Ц.Доржсүрэнгийн хээрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 28 -нд

Домогт хурдан хүлгэдийн нэг Ц.Доржсүрэнгийн Даян түмний эх хээр морины дурсгалд зориулсан бэсрэг наадам болох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Төр түмнийнхээ цэнгэлд хоёр түрүүлж, гурав айрагдсан хээр морины  нэрэмжит наадмын үеэр цуут хүлгийн дурсгалын хөшөөг олны хүртээл болгож, их насны 44 хурдан хүлэг шандас шалган уралдсанаас  “Партизан хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Гантөрийн зээрд түрүүлэн, Улаанбаатар хотын харьяат Г.Батбаатарын хүрэн аман хүзүүдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Х.Алтансүхийн халтар гурвалж, тус сумын харьяат, аймгийн Алдарт уяасч С.Лувсанвалдангийн халиун дөрөвлөн, Жаргалант тосгоны уяач П.Баттулгын бор таваар давхижээ.
30-аад сая төгрөгөөр бүтсэн дурсгалын хөшөөг тойруулан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Сонгинохайрхан сумын ЗДТГ-аас ч дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Б.Долзодмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна