Аймгийн Алдарт уяач Д.Мөнхдэлгэр: Зүүн бүсийн түрүү халтар азарга маань Тайж адуу


-Шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд халтар азаргаа айргийн таваар хурдлуулсан. Уясан эзний магнайг тэнийлгэж, унасан хүүхдийн урмыг сэргээсэн энэ хурдан хүлэг хаанахын адуу вэ?
-Халтар азаргаа би 2008 онд хязааланд нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат, аймгийн Алдарт уяач Шаравын Энхтүвшин гэдэг хүнээс авсан. Халтар азарганы эцэг нь Энхтүвшин ахын Данзанравжаагийн наадамд айрагдаж, “Их хурд”-д арван хэдээр давхиж байсан Өвгөн хүрэн азарга. Харин эх нь МУ-ын Алдарт уяач “торгон” хэмээх Дашнямы адууны угшилтай сайхан улаан хээр гүү байсан гэнэ лээ. Халтар азарга маань халхын цуут угшлуудын нэг Тайж адуу.
-Унаган эзэн дээрээ байхдаа уягдаж байсан уу?
-Шүдлэн үрээ сумынхаа наадамд зургаалсан гэсэн. Би хязаалан авч, тэр жилээ аман хүзүүдүүлээд, соёолонд нь энэ хавиараа уралдуулж 3-4 ч удаа түрүүлгэсэн.
-Битүү шахуу адууг нууц биш бол хэдээр авч байсан бэ?
-Арваад үрээнээс сонгоод сая төгрөгөөр л авч байсан. Тухайн үед адууны ханш тэр орчим л байсан байх.
-Хавчиг азарга “Их хурд”-д айрагджээ дээ?
-Тэгсэн эхлээд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын наадамд түрүүлээд, “Их хурд”-д тавлан, зүүн бүсийн хурдад түрүүлсэн. эд түрүүлж байсан.
-Шигшмэл хүлгэдийн дэвжээнээ айрагдана чинээ төсөөлж байв уу?
-Ний нуугүй хэлэхэд итгэлтэй байсан. Өвөл нь “Дүнжингаравын хурд”-д 400 гаруй азарганаас 15-д давхичихсан. Бүр нэлээд араас эргээд шүү. Тиймээс “Их хурд”-д дархан айрагдана даа гэсэн бодолтой очсон. Уг нь гараад л зугтаачихсан шүү дээ. Хүүхэд нь жаахан туршлагатай байгаад хадгалж уралдсан бол илүү ч амжилт үзүүлэхээр байсан. Тиймдээ ч зүүн бүсийн наадамд түрүүлсэн байх.
-2011 онд яаж давхисан бэ?
-АХ-ын 90 жилийн ойгоор уяа дутуухан байгаад улсад 28-аар давхисан. Тэр жилээ Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд дөрөвлөөд, Бор-Өндөрийн 30 жилийн ойд хол түрүүлсэн.
-Тэгвэл 2012 онд...?
-2012 онд сумынхаа наадамд уралдсан. Тэр жил жаахан эцэнхий байсан болохоор ийш тийшээ яваагүй ээ. Нэг уралдаад л амраасан. Өнгөрсөн жил 2013 онд бас эцэнхийдүү байгаад сумандаа уралдаж гуравлаад, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойд очиж аман хүзүүдсэн.
-“Их хурд-6” уралдаанд уралдсан гээгүй билүү?
-Уралдсан. 28-аар давхисан.
-Сүүлийн хоёр жил яагаад тарга тэвээрэг сайн авсангүй вэ. Ямар нэг гэм суусан юм биш биз?
-Үгүй дээ. Олон гүү хураалгаснаас болсон байх. 2011 онд арав гаруй, 2012 онд бүр 16-17 гүү өгсөн. Түүнээс л болсон байх. Энэ жилээс цөөн гүү хураалганаа. Монголын хамгийн хурдтай гэсэн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь болон Будённый үүлдрийн гүү хураалгасан. Халтар азарганы төлүүдээс хамгийн дээд тал нь энэ жил хязаалан үрээ бий. Ноднин ханиаднаас болоод уяж чадаагүй. Сая жижиг наадмуудад уралдуулсан нэг зургаалаад, нэг дөрөвлөсөн. Бас нэг даага уягдаж байгаа. Гүү олонтой ч эр төл цөөнтэй. Голдуу охин гардаг юм.
-Халтар азарганы хамгийн өндөр амжилт үзүүлсэн жил нь 2010 он байжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Монголын морины олимп гэж яригддаг “Их хурд-5” уралдаанд айрагдаж, Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлнэ гэдэг тэр бүр тохиох амжилт биш. Халтар азаргаа Их хурд уралдаанд айрагдуулчихаад хамгийн ихээр баярласан шүү.
-Магадгүй тэр Мөнхдэлгэр Алдартын хувьд төрийн наадмын анхны хишиг байсан байж мэдэх юм?
-Тиймээ, том наадмын анхны айраг байсан.2010 онд гаргасан амжилтаараа 2011 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Алдартын алдрыг дуурсгасан өөр ямар хурдан хүлгүүд байсан бол?
-Одоо есөн настай буурал морь бий. Эх тал нь Галшар, эцэг тал нь манай өөрийн адуу. Буурал морь маань уягдсан цагаас эхлээд 20 гаруй айраг, түрүү хүртээд байгаа. Баяндэлгэр, Цэнхэрмандал зэрэг сумдын наадамд түрүүлж, Мөрөн суманд нэг аман хүзүүдсэн. Мөн Багануур дүүргийн 30 жилийн ойд соёолон морь түрүүлж байлаа. Тэр үед “Туушин”-гийн Зоригтын хар азаргатай уралдаад дийлж хар үрээ нь аман хүзүүдэж байсан юм.
-Унаган адуу хурдалж байна гэлээ. Танай дээдсүүд уяа эвлүүлдэг байсан уу?
-Ээжийн аав л морь уяж байсан гэдэг. Манай аав бол морь мал уядаггүй, харин их сайхан унаж эдэлдэг хүн байсан. Ямар сайндаа л “Ганган” Даржаа нэртэй болж байхав. Сайхан морь худалдаж аваад дэлийг нь сумалж засаад унадагсан. Хэдийгээр аав маань морь уядаггүй ч би 5-6 дугаар ангид байхаасаа хурдан морь сонирхож, 1990 оноос бие даан уях болсон. Анхны жилээ унаган адуугаа уяад дараа жил нь /1991 онд/ Галшараас хэдэн гүү, ганц нэг засаатай үрээ авч байлаа. Тэр цагаас нэг хэсэг Галшар, Баянхутаг, Мөрөнгийн адуугаар цус сэлбэж байгаад 2007-2008 оноос Дэлгэрэхийн Тайж, Банди адуунаас авч цус хольсон.
-Багануурын уяачид хагас суурин маллагаанд нэлээд ач холбогдол өгдөг болсон бололтой. Мөн цэвэр цусны адуугаар үржил селекци ч нэлээд хийж байгаа бололтой юм?
-Хоёрдугаар хороо бол Багануурын уяачдын “Өлзийт”хороолол. Энд энэ хавийн уяачид жүчээ барьж, морьдоо тэжээж байгаа. Монгол Улсын Алдарт уяач Г.Ганбат бид хэд айл.Алдартаасаа зарим үед зөвлөгөө авдаг юм. Эрлийз адууны тухайд анхаарахгүй бол болохгүй байна шүү дээ.Цаг үеэ дагахаас аргагүй. Хаа сайгүй шинэ монгол адуутай болчихлоо доо. Тиймээс цөөн тооны адуунд үржил хийж байгаа.
-Адуугаа чанаржуулах ажилд тань амжилт хүсье.Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
-Энэ хүртэл зорьж ирсэн “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн









1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
202.131.251.109
Хэхэ сайхан бүлтэрчээ! ах хүү үнэхээр хүн муутай эр юм даа.
Reply