Уяач Г.Батсайхан: Энэ жил хонгор хязаалан гурав түрүүлж, нэг айрагдсан
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уяач Г.Батсайхан нутагтаа зохиогдсон хангайн бүсийн даншиг наадамд хонгор хязаалангаа аман хүзүүдүүлсэн юм. Түүний сэтгэгдлийг хүргэж байна.
-Нутгийн дэвжээнээ хязаалан айрагдуулж, бүсийн наадмын хишиг хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө моринд хайртай, моринд элэгтэй Монголынхоо бүх уяач, тэр тусмаа Хөвсгөл нутгийнхаа нийт уяачдадаа мэндчилгээ дэвшүүлье. Мөн “Хотгойдын хурд” хангайн бүсийн даншиг наадамдаа одтой сайхан наадсан нутгийн түмэндээ баяр хүргэж, цааш цаашдын уралдаануудад амжилт хүсье. Энэ наадамд миний хул хонгор хязаалан аман хүзүүнд хурдалсан. Хонгор хязаалан маань энэ жил дөрөв уралдаад гурав түрүүлж, нэг айрагдсан. Уг нь эрлийз морьдоо ялгана гэж байсан ч ялгаагүй хамтад нь уралдуулсан нь монгол адуутай хөдөөгийн уяачдын хувьд хүндрэлтэй байлаа. Нэг өдөр болсон бусад бүсийн уралдаан эрлийз морьдоо ялгасан байсан. Түүн шиг ялгасан бол уяачид, наадамчид сэтгэд хангалуун байх байсан болов уу гэж бодож байна. Цаашдаа энэ байдлаараа эрлийз адуугаа хольж уралдуулаад байвал сүүлийн үед морь мал сонирхож байгаа залуу уяачдын сонирхол буурч мэдэх юм. Бид чинь өөрсдийн идэхээсээ хумслан байж, зүүн аймгуудаас хурдан авчирч байгаа шүү дээ. Гэтэл эрлийз адуутай нийлүүлээд уралдуулчихаар бидний хөдөлмөр зүтгэл талаар болчихоод байна. Тиймээс аймгийн МСУХ-ны удирдлагууд цаашдаа энэ тал дээр анхаарал хандуулах биз ээ.
-Таны ижил санаа бодолтой уяачид цөөнгүй байна. Хул хязаалангийн амжилт Засгийн газрын тогтоолт наадмын анхны айраг уу?
-Тиймээ. Хул үрээ маань Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Амараа гэдэг найзын маань адуу. Ноднин шүдлэн үрээ авчраад тав ч уралдуулж тав айрагдуулсан. Тэгэхдээ дандаа аман хүзүүнд хурдалсан. Надад ирэхээсээ өмнө даагандаа жижиг наадамд нэг айрагдаж байсан юм билээ.
-Бүсийн наадамдаа хэдэн насны морь мордуулав?
-Хязаалангаас гадна их морь, даагатай очсон. Даагаа мордуулаагүй ээ. Их насны морь гараа руу очоогүй байхад өмнөх морьд нь эргээд 27-гоор давхисан. Гараан дээр тийм алдаа гараагүй байсан бол уг нь гайгүй л давхичих байсан байх.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад хичнээн жил болж байгаа вэ. Удам дамжсан уяачдын нэг үү?
-Манай аав Гэндэн гэж нутаг орондоо нэртэй сайн уяач байсан. Би 15-16 настайгаасаа эхлэн хурдан морины уяа тааруулж байгаа. 2002 онд аймгийн аварга уяачаар шалгарч байсан.
-Дээр зүүн зүгээс адуу авдаг гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас адуу авсан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас ч авсан. Ер нь урдаас цөөнгүй адуу авсан шүү. Хөлийн бэлэн хурдтай ч арьс нимгэнтэй байдаг юм билээ.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна