Модон морин жилийн тэргүүн дэвжээ тодруулах "Нутгаа дурсана" барилдааны журам
А.Барилдааны зорилго
1. Нэг нутгийн бөхчүүдийн харилцан ойлголцол хамтач сэтгэлгээг бэхжүүлэх
2. Тухайн бөхчүүдийн төрөн гарсан нутаг усныхан, тэр нутгийн Улаанбаатар хотод амьдардаг ард иргэд болон нутгийн хөрөнгөлөг хүмүүс бөхчүүдээ бүх талаар дэмжих, нутаг орноосоо бөх төрүүлэх хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд өрнүүлэхэд уриалах
3. Бөхийн дэвжээдийг зохион байгуулалт, санхүүгийн хувьд улам бэхжүүлж, бөх хөгжих үндсэн нэгж болгон үр бүтээлтэй ажиллуулах,
4. Ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ барилдааны ур чадварыг улам дээшлүүлэх,
5 .Нэгэн цаг үеийг тодорхойлж байгаа шилдэг бөхчуүдийн ширүүн өрсөлдөөнт шинэ брэнд барилдаанаар ард түмэндээ үйлчлэх,
6. Үндэсний спортын тавдугаар их наадмын хүрээнд зохион байгуулах
Б.Барилдааны журам
1. Барилдаанд аймаг бүрийн дэвжээг төлөөлсөн улсын цолтны баг, аймаг цэргийн цолтны баг, сумын цолтон залуу бөхчүүдийн баг, нийт 3 баг оролцоно.
2. Нэг дэвжээний баг бүр нь үндсэн 4 бөх, сэлгээний 2 бөхөөс бүрдсэн байна. Бөхчүүд нь тухайн аймгийн үндсэн харьяат, уг дэвжээнд харьяалагддаг, заавал нийслэл хотод ажиллаж амьдардаг байна.
3. Улсын цолтны багт доод тал нь улсын цолтой гурван бөх байх бөгөөд багаа аймаг цэргийн цолтой бөхөөр гүйцээж болно.
4. Нэг багт орсон бөх өөр багт давхардан орохгүй. Энэ нь улсын цолтны багт барилдаж байгаа аймгийн цолтой бөх аймаг цэргийн цолтны барилдаанд барилдаж болохгүй гэсэн үг.
5. Оролцох дэвжээдийг сугалаагаар 3 хэсэгт хуваана. Ингэхдээ Луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд эхний гурван байр эзэлсэн аймгийн багуудаар хэсгүүдийг толгойлуулна
6. Нэг дэвжээний нэг бөх, нөгөө дэвжээний бүх/дөрвөн/ бөхтэй тойрч барилдах журмаар хэсэг доторх бүх дэвжээний бөхчүүдтэй тойргоор барилдана.
7. Бөхчүүд бэртэл, гэмтэл авсан тохиолдолд эмчийн магадлагаа авах бөгөөд оронд нь сэлгээний бөхийг оруулна.
8. Багийн үндсэн бөхийн оронд сэлгээний бөхөө заавал эмчийн магадлагаа авахгүйгээр оруулж болох ба харин сэлгээний бөх өмнөөсөө оруулсан тэр бөх тухайн багтай хийх барилдаанд дахин гарч барилдахгүй. Гэхдээ дараагийн багтай барилдахад үндсэн бүрэлдэхүүнд орж барилдаж болно
9. Ийнхүү сэлгэхдээ үндсэн бүрэлдэхүүнд заавал улсын цолтой бөх хоёроос доошгүй байх зарчмыг баримтална. Сэлгээний бөхөө оруулж дуусвал дутуу бөхтэйгээ барилдаанаа үргэлжлүүлнэ
10. Хүндэтгэх шалтгаанаар барилдаагүй бөх хоёр дахь өдрийн барилдаанд оролцон барилдаж болно. Харин эмчийн магадлагаа авсан бөхийг дараагийн өдөр нь барилдуулахгүй
11. Барилдааныг үл хүндэтгэн орхиж явсан бөхийг дараагийн багтай хийх барилдаанд барилдуулахгүй
В. Барилдуулах жүрам
1. Барилдааны үндсэн хугацаа 8 минут байна.
2. Энэ хугацаанд хаялцаагүй тохиолдолд одоогийи мөрдөж буй дүрмээр шахааны болон хаялцах барьц сонгон барилдах бөгөөд хаялцах барьц сонгох үед шодолтоор хожсон болон хожигдсон бөх аль аль нь барьцаа барихгүй тавьбал хөлийн цэц хоёр удаа сануулаад гурлн дахь удаад шууд хасч тэр бөхийг унасанд тооцно.
3. Барьц сонгох үед шуудагны уяа болон элэг бүсээ суллахыг хатуу хориглоно. Хэрэв ийм зөрчил гаргавал тухайн бөхийг унасанд тооцно
4. Барилдаантай холбоотой бусад асуудлыг “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ээр зохицуулна.
5. Барилдааныг МҮБХ-ноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан явуулна.
Г.Байр эзлүүлэх журам
1. Хоёр дэвжээний хоорондын барилдааны дүнгээр хожсонд нь 3 /гурван/ оноо, тэнцвэл 1,1 /нэг, нэг/ оноо, хожигдвол 0/тэг/ оноо өгч, онооны нийлбэрээр байр эзлүүлнэ. Оноо тэнцвэл багийн нийт давааны тоог харгалзана. Энэ үзүүлэлт тэнцвэл тухайн багийн хоорондын үр дүнг харгалзаж байр эзлүүлиэ.
2. Хэсэг бүртээ эхний 2 байр эзэлсэн дэвжээд I-ҮI байрын төлөө намар дахин тойргоор барилдана.
3. Хэсэгтээ таарсан дэвжээд шигшээ барилдаанд дахин барилдахгүй бөгөөд өмнөх амжилтаар нь үр дүнг тооцно.
Жич: Шигшээ барилдаан Үндэсний спортын тавдугаар их наадмын шигшээ тэмцээнтэй давхцан 9 дүгээр сард болох бөгөөд улсын баяр наадмаар улсын цол шинээр авсан бөхчүүд улсын цолтиы багт шилжин барилдаж болох ба оронд нь аймаг цэргийн цолтныг нөхөн барилдуулж болно. Харин сумын цолтон залуу бөхчүүдийн шигшээ барилдааныг наадмын өмнө явуулж дуусгана.
Д. Бай шагналын журам
1. Багуудыг журмын дагуу байр эалүүлж. эхний гурван байрт орсон багт цом, өргөмжлөл. дараах мөнгөн шагналыг олгоно.
1.1 Улсын цолтны шигшээ барилдаан
Нэгдүгээр байр 6.0 сая төгрөг
Хоёрдугаар байр 4.5 сая төгрөг
Гуравдугаар байр 3.0 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 2.0 сая төгрөг
Тавдугаар байр 1.6 сая төгрөг
Зургадугаар байр 1.0 сая төгрөг
Бүгд 18 сая төгрөг
1.2. Аймаг цэргийн цолтны шигшээ барилдаан
Нэгдүгээр байр 3.0 сая төгрөг
Хоёрдугаар байр 2.0 сая төгрөг
Гуравдугаар байр 1.5 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 1.0 сая төгрөг
Тавдугаар байр 0.8 сая төгрөг
Зургадугаар байр 0.6 сая төгрөг
Бүгд 8.9 сая төгрөг
1.3. Сумын цолтон залуу бөхчүүдийн шигшээ барилдаан
Нэгдүгээр байр 1.5 сая төгрөг
Хоёрдугаар байр 1.0 сая төгрөг
Гуравдугаар байр 0.5 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 400.0 мян.төг
Тавдугаар байр 250.0 мян.төг
Зургадугаар байр 150.0 мян.төг
Бүгд 3.8 сая төгрөг
1.4. “Хөдөөгийн хүчтэн"-ий шигшээ барилдаан
Нэгдүгээр байр 1.5 сая төгрөг
Хоёрдугаар байр 1.0 сая төгрөг
Гуравдугаар байр 0.5 сая төгрөг
Дөрөвдүгээр байр 400.0 мян.төг
Тавдугаар байр 250.0 мян.төг
Зургадугаар байр 150.0 мян.төг
Бүгд 3.8 сая төгрөг
Жич: Энэ барилдаанд барилдсан бөхчүүдийг хувийн дүнгээр байр эзлүүлэхгүй, мөн давааны мөнгөн шагнал олгохгүй.
2. Дэвжээ нь улсын цолтны ангилалд 1.0 сая /нэг, аймаг цэргийн цолтны ангилалд 500.0 мянга /таван зуун мянган/, сумын цолтны ангилалд 300.0 мянга /гурван зуун мянган/ төгрөгийн хураамж тус тус төлж шагналын санд нэмэрлэнэ.
3. Дээрх хураамжийг барилдаан эхлэхээс тав хоногийн өмнө төлөөгүй бол хэсгийн барилдаанд багийг нь барилдуулахгүй. Мөн барилдааны дундаас орхиж гарсан багт бай шагнал олгохгүй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна