Т.Болдбаатар: Хөвсгөлийн уяачид хаа ч очоод уралдсан нүүр улайхааргүй болжээ гэдгийг баталлаа


-“Хотгойдын хурд” хангайн бүсийн наадам гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уралдааны онцлог нь юу байв?
-Засгийн газрын тогтоолт “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ, Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Наадмын бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн ИТХ-аас хэд хэдэн тогтоол гаргаж, баяр наадам зохион байгуулах хороо, салбар хороодыг байгуулж, үүрэг чиглэл өгч үйл ажиллагаанд нь зориулсан тодорхой хэмжээний хөрөнгийг аймгийн төсвөөс гаргасан.Түүнээс гадна энэхүү баяр наадмыг сайхан зохион байгуулахад хамгийн ихээр хувь нэмэр оруулсан хүмүүс бол моринд сэтгэлтэй нийт уяачид, морины зүтгэлтнүүд, ивээн тэтгэгч, хандивлагчид маань байлаа.Уралдааны бай шагналыг 100 хувь хандивлагчдын тусламжтайгаар бүрдүүлж, наадмын урьд өдөр албан ёсоор хүлээн авч, талархал илэрхийлэн бэлэг дурсгалын зүйл гардуулсан.Улсын чанартай томоохон уралдааныг орон нутагт зохион байгуулна гэдэг ихээхэн хичээл зүтгэл чармайлт шаарддаг.Энэ тал дээр “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон холбооны тэргүүлэгчид сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласан үр дүнд том ажлын ард гарч чадлаа.Гэхдээ салбар хорооны зарим нэг хариуцлагагүй хүмүүсийн буруугаас болоод гарааны төхөөрөмжин дээр бага зэргийн асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Дараагийн удаа дээрх алдааг давтахгүйн тулд анхаарч ажиллах болно.Уралдааныг хамтран зохион байгуулсан зарим нэг төрийн албан хаагч үүргээ зохих түвшинд гүйцэтгээгүйн улмаас уяачдын олон сар, жилийн хөдөлмөр салхинд хийсэх аюултайг сая харцгаасан байх.Энэ байдлыг эс тооцвол уралдаан маань сайхан болсон.“Хотгойдын хурд-3” уралдаандаа манай Хөвсгөлийн уяачид амжилттай сайхан наадаж, олон айраг, түрүү авлаа. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр манай Хөвсгөлийн уяачид хаа ч очоод уралдсан нүүр улайхааргүй болсон гэдгийг бас нэгэн баталгаа болж өглөө.
-“Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдааныг зохион байгуулахад ямар хэмжээний хөрөнгө зарцуулагдсан бэ?
-Хандиваар 168 сая төгрөг цугларч бай мөрийнд өгсөн.Бид нас болгонд уралдсан нийт морьдын 30 хувийг урамшуулсан.Өмнөх хоёр уралдаанд нэг насанд дунджаар 100 гаруй морь мордож байсан бол энэ удаа 150-230 адуу мордож байна.Тэгэхээр цар хүрээний хувьд нэлээд өргөн болсон гэж ойлгож болно.Дээр нь хамгийн чухал нь урьд жилүүдэд тоосонд нь орно, морио мордуулъя гэсэн хүмүүс ирдэг байсан бол энэ удаа айрагдаж, түрүүлчих болов уу гэсэн итгэл найдвартай дан шигшмэл морьд нь ирсэн бүртгэлээс харагдаж байна лээ.Ер нь анзаарч байхад уяачдын маань ур чадвар сайжирч, морьдын уяа засал Төв Халхын уяатай дүйцэхүйц болсон нь мэдрэгдэж байна лээ шүү.
-“Хотгойдын хурд-3” уралдаан хоймор нутгаас МУ-ын Манлай уяач цолтныг төрүүллээ гэж байсан?
-Тиймээ, Тариалан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэв гуай маань “Хотгойдын хурд-3” уралдаандаа одтой сайхан наадаж, Манлай уяачийн болзол хангасан. Сар шинийн босгон дээр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын Манлай уяач гэдэг хүндтэй цолыг авах байхаа.Энэ завшааныг ашиглаад Доржпүрэв гуайдаа баяр хүргэе.
-Таны хувьд бас нэлээд дөхөж байгаа байх шүү?
-Нэг айраг дутаж байгаа.Сүүлийн жилүүдэд манай Хөвсгөлийн уяачид улс, бүсийн чанартай наадмуудад одтой сайхан наадаж, улсын цол хэргэмд ойрхон яваа.Жишээлбэл, Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнбат, хүү Чимэдбавуу нар байна.2013 оны бүсийн уралдаануудад амжилттай наадаж олон айраг, түрүү авсан.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна