С.Ариунбилэг хурц Арслан боллоо

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 09 -нд

Хэнтий аймгийн наадамд  у.з Б.Соронзонболд, у.х Э.Оюунболд, у.н Ш.Жаргалсайхан, Б.Одхүү, Ж.Гансүх нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглон барилдлаа. Манлай аварга Б.Бат-Эрдэнэ, мандсан төрийн “босоо” Самдан нарын уугуул нутагт Баянхутагийн Сэргэлэнгийн Ариунбилэг арслан хурцалж, нэг нутгийн Батжаргалын Одхүү начин үзүүрлэв. Их шөвөгт улсын залуу харцага Э.Оюунболд шалгарсан бол Завханы Нөмрөгийн Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ зангарга харуулж харцага болжээ. Батноровын Энхжаргалын Дарханбат, Баянмөнхийн Оюунбилэгийн Мөнхбаяр нар аймгийн начин цол хүртэж, Дэлгэрхааны Даваасүрэнгийн Аззаяа начин цолоо баталжээ. Болдпүрэвийн Сугаржаргал начин Хэнтийн наадамд мөн шөвгөрчээ.
Оноолтыг тавын даваанаас:
Тавын даваа
1. Б.Соронзонболд у.з – С.Ариунбилэг а.а
2. Э.Оюунболд у.х – Ц.Батцоож а.а
3. Ш.Жаргалсайхан у.ө.и.н – Э.Дарханбат с.з
4. Б.Одхүү у.н – Ж.Гансүх у.н
5. Л.Гантулга у.н – Д.Бат-Эрдэнэ с.з
6. А.Батмөнх у.н – Д.Аззаяа а.н
7. Б.Сугаржаргал у.н  - Р.Анхбаатар а.з
8. Б.Хадбаатар а.а – О.Мөнхбаяр с.з
Зургаагийн даваа
1. Э.Оюунболд у.х – О.Мөнхбаяр а.н
2. Б.Одхүү у.н  - Б.Сугаржаргал у.н
3. С.Ариунбилэг а.а – Д.Аззаяа а.н
4. Д.Бат-Эрдэнэ с.з – Э.Дарханбат с.з
Долоогийн даваа
1. Э.Оюунболд у.х – С.Ариунбилэг а.а
2. Б.Одхүү у.н – Д.Бат-Эрдэнэ с.з
Наймын даваа
1. Б.Одхүү у.н - С.Ариунбилэг а.а
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна