Тонхилын Суманчулуун арслан
2009 оны хавар монгол туургатны барилдаан Аса циркэд болж цэргийн арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын арслан Д.Азжаргал, До.Ганхуяг нарыг дараалан шороодуулж түрүүлж байлаа. Өмнөх хоёр наадамд дөрвийн нугалаанд өвдөглөсөн түүнийг энэ жил л сайхан өнгөтэй байна даа, цолд хүрэх байх хэмээн бөхийн хорхойтнууд өвөр зуураа хөөрөлдөж байв. Хүсэн хүлээсэн наадам боллоо. Цэргийн арслан Санжаадамба Говь-Алтайн Суманчулуун арслантай оноолт таарав. Балжиннямын Суманчулуун арслан бат дархан мэхээ хийж баруун тахимдаад давав. Энэ л наадмаас хойш Суманчулуун арслан улсын цолд хүрэх бөх юм хэмээн наадамчид хөөрөлдөх болжээ. Санжаадамбыг шороодуулсан зунаа Жамьянпүрэв начинтай удтал барилдаж давсан ч дөрвийн нугалаанд арслан Азжаргалыг барсангүй.
Анх 2005 онд төрөлх Говь-Алтай аймагтаа улсын начин Г.Гансүхээр 5 давж аймгийн начин цолд хүрч байсан энэ бөх хойтон жил нь ардын хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадамд зодоглож гурвын давааны нугалаанд Дундговь аймгийн арслан Н.Отгонбаяр агсантай тунаж давснаар дөрвийн оноолтод гарахаар болжээ. Дөрвийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй оноолт таарч аваргын их хүчинд аргагүй ноёлуулж унасан байна. Их ойн наадамд сайхан барилдаж гурав давсандаа баярласан хэдий ч аймгийн начин цолоо ахиулахгүй бол оноолтын даваа чанга таарахыг ойлгож авчээ.
Түүнийхээ хойтон Дундговь аймгийн наадамд зодоглож зургаагийн даваанд а.н Ш.Балжиннямыг, долоогийн даваанд а.х Ч.Бүрэнзэвсэгийг, үзүүр түрүүнд олон жил сайн барилдсан Дундговийн Янжинлхамын Мөнхтөрийг шороодуулж “Аймгийн арслан” цол хүртжээ. Нэгэнт аймгийн арслан цолтой болсон болохоор улсад барилдахаар зориг шулуудсан байна.
2008 оны наадмаар а.а Б.Талынбүүвэйг шороодуулж хоёр даваад гурвын даваанд улсын начин Г.Эрхэмбаярт өвдөг шороодсон байна.
2010 оны цагаан сараар у.х Т.Амартүвшин, Л.Пүрэвжав нарыг дараалан шороодуулж бага шөвөгт шалгарав. Тэр зунаа улсын наадмын хоёрын даваанд Төв аймгийн арслан Б.Батмөнхтэй оноолт таарч нэлээн удаан барилдаж сонгосон барьцнаас давлаа. Гурвын даваанд у.н Л.Гантулгыг шороодуулсан боловч дөрвийн оноолтод у.з Д.Рагчаатай таарч шороодов.
2011 онд Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд зодоглон барилдаж с.з Г.Гантулга, с.з Т.Сайханжаргал нарыг шороодуулан их шөвөгт шалгарсан байна. Аймгийн наадмаас тун удалгүй улсын их баяр наадам болсон бөгөөд Суманчулуун арслан бэлтгэл сургуулилт тун ч сайтай зодоглож у.н Ж.Алтансүх, улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв нарыг дараалан шороодуулсан ч Дорноговь аймгийн харьяат, улсын начин А.Цацабширт давхар шуудагдсан барьцнаас шахаж татуулан өвдөг шороодож улсын цолны босго даваа ямархан хатууг мэдэрчээ.
Энэ наадмаас хойш аймаг цэргийн цолтны барилдаануудад цөөнгүй шөвгөрч барилдсан бөгөөд сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтны барилдаанд сайхан барилдаж а.а Н.Энх-Амгалан, а.а Б.Батдорж, а.а Б.Дэлгэрсайхан, а.а Н.Ганзориг, а.х.а Ч.Батчулуун, а.х.а Р.Пүрэвдагва нарыг дараалан өвдөглүүлж түрүү бөхөөр тодров. Сар шинээс хоёр сарын дараа болсон Говь-Алтай аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтны барилдаанд а.н Т.Сайханжаргал, а.а Т.Сүрэнжав, а.а Б.Батдорж, а.а Л.Цэрэнтогтох, а.а Б.Хашбат нарыг дараалан шороодуулж түрүүлэв. Тэр зунаа Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд а.з Б.Серикээр тав давж чимэг нэмэв. Үзэгч олон ч сайн барилдаж буй арслангаа улсын цолны тааварт нэрлэж байсан бөгөөд улсын наадмын хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатыг, гурвын даваанд у.н Б.Насандэлгэрийг тус тус шороодуулаад хоёр жилийн өмнө оноолт таарч байсан у.з Д.Рагчаатай ахин оноолт таарч шороодов. Харин 2013 оны 5 сард болсон нисэх хүчний өдөрт зориулсан, Монгол улсын аваргуудын нэрэмжит барилдаанд одтой сайхан барилдаж хоёрын даваанд а.н Н.Энхжаргал, а.а Д.Энхбат, у.х Л.Пүрэвжав, у.а Х.Мөнхбаатар, у.г Д.Рагчаа нарыг дараалан шороодуулж их шөвөгт шалгараад у.а Г.Эрхэмбаярт өвдөг шороодов. Наадмын урдхан одтой барилдсан болохоор улсын наадмаар ч мөн сайхан барилдах байх хэмээн хүлээж байсан ч хоёрын даваанд а.а Ц.Чимэддоржид давхар хамуулж шороодсоноор дараагийн наадмыг хүлээхээс аргагүй болов.
Мөн өнөө жил аймаг цэргийн цолтны барилдаанд сайхан барилдаж байгаа бөгөөд сар шинээр үзүүрлэж, “Талх чихэр”-ийн хэвийн боовны баярт их шөвөгт үлджээ.
Түүний хувьд анх бөхийн спортод хөл тавихдаа МУ-ын гавьяат дасгалжуулагч Х.Намширын удирдлагад хичээллэж эхэлсэн агаад эдүгээ Хантайшир дэвжээнд у.г Н.Ганбаатар, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Б.Соронзонболд, у.н Ду.Батбаяр, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр нарын шилдэг бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа хийж улсын цолд хүрэхээр зорьж явна. Тэрээр баруун талдаа татаж хавирах, шуудагнаас мөргөж түрэх, шахаж татах, тахимдаж түрэх мэхүүдийг дархан даацтай хийдэг. Түүний хувьд арал бяр тэгшхэн шуудагдсан барьцнаас сайхан барилддаг бөх бөгөөд у.а Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар, у.з Д.Баасандорж, у.х Л.Пүрэвжав, у.х Т.Амартүвшин, у.ө.и.н М.Жамьянпүрэв нарыг нэг бус удаа шороодуулж байсан бөгөөд харин у.ав Г.Эрхэмбаяр, у.г Д.Рагчаа, у.х А.Цацабшир нарт цөөнгүй шороодож байжээ.
Улсын баяр наадамд нэг удаа 4, дөрвөн удаа гурав давсан агаад улсын наадмын хоёрын даваанд у.з Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарыг шороодуулж байсан нь түүний хэр хэмжээний бөх болохыг илтгэх болов уу. Алтай нутгийнхаа нэрийг олон жил дуудуулан барилдаж байгаа Балжиннямын Суманчулуун арслан өнөө жил нэгийг дуулгах биз ээ. Бага наадамд үзүүрлэж түрүүлнэ гэдэг барагтай аавын хүүгийн чадах юм биш ээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна