Сүүлийн 10 жилд гадаадаас 1500 гаруй адуу оруулж иржээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 19 -нд

Монголчууд эрт дээр үеэс молор эрдэнэ морио эрхэмлэн дээдэлж, ан ав, дайн байлдаан, баяр наадам, уналга эдэлгээндээ өргөн хэрэглэсээр ирсэн. Харин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд морийг урьдынхаас илүүтэй анхаарч, улс, бүс, аймаг, сумын чанартай хурдан морины олон уралдаан олноор зохион байгуулагдаж, бай шагналын хэмжээ нь ч жил ирэх тусам өсөн нэмэгдэж,түүнийгээ дагаад морь уях сонирхолтой хүмүүсийн тоо олширч байна. Монгол улсын хэмжээнд /2013 оны байдлаар/ 60,000 гаруй уяач байдаг бөгөөд тэдэнд зориулсан 2600 орчим/аймаг, сум, овоо тахилга, улс, бүсийн наадмыг оролцуулаад/ уралдаан жилдээ зохион байгуулагддаг гэсэн тойм судалгаа бий. Түүнчлэн уяачид, морь сонирхогчид, бизнесменүүд адууныхаа галбир, бие цогцос, хурдлах чадварыг сайжруулах зорилгоор гадны улс орнуудаас сүүлийн 10 жилд төрөл бүрийн үүлдрийн 1500 гаруй адуу оруулж ирсэн байдаг. Ингээд морь сонирхогч та бүхэндээ 2005 оноос Монгол Улсад орж ирсэн гадны адуунуудыг үүлдэр, хүйсээр нь ялгасан сонирхолтой мэдээллийг хүргэе.
Араб адуу
2005 онд: Азарга-29
2006 онд: Азарга-24
2007 онд: Азарга-40, Гүү-18, Өсвөр-3
2008 онд: Азарга-11, Гүү-6, Өсвөр-9
2009 онд: Азарга-18, Гүү-6, Өсвөр-8
2010 онд: Азарга-4, Гүү-4, Өсвөр-2
Ахалтекин үүлдрийн адуу
2005 онд: Азарга-2
2008 онд: Азарга-4
Английн цэвэр цусны адуу /уналгын/
2005 онд: Азарга-8, Өсвөр-12
2006 онд: Азарга-4
2007 онд: Азарга-4
2008 онд: Азарга-2, Гүү-8
2009 онд: Гүү-4
2010 онд: Азарга-40, Гүү-80, Өсвөр-21
2011 онд: Азарга-10, Гүү-11, Өсвөр-20
2012 онд: Азарга-21, Гүү-40, Өсвөр-11
Будённый үүлдрийн адуу
2005 онд: Өсвөр-28
2006 онд: Азарга-10, Гүү-8, Өсвөр-6
2008 онд: Азарга-8, Гүү-12, Өсвөр-20
2009 онд: Азарга-3
2010 онд: Азарга-20, Гүү-10, Өсвөр-14
Тёрская үүлдрийн адуу
2008 онд: Гүү-20
2009 онд: Гүү-3
2010 онд: Азарга-4, Гүү-4,Өсвөр-2
2012 онд: Азарга-4, Гүү-6, Өсвөр-28
Англи, Будённый адуу
2006 онд: Гүү-36
2008 онд: Азарга-4, Гүү-20
2009 онд: Азарга-11, Гүү-9, Өсвөр-6
2010 онд: Азарга-38, Гүү-61, Өсвөр-30
2011 онд: Азарга28, Гүү-40, Өсвөр-22
2012 онд: Азарга-27, Гүү-48, Өсвөр-17
Орлов үүлдрийн адуу
2005 онд: Азарга-2
2007 онд: Азарга-4
2009 онд: Азарга-2, Гүү-2
2010 онд: Азарга-4, Гүү-8, Өсвөр-8
2012 онд: Азарга-2, Гүү-4, Өсвөр-2
Забайкальская үүлдрийн адуу
2010 онд: Азарга-8, Гүү-4
Англи, Кабардин адуу
2010 онд: Азарга28, Гүү-32, Өсвөр-10
2011 онд: Азарга-8, Гүү-19, Өсвөр-8
2012 онд: Азарга-20, Гүү-18, Өсвөр-22
А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна