Түмэн эх төгөлдөр хул
А.Тэлмэн
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, “Босоо хүлэг” галын гишүүн Аюурын Амарбатын хул морь наадамчин олны тааврыг эвдэж төрийн түмэн эхээр тодорлоо. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн баяр наадамд аман хүзүүдсэнээс хойш уяачид, морины зүтгэлтнүүдийн хараанд өртсөн хул морь энэ хавар одоогийн эзэндээ иржээ. Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2014” уралдааны үеэр Тод манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараа, Манлай уяач Д.Хишигжаргал нар хул моринд үнэ хэлж, Манлайнх болсон байна.
Угшил гарвал: Хул морь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Гонгоржавын унаган адуу. Г.Гонгоржав уяач Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Түмэнжаргал найзаасаа соёолон хүрэн үрээ авч, сумынхаа баяр наадамд дөрөв айрагдуулсан нь хул морины эцэг Өвгөн хүрэн азарга юм. Хүрэн азарга өдгөө 22 настай хүлэг ижил сүрэгтээ үүрсэн буйн дээр Алдартынд хурдны үр тарьсан буянт мал билээ. АХ-ын 91 жилийн ой төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдэж, Сүхбаатар аймгийн 70 жилийн ой зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн Г.Нямцэрэнгийн хар шүдлэн болон зүүн бүсэд түрүүлсэн Бат-Эрдэнийн хар алаг соёлолон, аман хүзүүдсэн П.Баянхүүгийн хүрэн халзан соёолон нь Г.Гонгоржав Алдартын Өвгөн хүрэн азарганы үр сад билээ. Хул морь эцэг талаас ийм түүхтэй бол эх ухаагч гүү нь Нийгмийн Тожингийн угшилтай Алдартын унаган адуу гэх юм билээ.
Амжилтын товчоон:
Түмэн эх хул морь соёолонгоосоо эхэлж уягдан
2009 онд соёолондоо:
Дарьганга сумынхаа баяр наадамд 12
Овооны тахилгат /хоёр ч /13
2010 онд хавчиг морь:
Дарьганга сумынхаа баяр наадамд аман хүзүүд
Баяндалай уулын тахилга наадамд аман хүзүү
2011 онд долоотой морь:
Баяндалай уулын тахилга наадамд аман хүзүү
2012 онд наймтай морь:
Баяндалай уулын тахилга наадамд түрүү
Түвшинширээ сумын 80 жилийн ойд айргийн тав
2013 онд естэй морь:
Сүхбаатар аймгийн баяр наадамд аман хүзүү
Хэнтий аймгийн 90 жилийн ой зүүн бүсийн уралдаанд 11
2014 онд аравтай морь:
Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2014” уралдаанд 20 гаргаж
АХ-ын 93 жилийн ой төрийн их баяр наадамд түрүү
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна