Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойд зориулсан "Нутгийн хурд-3" уралдаан

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 20 -нд

Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Нутгийн хурд-3” хаврын хойд бүсийн уралдаан тавдугаар сарын 18-нд боллоо. “Онон-Улз” МСУХ-ноос зохион байгуулсан  “Нутгийн хурд-3” хойд бүсийн хурдан морьдын уралдаанд Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул сумдаас ирсэн  нийт 300 гаруй шандаст хурдан хүлэг уралдсан юм. Энэхүү уралдааны бай шагналыг  Баян-Уул сумын "Нарс мод" ХХК-ийн захирал Ү.Хүрэлбаатар, сумын Алдарт уяач Б.Мөнх-Эрдэнэ, “Онон-Улз” МСУХ ивээн тэтгэлээ. "Нутгийн хурд-3" уралдаанд таван нас уралдсанаас:
Их нас
1. Баян-Уул сум. Х.Ганхуягийн буурал
2. Баяндун сум. Н.Булгантамирын хүрэн
3. Баян-Уул сум. Б.Бямбажавын хул
4. Баян-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Л.Чулуунбаатарын хээр
5. Баян-Уул сум. Б.Булганхүүгийн хар алаг
Соёолон
1 Баян-Уул сум.  Б.Баатархүүгийн халзан ухаа
2. Баян-Уул сум. Г.Хатанбаатарын хүрэн
3. Цагаан-Овоо сум. Б.Сүхийн хүрэн
4. Баян-Уул сум. Ц.Хүрэлчулууны ухаа
5. Баян-Уул сум. Х.Ганхуягийн цоохор
Хязаалан
1. Баян-Уул сум. Ж.Түвдэндоржийн Гөрөөс хүрэн
2. Баян-Уул сум. Ж.Жаргалмөнхийн Гоё халиун
3. Дашбалбар сум. Б.Усанболорын зээрд
4. Цагаан-Овоо сум. Д.Соёл-Эрдэнийн хул
5. Баян-Уул сум. Ү.Ганбатын ухаа халзан
Шүдлэн
1. Баян-Уул сум. Д.Мөнх-Эрдэнэийн халтар
2. Цагаан-Овоо сум. Д.Батзаяагийн хул
3. Баян-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Т.Мөнхтулгын хүрэн
4. Баян-Уул сум. Б.Мөнхбаясгалангийн хул
5. Баян-Уул сум. Э.Бат-Эрдэнийн цавьдар
Даага
1. Баян-Уул сум. Ж.Жаргалмөнхийн хар
2. Баян-Уул сум. М.Нямжаргалын цавьдар
3. Баян-Уул сум. Б.Батбаярын цавьдар
4. Баян-Уул сум. Б.Эрдэнэчулууны хээр
5. Баян-Уул сум. Б.Бямбажавын хул тус тус хурдалж, хуран цугларсан түмнийг цэнгүүлсэн юм.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна