Сүүлийн 170 гаруй жилийн хурдан морины уралдаанд Цэцэн хааны хүлгүүд давамгайлж байжээ
Галшар адууны удмын санг хамгаалах, бататган сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулсан онол үйлдвэрлэлийн бага хуралд тавигдсан илтгэлийг уншигч Та бүхэндээ хүргэж байна.
Монгол Улсын түүхэн хөгжил, соёл, ёс заншил, ахуй амьдралыг адуугүйгээр төсөөлөх аргагүй юм. Хурдан адууны голомт нутаг Галшар суманд бий болж, Галшар адуу үүсэн бүрэлдэж, Халх даяар алдаршаад 100 гаруй жил болсон байна. Энэхүү хурдан адууны удмын санг хамгаалах, бататган сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй онол үйлдвэрлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.
Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ монгол морь хөлөглөн дайтаж байсан бөгөөд тухайн үед адуун сүрэг нь стратегийн чухал байр суурь эзэлдэг, адууны тоог нийтэд мэдээлдэггүй, төрийн нууцад хамруулдаг байсан нь ном сударт тэмдэглэгдсэн байдаг.
Богд хаант засаг 1918 онд малаа тоолсон нь Монгол Улсын анхны мал тооллого байсан бөгөөд 1924 оноос жил бүр тоолсоор ирсэн жишгийн дагуу манай аймаг мал сүргээ тоолж ирсэн түүхтэй. Хэнтий аймгийн сүргийн тоо тогтмол өсч ирсэн бөгөөд 2011 оны жилийн эцсээр 156.4 мянган толгой адуу тоолуулсан нь улсад тавдугаар байрт орж, нэг хүнд ногдох адууны тоогоороо улсын дунджаас хоёр дахин их буюу 2.2 толгой адуу ногдож байна. Аймгийн хэмжээнд 6.4 мянган малчин өрх байгаагаас адуутай өрх 5.9 мянга буюу нийт малчин өрхийн 90 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд адуун сүргийг тал хээрийн бүсэд голчлон үржүүлж уналга эдэлгээ болон хурдны чиглэлээр өсгөн ашиг шимийг нь хүртэж байна. Аймагтаа адууны тоогоор Батноров, Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшар, Биндэр сум эхний байруудад ордог бөгөөд адуун сүрэгт хээлтэгчийн эзлэх хувийн жин 30.1 хувь, нийт малд эзлэх адууны хувь 6.5 байна.
Өвгөн ноён Хардэл жанжин бэйсээс эхтэй үе үеийн алдарт уяачид төрөн гарч улс, бүсийн уралдаанд айраг, түрүү авч Хан Хэнтий нутгийн хүлгийн хурдыг гайхуулж бишрүүлж байсныг Манлай уяач 1, улсын Алдарт уяач 13, зүүн бүсийн Алдарт уяач 7, аймгийн Алдарт уяач 123, сумын Алдарт уяач 499 төрөн гарснаар тодорхойлж болох юм. Мөн 1961 оноос эхлэн сүүлийн 50 жилийн хугацаанд Улсын баяр наадамд айраг, түрүү авсан хурдан хүлгүүд, өөрсдийн эрдэм ухаанаар шалгарсан уяачдын талаар дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Тухайлбал:
Ардын хувьсгалын 40 жилийн ой-1961 онд Дэлгэрхаан сумын уяач Цэнджавын хүрэн халзан азарга, Идэрмэг сумын уяач Цовоо-Сэдэдийн улаан бор соёолон тус тус түрүүлж, Галшар сумын уяач Дугаржавын хүрэн хязаалан, Буянт-Оргил нэгдлийн сартай шарга даага, Буянт сумын уяач Дамбийнямын улаан бор азарга тус тус айрагдсан.
Ардын хувьсгалын 41 жилийн ой-1962 онд Баянмөнх сумын уяач Балдангалсангийн сартай хонгор азарга аман хүзүүдсэн
Ардын хувьсгалын 42 жилийн ой- 1963 онд Дэлгэрхаан сумын уяач Санжаагийн хүрэн халзан азарга айрагдсан.
Ардын хувьсгалын 45 жилийн ой-1966 онд Хэнтий сумын уяач Дамбийнямын улаан хээр их насны морь, хээр хязаалан тус тус айрагдсан.
Ардын хувьсгалын 50 жилийн ой-1971 онд Галшар сумын уяач Банзрагчийн саарал азарга, Дархан сумын уяач Цэрэндоржийн хонгор хязаалан тус тус түрүүлж, Дархан сумын уяач Цэрэндоржийн халиун соёолон аман хүзүү, Өндөрхааны САА-н уяач Бажаагийн улаан бор азарга, Дэлгэрхаан сумын уяач Санжаагийн зээрд их насны морь тус тус айрагдсан.
Ардын хувьсгалын 60 жилийн ой-1981 онд Баянмөнх сумын уяач Дэмчигийн зээрд халзан шүдлэн айрагдсан.
Ардын хувьсгалын 70 жилийн ой-1991 онд Дэлгэрхаан сумын уяач Сүрэнхорын хээр азарга түрүүлсэн.
Ардын хувьсгалын 75 жилийн ой-1996 онд Цэнхэрмандал сумын уяач Дугарсүрэнгийн саарал даага түрүүлсэн.
Ардын хувьсгалын 76 жилийн ой-199 онд Цэнхэрмандал сумын уяач Дугарсүрэнгийн хөх саарал шүдлэн түрүүлж, мөн сумын уяач Сандагдоржийн хар азарга аман хүзүүдсэн.
Ардын хувьсгалын 77 жилийн ой-1998 онд Дархан сумын уяач Буяндэлгэрийн хүрэн азарга түрүүлж, Жаргалтхаан сумын уяач Төртогтохын халтар азарга, Цэнхэрмандал сумын уяач Дугарсүрэнгийн саарал хязаалан аман хүзүүдэж, Өмнөдэлгэр сумын уяач Тогоогийн сартай хээр азарга гуравт, Дархан сумын уяач Буяндашийн хонгор соёолон дөрөвт тус тус хурдалсан.
Ардын хувьсгалын 78 жилийн ой-1999 онд Өмнөдэлгэр сумын уяач Тувааны хүрэн даага аман хүзүүдэж, Баян-Адарга сумын уяач Ганпүрэвийн сартай зээрд даага айрагдсан.
Ардын хувьсгалын 79 жилийн ой-2000 онд Дадал сумын уяач Дарамрэнчингийн алаг соёолон аман хүзүүдсэн.
Ардын хувьсгалын 80 жилийн ой-2001 онд Дадал сумын уяач Дарамрэнчингийн алаг азарга түрүүлж, Баянхутаг сумын уяач Дамдинжавын хонгор шүдлэн гуравт хурдалсан.
Ардын хувьсгалын 83 жилийн ой-2004 онд Дэлгэрхаан сумын уяач Алтангэрэлийн шарга даага дөрөвт хурдалсан.
Ардын хувьсгалын 87 жилийн ой-2008 онд Баянхутаг сумын уяач Ц.Амарсайханы хүрэн их насны морь гуравт хурдалсан зэрэг бахдам амжилтуудыг дурдахад таатай байна.
Сүүлийн 170 гаруй жилийн хурдан морины уралдаанд Цэцэн хааны хүлэг давамгайлсан түүхтэй бөгөөд Хан Хэнтий нутгийн адуу хурдан гэдгийн баталгаа болж Галшар адууг үүсэн бүрэлдэхэд нөлөөлсөн гэж үздэг.
Тал хээрийн бүсэдл зохицсон, галбир, бие цогцсын согог дутагдалгүй, жилийн дөрвөн улиралд бэлчээрээр өсч үрждэг, амьдрах чадвар, тэсвэр хатуужил сайтай, хурдны шинж бүрдсэн энэхүү сүрэгт үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, удмын санг нь хамгаалах, бататган сайжруулах зорилгоор 2010 оноос эхлэн манай байгууллагаас санаачлан МААЭШХүрээлэнд хүсэлт тавьснаар хамтын ажиллагаа маань эхэлсэн юм.
"Бөх, морь цаанаасаа төрдөг" гэдэг үзлийг Хардэл жанжин бэйс Пүрэвжав үгүйсгэн эсрэгээр нь хурдан морины угшил, Галшарын хурдан адууг бий болгохын тулд үндсэн таван том алхмыг хийсэн байдаг. Үүнд:
1. Хамтран ажиллах багаа бүрдүүлсэн
2. Хурдны удам угшилтай азарга, гүү худалдан авсан
3. Үржлийн ажлын данс бүртгэлийг нарийн хөтөлсөн
4. Тодорхой бүс нутагт төвлөрүүлэн цөм сүрэгтэй болсон
5. Галшар удмыг тогтворжуулж бататгасан
Бид ч энэ жишгээр ажиллаж, судалгаа шинжилгээг хийж, сум орон нутгийн хашир туршлагатай уяачид, эрдэмтдийн багтай хамтран энэхүү ажлыг хийж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент нь зах зээлийн судалгаа хийж, өнөөгийн нөхцөл байдлаа зөв танин мэдэж, түүндээ тулгуурлан цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэх, үйл ажиллагааг оновчтойгоор зохион байгуулах явдал байдаг.
Бид судалгаа шинжилгээнийхээ ажилтай уялдуулан аймгийн адуун сүргийн чанарыг сайжруулах, бусад сумын хурдны угшилтай адууны судалгааг нарийвчлан гаргах, Галшар адууг хурдны чиглэлээр шилэн сонгох чиглэлийг баримталж байна.
Адуун сүрэг нь бусад төрлийн малын хүрч чаддаггүй алс холын бэлчээрийг намар, өвлийн отроор явж ашигладаг бөгөөд хашаа байр, нэмэгдэл тэжээл харьцангуй бага шаарддаг, хамгийн хямд өртөгтэй, зүтгэх хүч болон мах, сүү, бусад төрлийн ашиг шим үйлдвэрлэх арвин их нөөцтэй юм. Бид энэхүү ашиг шимийг бүрэн ашиглахын зэрэгцээ адуун сүргээ өсгөн үржүүлж удам угшлыг нь бататган сайжруулах нь чухал юм.
"Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд малын бүртгэлийн системийн нэгдсэн программыг боловсруулж, малын тоо толгой, үүлдэр угсаа, гарал угшлаар нь бүртгэх, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнийг хянах, малын генетикийн сангийн мэдээллийг хадгалж бүртгэлжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Уг ажлын хүрээнд энэ онд Галшар сумын 5000, Баянхутаг сумын 3000, Хэрлэн сумын 1000, Мөрөн сумын 2000, нийт 11000 адуунд чип суулгах ажлыг хийхээр чип болон дагалдах хэрэгсэл нь ирээд байна. Энэхүү чипийг суулгаснаар тухайн адууг бүртэл мэдээллийн санд бүртгэх, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болох юм. Цаашид аймгийн нийт мал сүргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санд суулгах ажлыг мэргэжлийн байгууллага, аж ахуй эрхлэгч, малчидтайгаа хамтран хийж гүйцэтгэх бөгөөд мал аж ахуйд учрах эрсдэлээс хамгаалах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн хамтын судалгаа шинжилгээнд үндэслэн аймгийнхаа адуун сүргийн тоо толгойг өсгөж, удам угшлыг нь сайжруулан цаашдын бодлого чиглэлийг тодорхойлон ажиллах болно. Ингээд Галшар нутгийн адуун сүргийн удмын санг хамгаалах, бататган сайжруулах ажилд Та бүхний хамтын оролцоо, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулах тул бидний хийж эхлүүлсэн ажлыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Хурдан адууны голомт нутагт төрж, адууныхаа буян заяагаар амьдрал ахуйгаа дээшлүүлж, унаган хүлгээ уяж хурдлуулж яваа Та бүхнийг адууны босоо хийморь ивээх болтугай.
Хэнтий аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Б.Цэрэнчимэд
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна