Унагасан үг, уяачийн эрдэм
Наранхүү
1970-аад оны сүүл 80-аад оны эхэн, дунд үеийн Тосонцэнгэл сумын нэрт уяач Дэмбэрэл гээч хүний хурдан цавьдар азарга сумынхаа наадамд хэд хэдэн удаа айраг, түрүүнд хурдалж байсан цуутайхан хүлэг байж. Дэмбэрэл гуайг нэгэн жилийн наадамд явж байх үед нь манай өвөг эцэг таараад “за, морь хурдан байна уу” гээд мэндчилж... Гэтэл Дэмбэрэл гуайн хариулт их товчхон, бас жаахан аархуу байсан бөгөөд тэр нь “шөвгөрөх нь шөвгөрнө. Гэхдээ хаана нь шөвгөрөх бол” гэсэн гэдэг. Тэгээд манай өвөг эцэг “за даа, морь уяна гэдэг ч санааных болсон юм байна” гэж бодсоноо хожим хуучлан сууж билээ. Нээрэн л тэр жилээ Дэмбэрэл гуайн цавьдар азарга айрагдсан л юм гэнэ лээ. Дэмбэрэл гэж уяачийг би бол муухан мэднэ, сүүлд манайхаар Хүйтний аманд зусч байх жил жороо хүрэн морьтой, жижигхэн улаан өвгөн буугаад мордсон нь Дэмбэрэл гуайг гэлцэж байлаа. Дэмбэрэл гуай өнөөгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн арслан П.Гантөгсийн өвөг эцэг юм.
1994 оны Хохиуртын уяан дээр Тосонцэнгэл сумын уяачид төвлөрөн сумынхаа 70 жилийн ойд бэлдээд нэг өнжөөд л нар жаргатал уяан дээр үсэргээ сунгаа хийнэ. Тэр үед дөрөвдүгээр багийн уяач Дэмчигбатын Баасанжав бидний нэршиж заншсанаар Монхоо ахын хээр хязаалан үрээ ёстой л зайтайхан ирнэ. Бараг тав, зургаан зуугаад метр хэртэй тасарна. Монхоо ах аатайхан залуу байсан, овоо ч хэдэн үрээнүүд нийлж сунгаа хийнэ. Нэгэн удаа залуус хоорондоо жаахан “ам” уралдуулцгаасан юм байлгүй. Мөрий тавьж уралдана ч гэсэн юм уу. Хохиуртын сунгааны морь тосож буй улс жижиг ухаа толгой дээрээс дурандаж байгаад тосон бууна. Монхоо ахын хээр үрээ тасардгаараа тасраад л ирж. Тэгтэл Монхоо ах нөгөөдүүлдээ “татаад ороолго, таван зуун цаасаа түрий рүү хийцгээ” гээд гутлын түрий алгадаад босч байсан гэдэг. Тэр жилээ хээр үрээ сумынхаа ойд их хол түрүүлсэн.
Мөн Монхоо ах манайхаар бууж мордоно, бид ч гэсэн нэлээдгүй хэдэн наадамд хамдтаа гал болж явцгааж байсан. Манай аавтай ойр дотно хуучилна. Хээр азаргаа хязаалан түрүүлсний дараахан манай аавд “миний азарга Тосонгийн хөндий өөд 10 түрүүлэх юм” гэж байсан гэдэг. 1998 онд нэг түрүүлэхэд нь аав “за Монхоо, 10-аас хэд дэх нь вэ” гээд хоёул тоглоом шоглоом болгож байлаа. 2004 онд Тосонцэнгэл сум байгуулагдсаны 80 жилийн ой болох гээд бас л шуугисан үе. Урд жилийн намар оройхон Монхоо ах манайхыг сумын төв дээр байхад ирж цайлж, хуучлаад мордохдоо “За ах... Миний том азарга ирэх жил нэг шуугиулна аа” гэж байсан бөгөөд нээрээ бүтэн жилийн дараа сумын 80 жилийн ойд хээр азарга нь саахалтын зайтай түрүүлэн ирж түмэн олноо баясгаж уяачийн “хэлсэн ам, хийсэн хэрэг” яв цав нийлсэн нэгэн бахархалтай түүх бий.
2007 онд Хөвсгөл аймагт анх удаа Хотогойдын хурд наадам болох гээд нижигнэж л байсан цаг. Аймгийн наадамд Тосонцэнгэл сумын гуравдугаар багийн уяач Сарангийн Болдбаатар уяач хурдан хээр азаргаа мордуулжээ. Хээр азарга өмнө жил нь сумандаа түрүүлсэн идэрхэн хурдан байсан бөгөөд өгүүлэн буй жил харин жилийн онд оролт нь жаахан тааруухан байсан гэлцдэг. 2007 оны намар хадлангийн үеэр сумын төв дээр хэсэг залуус морь ярьж суухад Болд уяач “хээр азаргаа энэ жил гүйдэл оруулж чадсангүй. Гэхдээ тааруухан жилээ Дааган толгойн шилээр Тариалангийн Батхуягийн “Бүлтэн” халзантай холбоод гараад ирж байна лээ... Ирэх жил ах нь аймагт нэг харуулж өгнө өө” гэж байсан гэдэг. Нээрэн л ирэх жил нь 2008 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд Тосонгийн Болдын хээр азарга замд багтахгүй хурдан байж хадуурч энэ тэр болж байгаад Түнэлийн Сандагийн халтар азаргыг оруулаад аман хүзүүнд хурдлаад 2009 оны Хөвсгөл аймагт болсон Геологийн баярт 100 гаруй хурдан азаргыг магнайлан хөтөлж яваад туг руу орохын алдад жаахан унжаад айргийн дөрөвт баригдсан байдаг.
2009 оны наймдугаар сарын 07, 08-ны орчим одоогийн МУ-ын харцага Цэдэвийн Содномдорж анх “Монгол Улсын начин" цол хүртэж, цолны мялаалга наадам хийж хурдан их насны морь уралдуулсан юм. Тэр наадмын үеэр нэлээд хэд хоног үргэлжилсэн бороо орж наадмын өглөө морь мордох үед ч бороо асгарч л байлаа. Наадмын урд орой хоёрдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дуламын Рэнчин гуай халиун морио Аргалантынхаа бэлд зэгсэн бүрэнхий болтол уячихаад улс амьтан морь малаа идүүлэх гээд мордоцгоож байтал бэлд манай дүү бид хоёртой таарч мэндлээд, ойр зуурын үг солиод өнгөрөх зуур “За маргааш ч наранд нь ч тархи татуулна, хуранд нь ч тархилуулна аа” гээд морь луугаа хөдөлсөн. Маргааш нь их насны морь ирэхэд аймгийн Алдарт уяач Рэнчингийн халиун морь бариа зөрөөн дээр л ухасхийж хошуу өлгөөд л мотоциклийн мөрий авч байсан. Энэ мэт уяачдын “унагасан үг”, уяаны эрдэм нийлэн байх нь элбэг буюу.
Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна