“Арын хангайн шигшмэл хурд-III” наадамд Ихтамирын У.Батгэрэл түрүүлжээ

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 26 -нд

“Арын хангайн шигшмэл хурд-III”  наадмаар аймаг, сумын цолтой нийт 32 хүчит бөх барилдуулснаас аймгийн цолтой 9, сумын цолтой 20 бөх хүч бяр, эд хаваа гайхуулан хүчийг үзэн барилдлаа. Шөвгийн дөрөвт Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Мэндбаяр, Эрдэнэмандал сумын харьяат, аймгийн арслан П.Баярхүү,  Эрдэнэмандал сумын харьяат, аймгийн харцага Ю.Пүрэвжаргал, Ихтамир сумын харьяат, аймгийн арслан У.Батгэрэл нар үлдэж, Ихтамир сумын харьяат, аймгийн арслан Батгэрэл түрүүлж, аймгийн арслан Х.Мэндбаяр үзүүрлэлээ.
Мөн наадмын гар шагайн харваанд зургаан сумын 48 харваачид цэц мэргэнээ сорин оролцож багийн харвааны төрөлд нэгдүгээр байрт Т.Бат-Амгалан ахлагчтай Эрдэнэбулган сумын баг, хоёрдугаар байрт Н.Мөнхтамир ахлагчтай Хотонт сумын баг, гуравдугаар байрт Л.Эрдэнэбат ахлагчтай Эрдэнэмандал сумын баг шалгарсан. Харин цуваа харвааны төрөлд харваач Н.Мөнхтамир нэгдүгээр байр, харваач И.Амартүвшин хоёрдугаар байр, харваач Я.Зоригт гуравдугаар байрыг тус тус эзлэн одтой сайхан наадаж наадамчин олноо баясгалаа.
 
Г.Тэмүүлэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна