Төр түмний их цэнгэл наадам түвшин сайхан боллоо

Санжаадорж
2014 оны 7-р сарын 16 -нд

Ардын хувьсгалын 93 жилийн ой, Их Монгол улсыг байгуулсны 808 жилийн ойн их баяр наадам дэлгэр дүүрэн сайхан боллоо. Хуртай нартай, хууртай дуутай энэ наадамд улсын шинэхэн дархан аварга Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр нараар манлайлуулсан хүчит 512 бөх зодоглон барилдлаа. Бөхийн бүрэлдэхүүний хувьд улсын дархан аварга 2, улсын аварга 3, улсын арслан 6, улсын гарди 7, улсын заан 12, улсын харцага 20, улсын начин 53, аймгийн хурц арслан 9, аймаг цэргийн арслан 83, аймаг цэргийн заан 20, аймгийн харцага 17, аймаг цэргийн начин 58, сумын цолтон 102, цолгүй залуу бөх 96, цэргийн албан хаагч 24 байв.
Бөхийн барилдаан нэгийн даваанд Женко дэвжээний залуу бөх Г.Алтанбагана Архангай аймгийн харьяат у.н Б.Хүрэлбаатарыг, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат залуу бөх Д.Бямбаа а.х.а Ш.Муратыг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат залуу бөх Ж.Дорждаваг а.а Б.Мэндсайханыг, Баянхонгор аймгийн харьяат, Хилчин СХ-ны бөх, с.з М.Дагвадорж а.а Э.Ванданцэрэнг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, с.з Б.Эрдэнэлхагва а.а Г.Цэдэнбалыг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, с.з Ж.Дэлгэрсайхан а.а Н.Гансүхийг, Ховд аймгийн харьяат, с.з О.Хаш-Эрдэнэ ц.з Д.Алтаншагайг, ИНЕГ-ын бөх, с.з Ш.Сүхбаатар а.з Д.Баянмөнхийг, ИМХ дэвжээний бөх, с.з Л.Золбоо а.з Д.Баатарсүрэнг, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын газрын бөх, с.з А.Болдбаяр ц.з Н.Нямааг, Автобус – 3 ХК-ий бөх, с.з М.Пүрэвхүү а.з Б.Төгөлдөрийг, Хилчин СХ-ны бөх, с.з М.Лувсандорж а.з Ш.Ариунбаатарыг, Ховд аймгийн харьяат, с.з О.Есөн-Эрдэнэ а.х Б.Мөнхбатыг тус тус шороодуулав. Мөн нэгийн давааны төгсгөлд а.х Д.Бямбасүрэн а.н Г.Жамбалдоржтой, а.н.н Ц.Адьяа а.н Б.Өнөрбаатартай, а.н Ө.Дүүрэнбаяр а.н Б.Отгонцоожтой, а.н Э.Баттөр а.н Х.Гантулгатай тус тус оноолт таарчээ.
Баяр наадмын 2-ын даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, сумын заан Оргилсайханы Есөн-Эрдэнэ у.г П.Сүхбатыг өвдөг шороодуулж, залуу бөхчүүдээс ганцаар хоёр давлаа. Энэ даваанд у.г И.Доржсамбуу а.н Ц.Отгонбатад барьц сонгуулж, у.з Ц.Баярсайхан а.н Б.Мөнхдоржид хөлөө алдаж, у.з О.Одгэрэл а.н Д.Ариунмөрөнд тахимдуулж, у.з Д.Амгаланбаатар а.н Ж.Баярдамбад мордуулж тус тус шороодов. Хоёрын давааны хоёр дахь дүйзийн төгсгөлд у.з Б.Соронзонболд а.н Х.Гантулгатай оноолт таарч хоёр бөх тун их хүч шавхсан барилдаан гаргасан бөгөөд а.н Х.Гантулгыг барьц сонгоод дайрахад заан зүүн талдаа хөмрөөд давчихав. Мөн а.н.н Ц.Ганбат у.х Д.Батболдыг, а.х Б.Идэрбилгүүн у.х М.Батжаргалыг, а.х Э.Баасандорж у.ө.и.н Ц.Сумьяабэйсийг, а.з Б.Болдбаатар у.ө.и.н Б.Чинзоригийг, а.з Б.Буянмөнх у.н Н.Мөнхжаргалыг, а.з Ж.Дагва-Очир у.н Л.Өлзийбаярыг, а.з Б.Одсүрэн у.н У.Балжиннямыг, а.з М.Батцэнгэл у.н Ц.Цэрэнчимэдийг, а.з П.Баярхүү у.н Б.Бадам-Очирыг, а.а М.Бадарч у.н Д.Нямхүүг, а.а Г.Ганжад у.н Д.Пэрэнлэйдоржийг, а.а П.Батхуяг у.н Г.Олзгэрэлийг, а.а Б.Мижидсүрэн у.н Ж.Гансүхийг, а.а Б.Хаш-Эрдэнэ у.н Ж.Алтансүхийг, а.а Д.Тамир у.н Д.Ганбатыг, а.а Б.Ганболд у.н М.Цанлигийг, а.а У.Батгэрэл у.н Д.Цогзолдоржийг, а.а А.Саруулсайхан у.н Б.Баянжаргалыг, а.а Б.Ганбаатар у.н Б.Заяамандахыг, а.а Б.Тайван у.н М.Эрдэнэбатыг тус тус шороодуулж хоёр давав. Мөн энэ даваанд а.а Ш.Пүрэвгарьд у.н Ду.Батбаярыг хашиж даацтай хавираад, а.а М.Еркебулан у.н С.Багахүүг барьц сонгоход дагуулж хавираад, а.а П.Батмөнх у.н Б.Сумьяаг давхар тохоход сөрж дараад, а.а Г.Баасандорж у.н С.Батсуурийг дагуулж мушгиад, у.н П.Ганхүү а.а Ж.Алтаншагайг түрж дайраад, у.н Б.Сангисүрэн а.а Д.Амарсайханыг татаж мордоод, у.н А.Батмөнх а.а Г.Түмэнжаргалыг ард нь гарч цацаад, у.н Ч.Цогбаяр а.а З.Наранбаатарыг сэгсэрч дунгуйлдаад, у.н Ц.Одбаяр а.а А.Даваанямыг хонгодож цацаад, у.н Т.Баасанхүү а.а Б.Бат-Оршихыг мушгиж тонгороод тус тус давлаа. Хоёрын давааны төгсгөлд шилдэг аймгийн арслангууд оноолт таарч а.х.а Ч.Батчулуун а.а Н.Батсайханыг барьц сонгож өргөөд, а.а Б.Гончигтавхай а.х.а Ш.Шинэбаярыг хамаад, а.а а.а Ш.Дарханбат а.х.а О.Гантулгыг шахаж татаад, а.а Б.Батдорж а.а Ч.Булганхүүг тахимдаад, а.а О.Хангай а.а Т.Занданбатыг шуудагдаж түрээд, а.а Х.Мэндбаяр а.а С.Идэрсүрэнг татаж хавираад, а.а Д.Болдбаатар а.а Б.Серикийг хөлд нь орж цацаад, ц.а Б.Бадамсүрэн а.а Б.Бат-Амгаланг дутуу хавирахад сөрж өшиглөөд, а.а Н.Адъяабат а.а Д.Амаржаргалыг шуудагдаж хөндлөн татаад, а.а Бо.Батжаргал ц.а Б.Ганзоригийг татаж хавираад, а.а Б.Баатарцол а.а Ч.Ганзоригийг хонгодож дэрлээд, а.а Г.Батням а.а Б.Хадбаатарыг дагуулж хөмрөөд давцгаав. Мөн а.х.а Ш.Мөнгөнбаатар а.а Б.Эрдэнэхүүтэй оноолт таарч даваа дуустал хүч үзэж Б.Эрдэнэхүү арслан арлаар илүүрхэж мордоод давсан бол а.а Ц.Чимэддорж а.х.а А.Алтанхуягийг шахаж татангуут давхар тахимдаад, а.а Н.Золбоо а.х.а Б.Одгэрэлийг өхийлдөөд давснаар хурц арслангууд дараагийн наадмыг хүлээхээс аргагүй болов. Хоёрын даваанд Завхан, Өвөрхангай аймгийн арслангууд бүгд давсан бол Увс аймгийн арслангууд дийлэнх нь өвдөг шороодож байгаа харагдлаа.
Бөхийн барилдааны гурвын даваанд дархан аварга А.Сүхбат дархан аварга Г.Өсөхбаярыг амласан агаад аваргын энэ үйлдлийг наадамч олон төдий л ойлгосонгүй бололтой. Аваргууд өрөнгүүт элэг бүсээ тайлж тахимаа өгснөөр Өсөхбаяр аварга дархан аварга цолтой зодоглосон анхны наадамдаа эхний даваанд цолоо дуудуулж амжсангүй ч гар амар гурав давав. Энэ даваанд у.ав С.Мөнхбат а.н Б.Мөнхдоржийг мушгиж тонгороод, у.з Т.Санчир а.а Б.Батхуягийг шуудагдаж түрж хөөгөөд, у.з Б.Батмөнх у.х Э.Батбаатарыг дугтраад, у.х Ө.Бат-Орших а.а Г.Батнямыг тахимдаад, у.х Ц.Содномдорж а.а Б.Хаш-Эрдэнийг хөлд нь орж дээр цацаад, у.х Ө.Даваабаатар у.ө.и.н Ж.Оргилыг дүүгүүрдээд, у.х Н.Түвшинбаяр а.н.н Ц.Ганбатыг хонгодоод, у.н Р.Пүрэвдагва а.а Д.Болдбаатарыг дунгуйлдаж татаад, у.ө.и.н Ш.Жаргалсайхан у.н Ш.Тогтохбаярыг тахимдаад, у.н Л.Цэрэнтогтох а.а Б.Батдоржийг дунгуйлдаад, а.а М.Еркебулан у.н Т.Баасанхүүг дагуулж хөмрөө маягтай зүтгээд тус тус давлаа. Мөн даваанд у.ав О.Балжинням у.х Ч.Чулуунбаатарыг, у.а Б.Ганбат у.н Б.Насандэлгэрийг, у.г Д.Рагчаа а.з П.Баярхүүг гэхчлэн нутаг усныхаа бөхчүүдийг амлаж давав. Энэ даваанд у.а Д.Мөнх-Эрдэнэ а.а М.Бат-Отгоныг, у.з Ц.Мягмарсүрэн а.а О.Хангайг, у.з Д.Бумбаяр а.а Б.Ганболдыг, у.х Г.Элбэг а.а Б.Дэлгэрсайханыг, у.х Т.Мөнгөнцоож а.а Ш.Дарханбатыг, у.х Т.Амартүвшин у.н Б.Пүрэвсайханыг, у.х Г.Алтангэрэл а.а Л.Лха-Очирыг, у.х Ж.Амартүвшин ц.а Б.Бадамсүрэнг, у.ө.и.н И.Ёндонсамбуу а.а Б.Бат-Эрдэнийг, у.ө.и.н Ц.Лхагвасүрэн а.а Б.Тайванг, у.ө.и.н Ж.Отгонбаяр а.х.а Ч.Батчулууныг, у.н Н.Бүрэнбаатар а.а Ц.Чимэддоржийг, у.н Л.Гантулга а.а Б.Суманчулууныг, у.н Б.Амарзаяа а.а Н.Адъяабатыг тус тус амлаж давууллаа. Үзэгчдийн анхаарлыг татсан хэд хэдэн барилдаан байсан агаад а.а Ж.Мөнгөн у.г Б.Гантогтохыг, а.а М.Бадарч у.н Н.Батзаяаг, а.а Б.Баатарцол у.н А.Батмөнхийг, а.а Б.Ганбаатар у.н Ч.Цогбаярыг, а.а У.Батгэрэл у.н Ж.Чулуунбатыг, а.а Г.Баасандорж у.н Б.Сугаржаргалыг, а.а Ш.Пүрэвгарьд а.а Бо.Батжаргалыг, а.а П.Мөнхбат а.а Б.Эрдэнэхүүг, а.а Н.Золбоо а.а Б.Гончигтавхайг өвдөг шороодууллаа.
Оноолтын даваанд у.ав С.Мөнхбат а.а Ш.Пүрэвгарьдыг, у.ав Г.Эрхэмбаяр а.а Б.Ганболдыг, у.а Д.Ганхуяг а.а У.Батгэрэлийг, у.а Б.Ганбат а.а Б.Ганбаатарыг, у.а Х.Мөнхбаатар а.а М.Еркебуланыг, у.г Д.Рагчаа а.а Ц.Чимэддоржийг, у.з Д.Баасандорж а.а П.Мөнхбатыг, у.з Ч.Санжаадамба а.а Б.Баатарцолыг, у.х Ө.Бат-Орших а.а Б.Дэлгэрсайханыг тус тус шороодуулж цолны даваанд гаргасангүй. Харин а.а М.Бадарч у.ав О.Балжиннямыг сэгсэрч татаад, а.а Г.Баасандорж у.а П.Бүрэнтөгсийг татаж баруун мордоод, а.а Н.Адъяабат у.з М.Өсөхбаярыг барьц сонгож хутгаад, а.а Л.Лха-Очир у.з Т.Санчирыг шуудагдаж буцааж муриад, ц.а Б.Бадамсүрэн у.з Б.Соронзонболдыг зүүн хавирахад зөрүүлж баруун хавсраад, а.а Б.Суманчулуун у.х Л.Пүрэвжавыг татахад сөрж дайраад, а.х.а Ч.Батчулуун у.х А.Цацабширыг шахаж өргөж мушгиад давснаар начны даваанд зодоглох эрхтэй болов. Энэ даваанд у.а Д.Азжаргал а.а Б.Тайванг барьц сонгож өргөөд, у.г Н.Ганбаатар а.а Н.Золбоог шуудагдаж хөндлөн татаад, у.г Б.Гончигдамба а.а Ш.Дарханбатыг шахаж татаад, у.г Ж.Бат-Эрдэнэ а.а Б.Бат-Эрдэнийг дагуулж хөмрөөд, у.з Б.Сайнбаяр а.а О.Хангайг зүүн хутгаад дутуудангуут хонгодож цацаад, у.з Б.Батмөнх а.а Ж.Мөнгөнг тахимдаад, у.х Т.Өсөх-Ирээдүй а.а М.Бат-Отгоныг сугадаж мушгиад, у.х Ц.Содномдорж у.н Л.Цэрэнтогтохыг хөлд нь орж дээр цацаад, у.х Н.Батсуурь у.н Б.Сангисүрэнг гар зөрүүлж тахимдаж дайраад, у.н Ч.Баянмөнх у.х Э.Оюунболдыг баруун мордож дайраад, у.н Л.Нямсүрэн у.ө.и.н Э.Энхбатыг барьц сонгоод шахаж татахад зөрж даацтай мушгиад, у.ө.и.н Ш.Жаргалсайхан у.н П.Ганхүүг тумбарайдаж дараад давлаа.
Тавын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр а.а Н.Адъяабатыг, у.а Д.Ганхуяг а.а Л.Лха-Очирыг, ц.а Б.Бадамсүрэн у.а Б.Ганбатыг, а.а Б.Суманчулуун у.г Ж.Бат-Эрдэнийг тус тус давж начин цолны болзол хангалаа. Мөн у.ав С.Мөнхбат а.а Г.Баасандоржийг зүүн хутгаад, у.а Х.Мөнхбаатар а.а М.Бадарчийг баруун хутгаад, у.а Д.Азжаргал у.з Д.Баасандоржийг хөнтрөөд, у.г Д.Рагчаа у.н Л.Нямсүрэнг талбайн захад хавсраад, у.г Н.Ганбаатар у.н Ч.Баянмөнхийг шахаж хөндлөн татаад, у.г Б.Гончигдамба у.х Т.Өсөх-Ирээдүйг дагуулж мушгиад, у.з Ч.Санжаадамба у.х Н.Түвшинбаярыг голлож дайраад, у.х Н.Батсуурь у.х Ө.Бат-Оршихыг ард нь гарч сэгсрээд, у.н Р.Пүрэвдагва у.з Б.Батмөнхийг тойрч дунгуйлдаж татаад, у.ө.и.н Ш.Жаргалсайхан у.ав Г.Эрхэмбаярыг тахимдаж дайраад, у.н Б.Пүрэвсайхан у.х Ц.Содномдоржийг барьц сонгож өргөөд, а.х.а Ч.Батчулуун у.з Б.Сайнбаяртай олон удаа барьц сонгож зүүн талдаа хавираад тус тус давлаа.
Зургаагийн даваанд у.а Х.Мөнхбаатар а.а Н.Адъяабатыг дагуулж муриад, у.г Д.Рагчаа а.а Л.Лха-Очирын мэхэнд үлдээд, у.г Н.Ганбаатар а.х.а Ч.Батчулууныг гарыг зөрүүлж татаад, у.г Б.Гончигдамба а.а Б.Суманчулууныг тахимдаад, у.з Ч.Санжаадамба ц.а Б.Бадамсүрэнг хавираад, у.х Н.Батсуурь у.н Р.Пүрэвдагвыг барьц сонгоод тус тус давлаа. Мөн энэ даваанд у.а Д.Азжаргал у.н Б.Пүрэвсайханыг амласан агаад төдий л хүч гарган барилдсангүй. Ийнхүү Баатархүүгийн Пүрэвсайхан монгол улсын харцага боллоо. Энэ өдрийн хамгийн эрэмгий, хамгийн одтой бөх Ширбазарын Жаргалсайхан у.ав С.Мөнхбатыг хонгодож давхар араар нь мордоод тэр чигт нь суйлж цацаад давснаар аргагүй хүчтэй байгаагаа нотлож залуу аваргуудыг орхиж дунд шөвөгт шалгарлаа.
Зааны даваанд өсөх идэр начин Ш.Жаргалсайхан у.а Х.Мөнхбаатарыг тахимдаж дайраад, у.х Н.Батсуурь у.г Д.Рагчааг барьц сонгож бусгаж зайлаад, у.г Н.Ганбаатар у.н Б.Пүрэвсайханыг шахаж хөндий татаад, у.з Ч.Санжаадамба у.г Б.Гончигдамбыг мордож дайрахад үлдээд тус тус давав.
Их шөвөгт у.х Н.Батсуурь у.з Ч.Санжаадамбыг баруун талдаа шахаж татаад тэнцвэр алдангуут тэр чигт нь түрээд давснаар төрийн наадмын үзүүрт шалгарав. Өмнө нь улсын наадмаар хоёр ч удаа учраа таарч байсан у.г Н.Ганбаатар у.ө.и.н Ш.Жаргалсайхан нарын барилдаан шуудагдсан барьцнаас үргэлжилж гарди барьцыг нь ухарч халахад начин дагаж ороод  тахимдчихав.
Үзүүр булаалдах барилдаанд удамт харцага зайлж татаад дөрвөн хөллүүлж тэр чигт нь голлож хөөгөөд давснаар төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртлээ. Ширбазарын Жаргалсайхан начин наадмын түрүү үзүүр бөхчүүдэд амлуулан барилдаж тахимдах, суйлах мэхүүдээр дараалан шороодуулсаар Завхан нутгийн 4 дэх гарди боллоо.
Таамаглаагүй барилдаан, таавар будлиулсан оноолттой, уран барилдаант арслантай, шийдэмгий барилдаантай гардитай, шилдэг харцагатай, шигшмэл начингуудтай сайхан наадам боллоо. Ирэх жилийн наадам энүүхэнд мэт санагдавч дөрвөн улирал ээлжилж, арван хоёр сар хүлээхээс өөр арга бидэнд үгүй. Наадмаа хүлээх шиг жаргал энэ насанд үгүй биз ээ. Дараа жилийн наадам даанч хол байна даа ...

Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна