"Алтан нутаг" барилдаан сайхан боллоо

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 30 -нд

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын УБ хот дахь нутгийн зөвлөл, Их Монголын хүчтэн бөхийн дэвжээтэй хамтран зохион байгуулсан “Алтан нутаг” хүчит бөхийн барилдаан сайхан боллоо. Барилдаанд у.а Д.Ганхуяг, у.з Б.Сайнбаяр, Т.Санчир, у.н П.Ганхүү, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны хоёрын даваанд у.а Д.Ганхуяг Баруунбаян-Улаан сумын залуу бөх Ц.Мөнгөншагайг тумбарайдаж дээр өргөөд, у.н П.Ганхүү Өлзийт сумын заан Н.Ганбаатарыг уран гоё дунгуйлдаад, а.а Ж.Наранбаатар Баянгол сумын харьяат, улсын начин И.Ганбаатарын хүү, сумын заан Эрдэнэбаярыг бярдаж мушгиад, а.х Б.Лхагва-Очир Зүүнбаян-Улаан сумын заан Б.Цэдэнсодномыг барьцгүй хавсраад, Нарийнтээл сумын заан З.Баттөмөр Тарагт сумын заан Б.Отгонбаатарыг суйлаад, Уянга сумын заан О.Бат-Эрдэнэ а.н О.Түмэндэмбэрэлийг дүүгүүрдээд тус тус давлаа.
Гурвын даваанд а.а Б.Батдорж а.н О.Цээбалдовжирыг амлаж хавирсан боловч а.н сөрж дайраад, а.х Д.Мөнхболд а.а Ц.Жамсранг хавираад, а.з Л.Батзориг а.з Д.Дарханбаатарыг давуулж гуядаад давав. Мөн а.н С.Батсайхан а.а Ж.Наранбаатарыг хутгаж хөөгөөд улмаар дэгээдэж эргүүлсэн боловч мэх дутуудаж а.а давхар тохоод давлаа. Мөн тунасан хоёрын барилдаанд а.н Т.Ядамсүрэн дутуу хийсэн мэхийг нь хариулж татаад давлаа.
Дөрвийн оноолтод у.з Б.Сайнбаяр а.н Т.Ядамсүрэнг хонгодож өргөөд үлдсэн хөлд этээд, а.з Л.Батзориг у.н Б.Сангисүрэнг давуулж гуядаад давсан мэхүүд үнэхээр даацтай болов. Мөн а.н О.Цээбалдовжир у.а Д.Ганхуягийг орхиж дөрөв давав.
Тавын даваанд у.з Б.Сайнбаяр а.а Д.Цэвэлсодномыг хонгодоод, у.з Т.Санчир а.н О.Цээбалдовжирыг сугадаж дайраад, у.н П.Ганхүү а.х О.Бундхоролыг барьц сонгож өргөөд давсан бол тунасан хоёрын барилдаанд Сугаржаргал начин давлаа.
Их шөвөгт начин П.Ганхүү давуулж тун сайхан гуядсан боловч заан этэж хамгаалаад дээр нь тус үлдэж давав. Мөн заан Т.Санчир начин Б.Сугаржаргал нар олон удаа барьц сонгож начин давлаа.
Үзүүр түрүүнд заан начны хийг тааруулж зүүн талдаа даацтай тохож давснаар нутгийнхаа барилдаанд түрүүллээ.
Энэхүү барилдааныг цэгцтэй, зохион байгуулалттай, сайхан зохион байгуулсан бүх хүмүүст талархъя.
Оноолтыг 3-ын даваанаас:
Гурвын даваа
1. Д.Ганхуяг у.а – Н.Бат-Итгэл а.н
2. Б.Сайнбаяр у.з – З.Баттөмөр с.з
3. Т.Санчир у. з – Г.Цэнддорж с.з
4. П.Ганхүү у.н – М.Балжинням а.н
5. Б.Сангисүрэн у.н – Г.Пүрэвдорж а.н
6. Б.Сугаржаргал у.н – О.Бат-Эрдэнэ с.з
7. Д.Болдбаатар а.а – М.Хаш-Эрдэнэ а.х
8. Д.Цэвэлсодном а.а – Т.Түвшинтулга а.н
9. Б.Батдорж а.а – О.Цээбалдовжир а.н
10. Го.Отгонбаатар а.а – Б.Лхагва-Очир а.х
11. Ц.Чимэддорж а.а – Б.Өнөржаргал а.х
12. Ц.Жамсран а.а – Д.Мөнхболд а.х
13. Ж.Наранбаатар а.а – С.Батсайхан а.н
14. Л.Батзориг а.з – Д.Дарханбаатар а.з
15. М.Даваасүрэн а.х – О.Бундхорол а.х
16. Т.Ядамсүрэн а.н – Х.Гантулга а.н
Дөрвийн даваа
1. Д.Ганхуяг у.а – О.Цээбалдовжир а.н
2. Б.Сайнбаяр у.з – Т.Ядамсүрэн а.н
3. Т.Санчир у.з – Д.Мөнхболд а.х
4. П.Ганхүү у.н – О.Бундхорол а.х
5. Б.Сангисүрэн у.н  - Л.Батзориг а.з
6. Б.Сугаржаргал у.н – Ж.Наранбаатар а.а
7. Д.Болдбаатар а.а – Ц.Чимэдорж а.а
8. Д.Цэвэлсодном а.а – Го.Отгонбаатар
Тавын даваа
1. Б.Сайнбаяр у.з – Д.Цэвэлсодном у.н
2. Т.Санчир у.з – О.Цээбалдовжир а.н
3. П.Ганхүү у.н – Л.Батзориг а.з
4. Б.Сугаржаргал у.н  – Д.Болдбаатар а.а
Зургаагийн даваа
1. Б.Сайнбаяр у.з – П.Ганхүү у.н
2. Т.Санчир у.з – Б.Сугаржаргал у.н
Долоогийн даваа
1. Б.Сайнбаяр у.з – Б.Сугаржаргал
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна