Манлай уяач Ц.Цэнд-Аюуш: Нутгийнхан маань намайг маш хүндэтгэлтэй хүлээж авсан
А.Тэлмэн
"Хотгойдын хурд-3" хангайн бүсийн наадамд анх очиж шүдлэн айрагдуулсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, "Дааган" хэмээх Ц.Цэнд-Аюуш Манлайгийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Дэлгэр сайхан наадав уу. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Сайхан наадлаа. Улсын наадмын дараа Хөвсгөл нутгийг зорьж, “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд оролцлоо. Өргөн дэлгэр сайхан болдог юм байна. Би анх удаагаа Хөвсгөл аймагт ирж байгаа юм. Өмнө нь Архангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд морьдоо уралдуулж байсан. Энэ жил "Хотгойдын хурд"-аа зорьж ирж уралдаад морьд маань сайхан давхилаа. Хоймор нутаг байгаль сайхантай, үнэхээр сайхан газар юм.
-Манлай хэдэн насны хичнээн морьтой очсон бэ?
-Зургаан насны адуутай явсан. Зарим насанд хоёр гурван адуутай очоод соёолон, шүдлэн зургаалуулж, хязаалан хүүхэдгүй түрүүлээд дүрмийн дагуу ухарч зургаад баригдсан. Их насны морь хойноос зүтгэж уралдаад айрагдлаа. Арав дотор дөрвөн морь давхина гэдэг бол чамлахааргүй амжилт. Ер нь тэгээд морь, хүүхэд мэнд сайхан наадахаас илүү сайхан юм гэж юу байхав. Наадмын дараа Хөвсгөл далайд очиж морины хүүхдүүдээ завиар зугаалууллаа. Манайхны хүүхдүүд чинь усгүй газрынх. Тийм болоод ч тэр үү, их л баяртай байна лээ. Далай ээж ч бас бишрэхээс аргагүй сайхан юмаа.
-Хоймор нутгийн адууг шинжив үү. Ямар санагдав?
-Харлаа. Нутгийн унаган адуунууд бяртай, тамиртай адуу байдаг юм байна. Дээр нь Сүхбаатар, Дорнод гээд зүүн аймгуудаас адуу их авчирч нутгийн гүүтэй нийлүүлсэн байна. Тэд нь зүүн зүгээс ирсэн адуунаасаа илүү нутагших юм гэж ярьж байна лээ. Дээр нь залуучууд морь сайн уяж байна. Сая морио айрагдуулж, түрүүлгэсэн нутгийн уяачдын олонх нь залуучууд байна лээ.
-Олон газрын наадам үзсэн ахмад уяачийн хувьд санаа оноо болгож зөвлөх зүйл байсан л байлгүй. Цаашдаа Хөвсгөлчүүд юун дээрээ илүүтэй анхаармаар юм шиг санагдсан бэ?
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадам учраас зохион байгуулалт сайтай байх учиртай. Наадамд аль алдаа оноо гарахыг тэр гэхэв. Гэхдээ анзаарч байхад морь малаа шүдлэх тал дээрээ жаахан тааруу санагдсан. Нарийн үзэхгүй тэгс ингэсхийгээд л гаргачихаж байна лээ. Морины шүдийг чинь нарийн үзэх ёстой шүү дээ. Ялангуяа даага, шүдлэн, хязаалан, соёолон гээд бага насны адуун дээр. Гарахад нь хараад түрүүлж, айрагдаад ирснийх нь дараа дахиад хянах ёстой. Ер нь аль ч газрын наадам тэгдэг шүү дээ. Дараа дараагийн уралдаануудад энэ тал дээрээ анхаарна биз ээ.
-Олон жил хүлээгдсэн Манлай цолныхоо мялаалга наадмыг хийж, нутгийн түмэнтэйгээ баяраа хуваалцсан сураг байсан?
-Тэгсээн. Хотгойдын хурдаас ирснийхээ дараа наймдугаар сарын 15-нд өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Өлзийт сумандаа Манлай цолныхоо мялаалга наадмыг хийж, гурван насны морь уралдуулсан. Нутаг орныхон маань сайхан хүлээн авч, баяр наадам сайхан болсон. Тод манлай Дуламсүрэн тэргүүтэй олон уяач очно лээ. Намрын наадам гэхэд морьд 50, 60, 70 хүрч мордсон. Манай Өвөрхангай аймгийн Өлзийтөөс улсын цолтой бөх байдаг ч улсын цолтой уяач хараахан төрөөгүй байсан. Намайг түүнийх нь салхийг хагалж, Алдартаа алгасан Манлай цол хүртлээ гээд нутгийнхан маань маш хүндэтгэлтэй хүлээж авсан.
-Төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн Манлайдаа амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна