Архангай, Булган хангайн наадмууд
А.Тэлмэн
Архангай аймгийн баяр наадамд 256 бөх зодоглон барилджээ. У.з Д.Хишигдорж, у.х Г.Батбаяр, у.н Д.Пэрэнлэйдорж, у.н Б.Амарзаяа нараар манлайлуулсан хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн заан Балжиннямын Мөнх-Эрдэнэ 8 даван түрүүлж аймгийн арслан цолд хүрчээ. Харин үзүүрт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, сумын заануудын барилдаанд тун сайн барилддаг Бямбасүрэнгийн Баатарсүрэн хүрсэн байна. Их шөвгийн дөрөвт өнгөрсөн жилийн Дундговь аймгийн наадамд одоогийн а.а Э.Дашаар 5 давж начин цолд хүрсэн Цэнхэрийн Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ хүрсэн байна. Тэрээр О.Барбаатар, Ц.Ганбат, Л.Отгонбаатар нарын шилдгүүдийг давж харцага болсон байна. Мөн Чулуут сумын харьяат Пэрэнлэйн Жавхлантөгс албан ёсоор аймгийн цолд хүрчээ. Мөн олон жил амжилттай сайн барилдсан Тариатын Очирбатын Барбаатар аймгийн начин болж наадамчдаа баясгасан бол Батцэнгэлийн Б.Эрдэнэ-Очир, Чулуутын Л.Бат-Амгалан, бөхийн өргөөнд тун сайн хүч үздэг Хангай сумын Баяраагийн Мөнхтулга нар начин болжээ. Хотонтын Болдбаатарын Жамбалсүрэн Лхагвасүрэнгийн Шинэбаатараар 4 давсан ч түрүү бөхөд унасан байна. Мөн олны найдвар хүлээсэн Цэрэндоржийн Ганбат тавын даваанд Ц.Цогт-Эрдэнэтэй тунаж унажээ.
Тавын даваа
1. Г.Батбаяр у.х – П.Жавхлантөгс с.з
2. Д.Пэрэнлэйдорж у.н – Б.Эрдэнэ-Очир с.з
3. Б.Амарзаяа у.н – Л.Бат-Амгалан с.з
4. М.Бат-Отгон а.а – Б.Мөнхтулга с.з
5. Ч.Ганзориг а.а – Б.Баатарсүрэн с.з
6. У.Батгэрэл а.а – О.Барбаатар с.з
7. Б.Мөнх-Эрдэнэ а.з – Б.Жамбалсүрэн с.з
8. Ц.Ганбат а.н.н – Ц.Цогт-Эрдэнэ а.н
Зургаагийн даваа
1. Б.Мөнх-Эрдэнэ а.з – Б.Эрдэнэ-Очир с.з
2. Ц.Цогт-Эрдэнэ а.н – О.Барбаатар с.з
3. П.Жавхлантөгс с.з – Л.Бат-Амгалан с.з
4. Б.Баатарсүрэн с.з – Б.Мөнхтулга с.з
Долоогийн даваа
1. Б.Мөнх-Эрдэнэ а.з – П.Жавхлантөгс с.з
2. Ц.Цогт-Эрдэнэ а.н – Б.Баатарсүрэн с.з
Наймын даваа
1. Б.Мөнх-Эрдэнэ а.з – Б.Баатарсүрэн с.з
Булган аймгийн наадамд у.х Ж.Бор, у.н С.Дэлгэрбат, у.н Б.Бадрал нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглов. Олон бөх тойргийн цолтой барилддаг энэ наадамд Могодын Өрнөхбаярын Сүхбат 8 даван түрүүлж аймгийн арслан болжээ. Хутаг-Өндөрийн Мягмардорж тойргийн заан цолтой барилдаж албан ёсоор заан цол хүрсэн бол Монголын самбо бөхийн нүүр царай Батбаярын Ариун-Эрдэнэ арслан нутагтаа зодоглож арслан цолдоо чимэг нэмээд Даваадоржийн Мягмардоржид барилдалгүйгээр элэг бүсээ тайлсан байна. Мөн улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Энхбатын дүү Энх-Амгалан аргагүй сайн бөх болохоо харуулж нэг нутгийн Эрдэнэбулганы Чимэддорж, Сайханы Дамдинсүрэнгийн Пүрэвдорж нараар 6 давж түрүү бөхийн сугадаж хавираад тун дөхүүлсэн ч тахим өгч аймгийн харцага болсон байна. Дэлгэрбат начин өөрийн хүүг цолд хүргэж, Тэшигийн П.Бадамдорж, Сайханы Ганпүрэвийн Ганбаатар нар начин болсон бол жүдогийн Пүрэвдорж Хөвсгөлийн Лхагвасүрэнгийн Энхбатаар тав давж чимэг нэмжээ. Эрдэнэбулганы Чимэддорж тойргийн заан цолтой барилдаж сумын заан Энх-Амгаланд, Энхбатын Сумьяабат сумын заан цолтой зодоглож тойргийн заан Д.Мягмардоржид тус тус өвдөглөж цолны даваанаас мултарсан байна.
Тавын даваа
1. С.Дэлгэрбат у.н – Д.Алтангэрэл с.з
2. Б.Ариун-Эрдэнэ а.а – Б.Эрдэнэсайхан с.з
3. Б.Амбасэлмаа а.з – П.Бадамдорж с.з
4. Д.Мягмардорж а.з – Э.Сумьяабат с.з
5. Б.Мөнхбат а.з – Ө.Сүхбат а.н
6. О.Зургаадай а.з – Г.Ганбаатар с.з
7. Э.Чимэддорж а.з – Э.Энх-Амгалан с.з
8. Д.Пүрэвдорж а.х – Л.Энхбат а.х
Зургаагийн даваа
1. Б.Ариун-Эрдэнэ а.а – Д.Алтангэрэл с.з
2. Д.Мягмардорж а.з – П.Бадамдорж с.з
3. Ө.Сүхбат а.н – Г.Ганбаатар с.з
4. Д.Пүрэвдорж а.х – Э.Энх-Амгалан с.з
Долоогийн даваа
1. Б.Ариун-Эрдэнэ а.а – Д.Мягмардорж а.з
2. Ө.Сүхбат а.н – Э.Энх-Амгалан с.з
Наймын даваа
1. Д.Мягмардорж а.з - Ө.Сүхбат а.н
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:01 минут 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
Өчигдөр, 13:54 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
Өчигдөр, 13:45 минут 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫНӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮ… -
Өчигдөр, 13:09 минут 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна