Э.Тамир: Уяачийн хөдөлмөр нарийн мэдрэмж шаарддаг
А.Тэлмэн
Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн төрийн их баяр наадамд халзан азаргаа айргийн гурваар давхиулан амжилтаа ахиулсан морины зүтгэлтэн нэгэн эрхмийн сэтгэгдлийг хүргэж байна. Энэ бол Э.Тамир юм.
-Хүрэн халзан азарга амжилтаа ахиулан АХ-ын 93 жилийн ой төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. АХ-ын 88 жилийн ойгоор миний Ардчилал хүрэн даага төрийнхөө наадамд түрүүлж байсан бол өнөө жил хүрэн халзан азарга маань айргийн гурваар давхилаа. Сэтгэл өндөр байна.
-Өнгөрсөн жил уг нь хүрэн азарга хурдан байсан даа?
-Тиймээ, хавар “Дүнжингаравын хурд”-д аравлаад, улсын наадамд наймлаж, “Их хурд”-д арваар давхисан. Энэ жилийн хувьд хүрэн халзан азарганы уяаг Тод манлай уяач С.Ганхуяг тааруулсан. Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаас хойш сайн залуу уяачтай болъё хэмээн зорьж, хэд хэдэн хүнд Тод манлай уяачдаар уяаны эрдэм заалгасан. Гэхдээ морь уяна гэдэг хэн дуртай нь хийчихдэггүй, нарийн мэдрэмж шаарддаг учраас төдийлөн амжилтанд хүрээгүй ээ. Морь уяж амжилт гаргана гэдэг нь жилийн дөрвөн улиралд адууныхаа дэргэд байдаг, морио мэдэрдэг хүнд л тохиодог юм байна гэдгийг өнгөрсөн таван жилийн хугацаанд мэдэрлээ. Хүрэн азарга уралдсан болгондоо тархины адуутай уралддаг. Тэгсэн хэр нь үзүүр дээрээ унжчихаад байдаг байсан. Тэгээд өнгөрсөн өвөл Тод манлай уяач Бандгай Ганхуяг дээр адуугаа аваачиж өгөөд энэ сайхан амжилтыг гаргалаа. Энэ дашрамд Ганхуяг Тод манлайдаа баярласнаа илэрхийлье.
-Азарга айрагдлаа. Бусад нас яаж давхисан бэ?
-Ганц азарга л уясан. Тэр маань айрагдлаа. Ирэх жилээс унаган адуунуудаараа наадна даа. Нэгэн үе адуу сайн цуглуулсаан. Одоо түүнийхээ үр шимийг амсана даа.
-Алдарт хүрэн азарганы төл л лав бий?
-Тиймээ, Тод манлай уяач Алтангэрэлийн хүрэн азарганы төл бий. Уяач хүн унаган адуугаараа наадах хамгийн том бахархал гэдэг. Миний унаган адуунууд улс, бүсийн наадмаас түрүү, айраг хүртэж байсан л даа.
-Ингэхэд улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Долоо, найман айраг, түрүү бий байх шүү.
-Бизнесмен, улс төрч уяачдын талаар таагүй яриа чих дэлсэх болсон. Нийгмийн энэ чиг хандлагыг хэрхэн эерүүлэх ёстой юм бол?
-Сүүлийн үед манайхан нэг зүйлд их гаршаад байгаа нь аливаа зүйлийг шүүмжлэх. Тэр тусмаа юм хийж бүтээж байгаа нэгнээ харлуулах гэж оролддог. Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ үед бид ёс заншил үндэсний уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарах ёстой. Туурга тусгаар улс байхын амин сүнс нь өөрийн гэсэн зан заншил, өв соёлтой түүнийгээ ард түмэн нь эрхэмлэн дээдэлдэгт байдаг. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед нийгмийн амьд харилцаа хүртэл үгүйлэгдэж байна шүү дээ. Хүүхдүүд нь гар утас, компьютерээс салахгүй, дээр нь харь орны загвар моода хөөн чамирхаж, үндэсний гэсэн болгоноо өөлж шүүмжилдэг. Ийм үед харин ч муу сайнаар хэлэгдээд байгаа тэр бизнесменүүд, уяачид, хурдан мориныхон л үндэсний өв соёлоо дээдлэн, авч үлдэхээр чармайж байгаа. Тиймээс аливаа зүйлд хэт туйлшралгүй олон талаас нь харах хэрэгтэй.
-Энэ жил уугуул нутагт тань баруун бүсийн даншиг наадам болно. Халзан азаргаа уралдуулах уу?
-Уралдуулахгүй ээ. Хурд нь танигдчихсан адууг наадам болгонд уралдуулаад байх шаардлагагүй. Ер нь уяач хүн адуугаа хайрлаж, гамнан олон жил уралдуулан наадамчин олноо баярлуулах хэрэгтэй. Гэхдээ нутгийнхаа ойд сайхан баярлана аа.
-Сайхан наадаарай.
-Баярлалаа.
У.Долгормаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна