ХХ зууны манлай сумын заан Г.Чулуунбаатарын нэрэмжит барилдаан болно

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 14 -нд

ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ХАРЬЯАТ ХХ ЗУУНЫ МАНЛАЙ СУМЫН ЗААН Г.ЧУЛУУНБААТАРЫН НЭРЭМЖИТ СУМЫН ЗААН ЦОЛТОЙ БОЛОН ШИЛДЭГ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ
1. Зорилго
МУ-ын засгийн газрын 150 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, үндэсний бөхийн спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх,сурталчлах, залуу бөхчүүдэд үндэсний бөхийн барилдааны арга барил, ёс заншил, өв уламжлалыг өвлүүлэх, заан сургахад оршино.
2. Тэмцээн зохиогдох газар
Тэмцээнд оролцох бөхчүүдийг 2014 оны 5 дугаар сарын 16-ы өдөр бүртгэж мандат олгоно. Барилдаан 2014 оны 5 дугаар сарын -18-ы өдрүүдэд аймгийн ССАЖ-ын газрын А байранд болно. Бөхчүүд МҮБХ-ы  бөхийн дүрмийн дагуу өмсгөл, гутлыг бэлдэж ирнэ.
3. Бүртгэл
Тэмцээнд оролцох бөхчүүдийн мэдүүлгийг үндэслэн мандат олгоно. Мэдүүлэг нь харьяа байгууллагын тамга болон захирлын гарын үсгээр баталгаажсан байна. Тэмцээний хураамж 10000 төгрөг.
Жич: Бөхчүүд сумын цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, ЭМДД, 1 хувь цээж зурагтай ирнэ.
4. Тэмцээний дүгнэх, шагнаж урамшуулах журам
Барилдааныг аймгийн үндэсний бөхийн холбооноос томилогдсон шүүгч засуулууд зохион явуулах ба бөхчүүдийг тойргийн журмаар барилдуулж дүгнэнэ. Барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдийг дараах байдлаар урамшуулна.
1-р байр. Хүндэтгэл 500.000 төгрөг хурдан удмын даага
2р байр. Хүндэтгэл 400.000 төгрөг
3р байр. Хүндэтгэл 350.000 төгрөг
4-20  дугаар байрыг шалгаруулж Хүндэтгэл 100.000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ЗДТГ, Өсвөрийн бөхийн Хан Хэнтий аварга дэвжээ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна