. 3-ын даваанд гарч хүч үзсэн Ховд аймгийн харьяат 5-н сумын заан өвдөг шороодсон нь хачирхалтай юм.
4-ийн даваанд Ж.Бямбадоньд Я.Бумбаярыг хонгодоод, Х.Дарамзагд гоцлож, М.Данзанжамц ИМХ-ий Н.Даваадоржийг тонгороод давав. Мөн сүүлийн үед төдийлөн барилдаагүй Булганы Могодын Э.Чимэддорж зодоглож их шөвөгт шалгарлаа.
5-ын даваанд Ж.Бямбадоньд Э.Чимэддоржийг амлаж төвөггүй давсан бол тунасан хоёрын барилдаанд Х.Дарамзагд давлаа.
Үзүүр булаалдах барилдаан багагүй удааширч Х.Дарамзагд барьц сонгож давснаар энэ барилдааны түрүү бөхөөр тодров.
Ийнхүү ХААИС-ийн ээлжит барилдаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, сумын заан Хөхөөгийн Дарамзагд түрүүлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, сумын заан Жигжидсүрэнгийн Бямбадоньд үзүүрлэж, Булган аймгийн Могод сумын харьяат, сумын заан Эрдэнэбулганы Чимэддорж, Архангай аймгийн Өнөдр-Улаан сумын харьяат, сумын заан Машбатын Данзанжамц нар шалгарлаа.
Харин дунд шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, сумын заан Содномдоржийн Даваадорж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, сумын заан Цэдэнбалын Баасандорж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, сумын харцага Ядамсүрэнгийн Бумбаяр нар шалгарав.
Оноолтыг 3-ын даваанаас үзнэ үү.
3-ын даваа
1. Ж.Бямбадоньд с.з Өвөрхангай – гоцлов
2. Б.Уртнасан с.з Ховд – Я.Бумбаяр с.х Говь-Алтай
3. Х.Дарамзагд с.з Говь-Алтай - Н.Амарсайхан с.з Ховд
4. Н.Даваадорж с.з Өвөрхангай – Г.Хатанзоригт с.з Дорнод
5. Б.Батбаяр с.з Ховд – М.Данзанжамц с.з Архангай
6. Ц.Заяатүшиг с.з Ховд – Ц.Баасандорж с.з Говь-Алтай
7. Б.Анхжаргал с.з Ховд – Э.Чимэддорж с.з Булган
4-ийн даваа
1. Ж.Бямбадоньд с.з – Я.Бумбаяр с.х
2. Х.Дарамзагд с.з – гоцлов
3. Н.Даваадорж с.з – М.Данзанжамц с.з
4. Э.Чимэддорж с.з – Ц.Баасандорж с.з
5-ын даваа
1. Ж.Бямбадоньд с.з – Э.Чимэддорж с.з
2. Х.Дарамзагд с.з – М.Данзанжамц с.з
6-ийн даваа
1. Ж.Бямбадоньд с.з – Х.Дарамзагд с.з

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна