Өглөөний нараа инээмсэглэж угтдаг өгөөмөр баян хязгаар нутгаас...


Айраг исч, найраг шуугисан энэ л өдрүүдэд Дорнын уудам тал нутаг, тэр дундаа Халхголын хөвөөнөө найрын дуу хадна. Эх орны зүүн хил, хязгаар нутгийн түмэн дөрвөн их тэгш ой давхацсан баяраа тэмдэглэн хотол олноороо цэнгэж буй нь энэ юм. Илдэн вангийн хошуу үүссэний 325, Их Бурхант цогцолбороо шүншиглэсний 150, Халхгол сум үүсч хөгжсөний 90, Монгол Зөвлөлтийн баатарлаг ялалтын 75 жилийн ой давхацсан баярт өдрүүдээ Халхголчууд хол, ойрын зочид ихтэй, хотол олон нь инээд хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Баатарлаг ялалтын дурдатгал болсон баярын жагсаалд огшиж, бяцхан үрсийн цангинасан хоолойд уярсан нээлтийн ажиллагааг хурдан морьдын уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаан, эрхийндээ эрчтэй харваачдын уухай хөгжөөж нутгийн түмэн хоёр өдрийг уйдахын завгүй өнгөрөөнө билээ.
500 ГАРУЙ ХУРДАН ХҮЛЭГ ШАНДАС ШАЛГАЛАА
Энэ жил Монгол Улсын 100 гаруй сум үүсч хөгжсөнийхөө 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. 90 жилийн түүхийг өгүүлсэн их цэнгэл өөр өөрийн өнгө аястай өргөн дэлгэр болсон нь дамжиггүй. Гэхдээ дөрвөн их тэгш ой давхацсан Халхгол сумын ой бусдаас арай өөр, өргөн цар хүрээтэй болсон байж мэднэ. Хурдан морьдын уралдаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Халзан, Наран, Онгон болон Дорнод аймгийн Матад, Хэрлэн, Хөлөнбуйр, Булган зэрэг сумаас ирсэн 500 гаруй хурдан хурц хүлгэд тоосоо өргөж доорх хурдан буянгууд түрүү, айрагт багтжээ.
Азарга-70
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Ц.Тогоонтөмөрийн ухаа. Унаач Г.Цолмонбаяр
2. Дорнод аймгийн Матад сумын харьяат Ү.Гантогоогийн саарал. Унаач О.Гантулга
3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Г.Баатарын хул. Унаач Б.Мичидмаа
4. Сүхбаатар аймгийн уугуул Л.Эрдэнэцогтын ухаа будан. Унаач Б.Баттулга
5. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Г.Өнөрдалайн хул. Унаач Т.Алтангадас
Их нас-132
/Их насны морьдын ихэнх нь гарааны төхөөрөмжинд хүрэлгүй эргэж, үлдсэн 30 гаруй морьдоос түрүү, айргийн хүлгийг тодруулсан юм/
1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Т.Энхцогтын саарал. Унаач З.Бямбашаарийбуу
2. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Төмөрхүүгийн хул. Унаач Б.Золжаргал
3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Л.Очирхуягийн сартай хүрэн. Унаач А.Эсэнбол
4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Даваадоржийн бор. Унаач Г.Энхсүх
5. Дорнод аймгийн Матад сумын уугуул Н.Энхболдын хүрэн. Унаач Г.Үүрцайх
Соёолон-64
1. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул М.Доржцэрэнгийн хүрэн. Унаач Г.Зинамядаг
2. Дорнод аймгийн Матад сумын харьяат Ү.Гантогоогийн хар бор. Унаач О.Гантулга
3. Дорнод аймгийн Матад сумын харьяат Н.Пүрэвсүрэнгийн Гоё хүрэн. Унаач Э.Эрхэмбаяр
4. Дорнод аймгийн Матад сумын харьяат Ч.Тогоохүүгийн халиун. Унаач Т.Баярхүү
5. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат О.Мөнх-Эрдэнийн ухаа будан. Унаач Э.Дашдэлгэр
Хязаалан-82
1. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат З.Хилийнхүүгийн бор хонгор. Унаач Х.Учрал
2. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Ц.Амгаланбаатарын хүрэн
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул А.Хүрэлбаатарын цагаан хонгор
4. Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” багийн харьяат Г.Нямжаргалын хүрэн
5. Дорнод аймгийн Матад сумын уугуул Н.Ганбаатарын хүрэн
Шүдлэн-90
1. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат З.Хилийнхүүгийн цагаан халтар. Унаач Х.Учрал
2. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат А.Лувсандоржийн саарал. Унаач Г.Зинамядаг
3. Дорнод аймгийн Булган сумын харьяат Д.Золбоогийн шарга. Унаач Н.Төмөрсүх
4. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Д.Төмөрбаатарын Наран зээрд. Унаач Э.Сүхбат
5. Дорнод аймгийн Матад сумын харьяат Ө.Нэргүйн хар. Унаач Г.Баярхүү
Даага-58
1. Сүхбаатар аймгийн харьяат Б.Дуламсүрэнгийн халиун. Унаач Г.Зинамядаг
2. Дорнод аймгийн Хэрлэн харьяат П.Амарсанаагийн хонгор. Унаач А.Эрхэмбаяр
3. Дорнод аймгийн харьяат А.Майдарын бор. Унаач Ө.Жамъянсүрэн
4. Сүхбаатар аймгийн харьяат Б.Гантулгын хонгор.Унаач С.Оюунгэрэл
5. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат А.Пүрэв-Очирын саарал. Унаач Э.Цэндбаяр
Түүнчлэн баяр наадмын үеэр морь уях төрийн хэрэгт шамдан, адууныхаа удам угсааг сайжруулж амжилт үзүүлсэн 20 уяачид сумын Алдарт уяач цол олгосон юм.
Эх орны зүүн хязгаар нутагт зорчин түүхэн ой сурвалжлах боломжоор хангасанДорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Л.Болд захиралтай “Туухайн үрс”, В.Гантулга захиралтай “Уран Ванчин” компанийн хамт олонд баярлаж талархсанаа энэ дашрамд илэрхийлье. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
А.Тэлмэн








































































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна