Морин тойруулгын хурдыг үндэслэгч хурдан азаргануудын тухайд...
Даваадорж
МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 43, 37 дугаар тогтоолоор улсын Биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хорооны харьяанд Морин тойруулга байгуулж ажиллуулахыг заажээ. Дээрх тогтоолын дагуу Их тэнгэрийн амны хойд харалдаа Туул голын ард 1957 онд Морин тойруулга баригдсан юм. 1962 он хүртэл улирлын чанартай хурдан морины уралдааныг бүтэн сайн өдрүүдэд зохион явуулж байжээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 441 дүгээр тогтоолоор Морин тойруулгыг Ардын цэргийн хэрэг эрхлэн яаманд харьяалуулж, Армийн морин цэргийн сургуулийн уламжлалын үндсэн дээр морин спортыг хөгжүүлэхийн хамт монгол адууны үүлдэр угсааг сайжруулах ажлыг бие даан явуулж ирсний улмаас спорт, хурдны чиглэлийн адууг үржүүлэх зорилго бүхий байгууллага бий болсон.
Морин тойруулга 1962 онд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн нутагт байрлаж байсан адуун заводоос Орловский хатирч, хулангийн азаргаар эрлийзжүүлсэн 200 гаруй адууг авчирч адуун сүргийнхээ эх суурийг бий болгосон юм. Мөн Хэнтий аймгаас спортод ашиглах морьд болон үржлийн чиглэлийн гүү худалдан авсан юм. Энэ үед үржлийн малын үзэсгэлэн худалдаанд ЗХУ-ын Дон үүлдрийн Зубрик дуудлагатай зээрд азарга ирснийг авч үржилд ашиглан монгол Дон адууны нийлмэл цустай адуутай болж сайжруулсан адуу нь хурдны болон спортын төрөлд үр дүнгээ өгч эхэлсэн. Үүний тод жишээ бол Зандан хүрэн, Ангир хонгор, Таван сартай зээрд, Үүлэн саарал, Тайга сартай зээрд морь бага насандаа, мөн их насандаа Ардын хувьсгалын их баяр наадмаар түрүүлж, айрагдан амжилттай хурдалж байлаа. Улаанбаатар хотод 1966 онд явагдсан ойрын зайн 1600, 2400, 3200 метрийн уралдаанд Колизей хүрэн халзан, Чирс хүрэн халзан, Индекс хул хээр, Сбор зээрд, Кросс сартай зээрд, Рикошет азарганууд 4-5 настай өөрийн нутагтаа олон удаагийн уралдаанд амжилттай уралдчихсан, уралдаан, давхилын их туршлагатай хурдан хүлгүүд байсан юм. Зөвлөлтийн нөхдүүд дээрх зургаан азаргаа Морин тойруулгад өгөөд адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан олон сайхан хурдтай болохыг хүсэн ерөөсөн юм. Чирс, Колизей, Индекс азаргануудыг холын зайн уралдаанд 20-30 км-т уяж сойн /тойрог замд нь/ бэлтгэж монгол морьтой морин тойруулгад уралдуулахад гараа болгондоо түрүүлж байлаа.
Улаанбаатар хотод 1966 онд ЗХУ-ын Ростов на Дону хотын Морин тойруулгатай хамтарч зохион байгуулсан ойрын зайн тойргийн 1600, 2400, 3200 метрийн зайн уралдаануудыг Морин тойруулгын уралдааны замд явуулахад Колизей дуудлагатай таван настай хүрэн халзан, Индекс дуудлагатай дөрвөн настай шар хээр, Сбор дуудлагатай дөрвөн настай зээрд, Кросс дуудлагатай дөрвөн настай зээрд, Рикошет дуудлагатай таван настай зээрд халзан, Чирс дуудлагатай таван настай хүрэн халзан азарганууд уралдсан бүх зайн уралдаандаа түрүүлсэн юм. Чирс дуудлагатай зээрд халзан азарга нь 1962 онд ЗХУ-ын Зерноград районы Армийн нэгдүгээр морин заводод төрсөн, дөрвөн настайнх нь биеийн үндсэн үзүүлэлтүүд нь сэрвээний өндөр нь 164, биеийн ташуу урт нь 164, цээжний бүслүүр нь 182, шилбэний бүдүүн нь 20 см, биеийн жин нь 450 кг. Уралдааных нь амжилтаас харуулвал, Ростов на Дону хотын Морин тойруулгад 1964 оны дээд амжилт нь 1600 метрийн уралдаанд нэг минут 49 секунд 4 доль, 1965 онд 2000 метрийн зайн уралдаанд хоёр минут 15 секунд, 1966 онд 2000 метрийн зайн уралдаанд хоёр минут 15 секунд хурдалж байсан бол Рикошет дуудлагатай таван настай зээрд халзан азарга нь 1961 онд ЗХУ-ын Сальско районы С.М.Будённый нэрэмжит Морин заводод төрсөн, таван настайнх нь биеийн үндсэн үзүүлэлтүүд нь сэрвээний өндөр нь 161, биеийн ташуу урт нь 162, цээжний бүслүүр нь 187, шилбэний бүдүүн нь 20 см, биеийн жин нь 436 кг. Уралдааны амжилт гэвэл 1963 онд Ростов на Дону хотын Морин тойруулгад явагдсан 1200 метрийн зайн уралдаанд нэг минут 21 секунд, 1400 метрийн зайн уралдаанд нэг минут 37 секунд, 1600 метрийн зайн уралдаанд нэг минут 47 секунд 4 доль, 1964 онд Тбилист явагдсан 1600 метрийн зайн уралдаанд нэг минут 49 секунд, 1965 онд Алма-Атад явагдсан 1800 метрийн зайн уралдаанд хоёр минут 00 секунд 5 доль, 2000 метрийн зайн уралдаанд хоёр минут 10 секунд 5 доль тус тус хурдалж байсан байх юм. Рикошет азарга нь 1964 онд РСФСР-ийн нэрэмжит шагналыг 2400 метрийн зайн уралдаанд хоёр минут 38 секундээр, мөн 1965 онд СССР-ийн нэрэмжит шагналыг 3200 метрийн зайн уралдаанд гурван минут 37 секундын амжилтаар авч байжээ.
1966 оны намраас Чирс, Колизей, Индекс дуудлагатай азаргануудыг холын зайн уралдаанд зориулж бэлтгэлийг нь тохируулж гурван удаа 10-15 км-т уралдуулахад зайн болгонд түрүүлж байлаа.
1967 онд Ардын хувьсгалын 46 жилийн ойн их баяр наадмын азарганы уралдаанд Колизей, Индекс хоёрыг, их насны морьдын уралдаанд Чирсийг холын зайд бэлтгэн Морин тойруулгынхаа уралдааны замд давхилыг нь 20-28 км-т өгч, тарга хүчтэй нь их оролдолгүй дотуур онгойлгож уясан юм. Ингээд долдугаар сарын 10-ны үдээс хойш Яармаг руу аваачиж хоноход задгай талбайд очоод сэтгэл нь тогтож өгөхгүй, оройн хоолоо бүрэн идэхгүй, тэр их дуу чимээнд амралгүй хоноод өглөө нь давхиулахаар мордуулахад наадамчин олон сонирхоод шавах үед азаргасаад тогтож ядаад их хүнд байсан. Тэр жил Түргэний гол үерлээд Морин давааны баруун хойноос, Биокомбинатын баруун урдаас азарга, их насны морьд эргэж байсан. Уралдаанд тэр үед тасраад гараад явчих байх гэж бид тооцоолж байсан. Гэтэл тав гаруй км-т цээжний зургаа, долоон морьтой уралдаад цуцах янз оронгуут нь татчихсан. Дүгнэлт хийхэд задгай хөдөөгийн замд давхил морьдтой хийгээгүй, азаргануудын ороог бүрэн гаргаагүй зэрэг алдаа гаргасан.
1968 оноос Морин тойруулгынхаа адуун сүргээс гүү сонгон авч тусгайлан маллан дурын хээлтүүлгийн аргаар хээлтүүлгийг зохион байгуулан Морин тойруулга угшлын адууг бий болгосон нь хурдны болон спортын хангалтыг шинэ шатанд гаргаж, амжилт эрс сайжирч ирсэн.
Эрхэм хүндэт уншигчдадаа үргэлжлэлийг цувралаар хүлээн авч уншаарай.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

72.205.128.137
Зев зев. Даваадорж минь чи бас юм бич, хааяа ч гэсэн дуугарч бай, чи бух унэнийг медех хун. Тэхгуй бол оор хун чиний омноос худлаа цэцэрхээд оорийгээ оргомжлоод байдгийм, чи ингээд дуугарч бай.
Reply