ТОЛИН ХУЛ зүрхэн чанадад хурдалсаар..


Толин хулын тоосонд хийморь сэргэх наадам
Товруу мөнгөн эмээл дээр эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтрын магтаалд айраг дундрах наадам
Толин хулын төвөргөөнд туг нь намирсан
Монголоо…
Ардын Хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмын /1996 онд / хурдан азарганы уралдааныг хул азарга магнайлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн. Энэ бол УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн Толин хул байлаа. “Морь барианд орж хүмүүс баяр хүргэх тэр агшин яг л зүүд шиг санагдаад өөрийгөө барьж хүртэл үзсэн шүү. Баярласандаа хэлэх ч үг олдохгүй, хоолой зангираад өөрийн эрхгүй уйлчихсан” хэмээн олон жилийн дараа МУ-ын Манлай уяач цолыг хүртэхдээ тэрээр дурсамж сөхсөн удаатай. Нээрэн ч хүлгийн сайхнаар гангаран салхи татуулан давхих нэгдлийн адуучдад сэм атаархаж явсан багын мөрөөдөл нь ийнхүү олон жилийн дараа биеллээ олсон болохоор арга ч үгүй биз. Тэр тусмаа улсын наадмын түрүүгээр эхэлсэнд эр хүний омог цээжнээ огшоо байлгүй. Тэрхүү омгоороо моринд эргэлт буцалтгүй орж Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр МУ-ын Манлай уяач цолыг Ерөнхийлөгчөөс гардан авсан билээ.
ДОНИР УГШЛЫН ЖИНХЭНЭ МОНГОЛ АДУУ
Төрийн наадмын түрүү магнай Толин хул Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дамдинжавын унаган адуу. Уяачид Өвгөн ноён Пүрэвжавын бий болгосон Донир угшлын жинхэнэ Монгол адуу хэмээдэг. Хул азарга Хэнтий аймгийнхаа наадамд хоёр удаа айрагдаад байхдаа МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү гуайн нүдэнд тусчээ. Тод манлай энэ тухай Г.Батхүүд хэлснээр 1995 онд хоёр унагатай гүү, нэг даагатай гүүний хамт нийт долоон тооны адууг хоёр сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Ингэхдээ эзнийх нь хүсэлтээр мотоцикль оролцуулан, үлдсэнийг нь бэлнээр өгч тухайн үедээ л өндөр үнээр авч байжээ. Энэ цагаас хойш хул азарга Г.Батхүүгийн хэмээн цоллуулах болж, Толин хул хэмээн /духан дээрх толь мэт сарыг нь бэлгэдэн/ дуудах болжээ. Толин хул шинэ эзэндээ ирээд анхны наадамдаа түрүүлэн /1996 онд улсын наадамд түрүүлсэн/ морь сонирхогчдын анхаарлыг татах болсон юм. Толин хул улсын наадамд нэг удаа түрүүлэн, хоёр удаа /1997,1998 онуудад/ айрагдаж, анхны “Их Хурд”-д дөрөвт хурдлан айрагдсан юм.
ТОЛИН ХУЛЫН БУЛГАН СҮҮЛ
Хул азарга улсын наадамд түрүүлснээс хойш Г.Батхүү улс, бүсийн наадмаас гурван түрүү, арав гаруй айраг хүртсэн. Тиймдээ ч Толин хулыгаа араасаа олон хурд дагуулсан булган сүүлтэй адуу хэмээн ярих дуртай. Булган сүүлтэй хул азарганы буянаар газар газрын хурдан тууртууд Г.Батхүүгийн адуунд цугларсаар өдгөө 500 хол даваад байгаа. Адуун сүргийнх нь ихэнх хурдан угшлынх. Хул азаргыг гурван үрээний хамт авсан тухай дээр дурдсан. Тэр үед хамт ирсэн хонгор даага нь эдүгээ морь сонирхогчдын дунд Зулхонгор хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд даагандаа есөд, хязаалан, соёолондоо айрагдан, 2001 оны улсын наадамд аман хүзүүдсэнийг санаж байгаа байх. Түүнээс гадна Толин хулын үр төл нь очсон газар бүртээ сайн давхин, улсын наадамд ч айрагдсан билээ.
ХУЛ АЗАРГА ХУРД, ХИЙМОРЬ ДАЛЛАДАГ
Хойноос гарч идэж урагшилдаг хул азарга толгойндоо жаахан хойрго ч уяаныхаа үед ааш нь зөөлөрчихдөг байсан гэдэг. 2001 оны “Их Хурд”-аас хойш хул азарга дахин уралдаагүй. Турж эцээд тарга хүчээ ч авч чадахаа больсон түүнийг 2003 онд сэтэрлэн өвөл зунгүй тэжээх болжээ. Нэг удаа хашаанаас гаргатал алга болчихож. Баахан эрэл сурал болж гүйсээр байгаад хамгийн сүүлд адуун сүрэг нь байсан нутагтаа оччихсон байсан гэдэг. Энэ байдал хоёр ч удаа давтагдсаны дараа 2006 оны зун Толин хул 25-тайдаа тэнгэрт хальсан юм. Г.Батхүү олон жил баярлуулсан хурдан буянгаа өөд болоход нь эртний заншил ёсоор толгойг нь айдасын давааны овоонд өргөж, туурайгаар нь сангийн бойпор хийн хурдан морьддоо онгод хийморь дуудах болжээ.
ЗҮРХНЭЭС ЭГШИГЛЭСЭН ДУУ
Толин хулын тоосонд хийморь сэргэх наадам
Товруу мөнгөн эмээл дээр эзэн нь гоёдсон наадам хэмээх уран тансаг үгс шандаст хурдан хүлгээ зүрхэндээ нандигнадаг байсан эзнийх нь сэтгэлээс өөрийн эрхгүй хөвөрч гарсан гэдэг. 2002 онд АПУ компанийн захирлаар ажиллаж байхдаа компьютер дээрээ шивчихсэн байсан шүлгийг Харангын Чука ажил ярихаар орж ирээд харж нэг хувь хэвлэн авч оджээ. Хоёр гурав хоногийн дараа утсаар ганц нэг зүйл тодруулж байснаа “Дууг чинь “Толин хул” гээд нэрлэчих үү?” хэмээн зөвшөөрөл хүссэн гэдэг. Арав хоногийн дараа хоолонд урихдаа төгөлдөр хууран дээр тоглож үзүүлсэн нь сэтгэлд хүрч, клип хийлгэн наадмын өмнөхөн үзэгчдийн хүртээл болгожээ. Тэр үед Толин хул 21 настай байсан учир клипэнд нь хул зүсмийн төлийг нь тоглуулсан гэдэг. Ийнхүү морио дээдэлсэн уяачийн зүрхнээс эгшиглэсэн дуу морь сонирхогчдын төдийгүй моринд хайртай Монгол хүн бүрийн аялах дуртай дуу болж, хул азарга цаг хугацааг өртөөлөн Монголын ард түмний сэтгэлд хурдалсаар байна.
Энд дахиад л “Толин хул”-аас ишлэл авмаар байна.
…Газар үнэрлэн омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зуузай эргэж гарахад наран сугарна
Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадна
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадна
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн
Монгол оо…
Тийм ээ, “Толин хул” ийн эгшиглэсээр тун удахгүй арав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Сонссон хүн бүрийн сэтгэлд омогшил тээх энэ дууг Харангын Лхагваагийн чадалтай хоолойгүйгээр бас төсөөлөх аргагүй биз ээ. Монголын рок попын ертөнцөд гишгэсэн мөртэй, өөрийн гэсэн орон зайтай энэ бардам эрээс өөр хэн нэгэн дуулна гэхэд даанч хол сонстож байгаа биз.
Савхин тоногтой хар хүрэм, урт буржгар үс, олон цагирган ээмэг. Энэ бол түүний стиль. “Энэ амьдрал гэдэг юманд тав арван цаас олох гээд янз янзаар хувираад байх ямар хэрэг байгаа юм” гэж хэгжүүн эр хэлсэн удаатай. Бүр хүүхэд байхаасаа үсээ ургуулж, улаан Boro татаад, уранхай жинс өмсмөөр байсан гэдэг. Тиймдээ ч энэ хүслээ биелүүлэн рокер болсон биз. Тэр дандаа л хэгжүүн, бас омголон, зарим үед “билиг танхай” байх нь бий. Өөрийн гэсэн ертөнцтэй Лхагваагийн ертөнцийг үзэх үзэл заримдаа тун ойлгомжгүй ч юм шиг. Мөнгөний төлөө үхэн хатан гүйлдэх болсон энэ нийгэмд хүн гэдэг өөрийн гэсэн өнгөтэй байх ёстой гэж тэрээр үздэг. Түүнийхээр орчлон олон янзын өнгөтэй байх агаад Лхагваа гагцхүү цэнхэр, ногоон өнгийг илүүд үздэг.
Тэрээр хүүхэд байхаасаа хэрсүү нэгэн байсан гэдэг, Нөгөө талаар бусдыг бодвол амьдралын хатуу хөтүүг эрт мэдэрсэн болохоор энэ амьдрал түүнийг шазруун болгочихсон гэх юм билээ. Өдгөө дөч гарч яваа тэрээр ээжийгээ бурхан шигээ л шүтэж биширнэ. Тиймдээ ч “ээж нар бол айхтар улс. Хүзүү хаашаа толгойгоо тийшээ. Эхийнхээ үгэнд орж байх ёстой” гэх. Гэхдээ үүнд бас хязгаар бий гэж тэр ярина. Үзэл бодлоосоо бусдыг сонсоно. Бас ертөнц дээр амьдрах энэ хуулийг ээжээс сонсоно гэж ярьдаг.
Эх орондоо дэндүү хайртай гэх түүний үг ингэж цээжээ дэлддэг зарим нэгнээс шал ондоо. Уран бүтээлийн тоглолтоор дэлхийн олон орноор хөндлөн гулд тэнэж явсан ч сэтгэлийн үзүүрт эх орноо гэх сэтгэл дандаа л явсан гэдэг ч тэр бүр энэ тухайгаа олонд дэлгээд байсан нь цөөхөн аж. Нарсанд төдийгүй наранд ч бухимдах юм зөндөө байна. Эх орон маань хөгжих хэрэгтэй. Бидний хөгжил удаан байна гэж эгдүүцэх энүүхэнд.
Үзэл бодлоо бусдад хүргэх ёстой учраас хоолойгоо ашиглаж байгаа. Тэрнээс биш өөрийн бодолгүй, өөрөө зохиодоггүй жирийн нэг дуучин бол өөр юм гэж олон жилийн өмнө ярьж байсныг тод санаж байна. Тэр үед “Харанга”-ын “Ертөнцийн өнгө” тоглолт болох гэж байсан юм. Энэ бол одоогоос долоо найман жилийн өмнө гэсэн үг л дээ.
Хатанбаатарын гэхээсээ илүү “Харанга”-ын гэж овоглох Соёлын тэргүүний ажилтан Х. Лхагвасүрэн Монголын рок попын ертөнцөд цэргээс ирсэн жаахан хүү байхдаа л орж ирсэн. Амьдралынхаа ихэнх хугацааг тайзан дээр өнгөрөөсөн ч Лхагваагаар овоглосон ганцхан цомогтой. Дэндүү даруу ч юм шиг. Гэхдээ түүний гаргасан “Харангын Лхагва” цомог одоо ч хитэд байнга дээгүүрт жагсаж байна. Түүний зохиосон “Дурлал”, “Гэрэлт орчлон”, “Он жилүүд”, “Бүсгүй заяа” зэрэг олон дуунууд Лхагвааг сонсох дуртай олныг цаг хугацаанаас үл хамааран байлдан дагуулсаар л байна. Рок попын хамт олон нь түүнийг жинхэнэ мужик эр гэж үнэлдэг юм билээ. Аатай омголон энэ эрийн хоолойн чадал, олонд үнэлэгдсэн дуунуудад фенүүд нь хайртай учраас түүнд хир халдаах тун дургүй. Тийм ээ тэр цуцашгүй хоолойтой. Үүнийг батлах мэт урлагийн олон нөхөд нь дуу нэгтэйгээр дахин давтагдахгүй авьяасын эзэн гэж үнэлдэг юм билээ. Ийнхүү Толин хулаар эхлэн үзэглэсэн тэмдэглэл маань Харангын Лхагваагаар санаандгүй атал үргэлжилж орхилоо.
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Баасан, 20:21 минут 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
Баасан, 19:57 минут Д.Ганзоригийн хээр
-
Баасан, 19:52 минут Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
Мягмар, 22:49 минут Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
Мягмар, 22:38 минут “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
Мягмар, 22:16 минут Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
Мягмар, 21:57 минут Луу халтар
-
Даваа, 10:36 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
Даваа, 10:16 минут “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
Даваа, 10:03 минут Ч.Батзоригийн хар
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
-
12-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Х.Баяраа: Тахийн азарганы үр төл…
-
12-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-23: МАНЛАЙ УЯАЧ Б.ЦЭНДБААТАР
-
12-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач О.Баттулга: Ам гарна гэдэг морио…
-
12-р сарын 24 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Хул шүдлэнгээ айрагдуул…
-
12-р сарын 24 -нд Г.Адьяахүүгийн хул халзан
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 23 -нд Б.БАЯРДОРЖИЙН ЛАКИ ХАР
-
12-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ц.Нямхүү: Нас явлаа одоо уяхаа б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
103.111.68.50
Ум сайн амгалан болтугай
Reply202.126.89.177
ум сайн амгалан болтугай
Reply