Дарханы наадам

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 31 -нд

Дархан-Уул аймгийн наадамд бөх зодоглон барилджээ. Доржжанцангийн Батмөнх, Сүрэнжавын Даваасамбуу нараар манлайлуулсан тус наадамд Баянхонгор аймгийн уугуул, аймгийн нэмэх начин Маамуугийн Төмөртогоо найм даван түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн бол, Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Гэлэгпилийн Баасансүрэн долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна. Их шөвөгт Батмөнхийн Сүхбаатар, Сүхбаатарын Ерөөлт арслангууд шалгарсан байна. Дарханд ганц начин төрсөн нь Сэлэнгийн Нямсүрэнгийн Зоригсайхан байв. Агваандандарын Амараа, Хашбаатарын Цагаанбаатар, Нэргүйбаярын Эрдэнэчулуун нар шөвгөрчээ. Сүрэнжавын Очирбат, Хадбаатарын Мягмарсүрэн нар тавын даваанд бүдэрчээ.
Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.
Тавын даваа
1. Д.Батмөнх у.н – Н.Зоригсайхан с.з
2. С.Даваасамбуу у.н – Х.Цагаанбаатар а.а
3. А.Амараа а.а – Х.Мягмарсүрэн а.н
4. Г.Дамдинхүү а.а – Г.Баасансүрэн а.н
5. Б.Сүхбаатар а.а – Ц.Цэдэндамба а.а
6. С.Ерөөлт а.а – Д.Бямбацогт а.н.н
7. Д.Батбаяр а.а – М.Төмөртогоо а.н.н
8. Н.Эрдэнэчулуун а.а – С.Очирбат с.з
Зургаагийн даваа
1. А.Амараа а.а – М.Төмөртогоо а.н.н
2. Б.Сүхбаатар а.а – Н.Зоригсайхан с.з
3. С.Ерөөлт а.а – Н.Эрдэнэчулуун а.а
4. Х.Цагаанбаатар а.а – Г.Баасансүрэн а.н
Долоогийн даваа
1. Б.Сүхбаатар а.а – М.Төмөртогоо а.н.н
2. С.Ерөөлт а.а – Г.Баасансүрэн а.н
Наймын даваа
1. М.Төмөртогоо а.н.н – Г.Баасансүрэн а.н
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна