Оодон халтарын мялаалга наадам боллоо

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 26 -нд

Адуун сүргийн манлай азарганы аз хийморь оршсон “Ажнай” гал уяаныхан морин жилийн баяр наадамдаа одтой сайхан наадаж, Д.Баянбатын Наран хонгор азарга төр түмнийхээ их цэнгэлд түрүүлж, Б.Оргилын Оодон халтар азарга айргийн тавд хурдалсан билээ. Хамт ажиллагсдынхаа хурдан хүлгийг харах гэж наадам үздэг байсан Б.Оргил нэг л мэдэхэд өөрийн нэртэй морь мордуулдаг уяач болсон байсан гэх бөгөөд 2011 оны “Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд бор морио айргийн гуравт хурдлуулж томоохон наадмын өм нээгдэж байжээ. Эзэндээ төрийн наадмын анхны айргийг амсуулсан Оодон халтар азарга Сүхбаатар аймгийн Дарьганга сумын адуу. Бүр тодруулбал, төрийн наадмын түрүү Богд халтартай эцэг нэгтэй гэгддэг.
Оодон  халтарын мялаалга наадам энэ сарын 22 нд болж, даага, их насны морьд уралдаж, шандас шалгажээ. Ингээд морь сонирхогч та бүхэндээ түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.
Их нас
1.  Улаанбаатар хотын харьяат Батбаатарын хүрэн
2. Төв аймгийн Заамар сумын харьяат Очирбатын хар
3. Төв аймгийн Аргалант сумын харьяат Болдбаатарын бор
4. Булган аймгийн  Баяннуур сумын харьяат Манлайбаярын хээр
5. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Батбаярын зээрд халзан
Даага
1. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Дашнямын хээр
2. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Энхболдын хүрэн
3. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Батбаярын бор
4. Улаанбаатар хотын  харьяат Амарсанаагийн сарт зээрд
5. Төв аймгийн Аргалант сумын харьяат Гантулгын халзан тус тус түрүүлж айрагджээ.
Б.Долзодмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна