"Түмэнгийн хурд" дуу клиптэй болно

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 29 -нд

2014 оны зургадугаар сарын 08-нд Баянтүмэн сумын уяачдын холбооны нэрэмжит даага, шүдлэн насны морьдын уралдаантай тул эрхэм хүндэт уяачид, хурдан морь сонирхогчид та бүхнийг урьж байна. Уралдаан Баянтүмэн сумын хурдан морь барианы газар болох бөгөөд МҮОНТ-ийн “Чандмань” студийн уран бүтээлчид хурдан морины уралдааны бичлэг хийж, “Адуучин”тэмцээн зохион байгуулна. Мөн "Баянтүмэнгийн хурд" дууны клипний зураг авалттай тул уяачид, хурдан морь сонирхогчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Уралдаанд эрлийз адуу уралдуулахгүй.
Уяачдын анхааралд: Унаач хүүхдийг хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангаж, даатгалд хамруулсан байх шаардлагатай бөгөөд хувийн номертой ирнэ.
Наадмын хөтөлбөр:
1. Зургадугаар сарын 07-нд:
-08.00-09.00 цагт “Нээлтийн үйл ажиллагаа”
-09.00-10.00 цагт “Баянтүмний хурд” дууны клипний зураг авалт
-10.00-11.00 цагт Хөшөөний шав тавих ёслолын үйл ажиллагаа
-12.00-17.00 цагт “Адуучин” тэмцээн
-17.00 цагт Уяачдын холбооны хурал
-20.00 цагт Үдшийн цэнгүүн
2. Зургадугаар сарын 08-нд:
-07.00 цагт Шүдлэн насны морьд барианы газраас гарах
-10.00 цагт Даага барианы газраас гарах
-12.00 цагт Морь цоллох буюу түрүү, айргийн морьдын бай шагналыг гардуулах.
-15.00 цагт Хаалтын үйл ажиллагаа
Жич: Клипний зураг авалттай тул уяачид унаач хүүхдийнхээ хувцаслалтанд анхаарна уу.
Харилцах утас: 99108908, 99589968, 89692869, 99228851
“Баянтүмний хурд ” МСУХ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна