Баян-Өлгийд Бүрнээгийн Баянмөнх түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 09 -нд

Алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн наадам өнөр өтгөн болж улсын харцага Ж.Амартүвшин, у.ө.и.н Ж.Оргил, у.н Н.Батзаяа, С.Багахүү нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдлаа.
Барилдаанд энэ онд одтой сайхан барилдаж байсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Бишрэлт дэвжээ, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн бөх сумын заан Бүрнээгийн Баянмөнх найм даван түрүүлж бөх сонирхогчдын хүслийг биелүүлэв. Үзүүрт Дэлүүний Нурланы Мустафа хэмээх тэгшхэн сайхан бөх хүрсэн бол их шөвөгт Баян-Өлгийн залуу арслан Бередмуратын Серик, Ховдын Дарвийн Бальдаржамцын Тайваны хамт шалгарч Тайван харцага боллоо. Дунд шөвөгт үлдсэн Ховдын О.Очбат, Ц.Дармаабазар, Баян-Өлгийн М.Өзгерис, Говь-Алтайн П.Гаанжуурсүрэн нар аймгийн начны болзол хангалаа. Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.

Тавын даваа
1. Ж.Амартүвшин у.х – Ц.Дармаабазар с.з
2. Ж.Оргил у.ө.и.н – П.Гаанжуурсүрэн с.з
3. Н.Батзаяа у.н – Б.Баянмөнх с.з
4. К.Канат а.а  - О.Очбат с.з
5. Б.Баатарцол а.а – М.Өзгерис с.з
6. Б.Серик а.а – Б.Төмөрбаатар а.х
7. М.Еркебулан а.а – Н.Мустафа а.н
8. Б.Тайван а.н  - У.Береке а.н
Зургаагийн даваа
1. Б.Серик а.а – П.Гаанжуурсүрэн с.з
2. Б.Тайван а.н – М.Өзгерис с.з
3. Н.Мустафа а.н – Ц.Дармаабазар с.з
4. Б.Баянмөнх с.з – О.Очбат с.з
Долоогийн даваа
1. Б.Серик а.а – Б.Баянмөнх с.з
2. Б.Тайван а.н – Н.Мустафа а.н
Наймын даваа
1. Н.Мустафа а.н – Б.Баянмөнх с.з
Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна