Үндэсний спортын V их наадам боллоо

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 17 -нд

1998 онд Архангай аймгийн Цэнхэр суманд анх удаа зохион байгуулагдаж байсан үндэсний спортын тав дахь удаагийн наадам  есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хүйн долоон худагт боллоо. Тав дахь удаагийн наадам Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 13 тоот тогтоолоор зохион байгуулагдаж буй бөгөөд анхан шатны шалгаруулалт аймаг, дүүргийн хэмжээнд орон даяар энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн бол шигшээ тэмцээн Хүй долоон худагт болсон нь энэ юм.
Үндэсний спортын V  их наадамд 21 аймаг, 9 дүүрэг, 35 байгууллагын 3000 гаруй тамирчин хамрагдан оролцсоноороо өргөн цар хүрээтэйд тооцогдож буй. Их наадмын үндэсний бөхийн барилдааныг хэд хэдэн шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нийслэл хотод төвлөрч байгаа бөхчүүдийн дунд "Нутгаа дуурсгана” барилдааныг улс, аймаг, сумын цолтны ангиллаар, харин хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бөхчүүдийн дунд “Хөдөөгийн хүчтэн” барилдааныг явуулсан билээ. Улсын цолтны ангилалд 18 аймгийн 12  дэвжээ, аймаг, сумын цолтны ангилалд тус бүр18 дэвжээ гурван хэсэгт хуваагдан хоорондоо тойргоор барилдсанаас:
Сумын цолтны ангилалд:
1. Булган аймгийн “Булганхангайн хүчтэн” дэвжээ
2. Засагт ханы “Завхан” дэвжээ
3. Ховд аймгийн “Ховд” дэвжээ
“Хөдөөгийн хүчтэн” үндэсний бөх: 21 аймгийн 105 бөх тойргоор барилдсанаас багийн дүнгээр:
Нэгдүгээр байрт аймгийн заан Э.Саранбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн бөхчүүд
Хоёрдугаар байрт  аймгийн  арслан Б.Мөнхбаяр ахлагчтай Увс аймгийн бөхчүүд
Гуравдугаар байрт аймгийн арслан Б.Уртбаяр ахлагчтай Орхон аймгийн бөхчүүд
Үндэсний сурын харваа
Багийн харваа:
Тэргүүн байр: Орхон аймгийн баг:  МУГТ, Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү
• Гоц мэргэн, СМ Л.Отгонбаяр
• Улсын мэргэн, Спортын мастер З.Сүлдболд
• Улсын мэргэн, Спортын мастер Б.Ендон
• Улсын мэргэн, Спортын мастер Д.Оюунханд
• Спортын мастер Ш.Даваасүрэн
• Спортын мастер А.Энхтөр
• Спортын мастер Н.Өлзийхутаг
• Спортын мастер Э.Ганчулуун
• Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан
• Спортын мастер З.Энхтуяа
• Спортын мастер М.Мөнх-Амгалан
Дэд байр: Алдар спорт хорооны “Алдар-жем” баг: Б.Баярсайхан
• Д.Мөнхгэрэл
• Б.Батбаатар
• Ж.Мягмар
• Г.Баянмөнх
• Ш.Балсэнгэ
• И.Ихтэс
• Ш.Батхуяг
• Б.Хатансайхан
• Р.Ганхуяг
• Д.Норжмаа
• Д.Цэцэгмаа
• Г.Баярсайхан
Гутгаар байр: Багануур дүүргийн баг: Спортын мастер Г.Амарсайхан
• Спортын мастер П.Баттүшиг
• Спортын мастер Д.Чинбат
• Спортын мастер Д.Пүрэв
• Спортын мастер А.Мөнхтогтох
• Спортын мастер Н. Өлзийбилэг
• Спортын мастер С. Болдхүү
• Спортын мастер Ж. Содномпил
• Спортын мастер Х. Сайнбилэг
• Спортын мастер Н. Базарсүрэн
• Спортын мастер Ж. Элбэгжаргал
• Спортын мастер Н. Өлзийханд
• Спортын мастер Л.Ганчимэг
Цуваа харваа эрэгтэй:
1. Алдар БТСХ-ны “Алдар Жем” багийн харваач, спортын мастер Б.Батбаяр
2. Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер А.Энхтөр
3. Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны харваач, МУ-ын Гоц мэргэн Л.Отгонбаяр
Эмэгтэй:
1. Налайх дүүргийн “Шинэ Налайх” ХХК-ийн харваач, МУ-ын Мэргэн Г.Батзаяа
2. Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер М.Мөнх-Амгалан
3. “Алдар” БТСХ-ны “Алдар Жем” багийн харваач, МУ-ын Мэргэн Д.Норжмаа
Уламжлалт харваа: Найман багийн 80 харваач оролцлоо.
Эрэгтэй:
1. Ц.Эхчулуун /Баянзүрх дүүрэг/
2. Б.Үнэнбат /Алдар БТСХ/
3. С.Ариунбат /Сонгинохайрхан дүүрэг/
Эмэгтэй:
1.  М.Батгэрэл /Төв аймаг/
2. Д.Цэцэг /Чингэлтэй дүүрэг/
3. Өлзий-Орших /Сонгинохайрхан дүүрэг/
Баг:
Нэгдүгээр байр
  Орхон аймгийн баг-Г.Хүрэлбаатар
• Б.Одбаясах
• Б.Мөнхсоёл
• Н.Ойнбаяр
• С.Шоовдор
• Ш.Туул
• Б.Аззаяа
• Б.Пүрэвод
• Б.Отгонбаяр
• Л.Мөнгөнзаяа
Хоёрдугаар байр “Алдар” БТСХ-ны “Алдар-жем” баг - С.Энхтунгалаг
• Б.Энхсайхан
• У.Сосорбурам
• С.Цэрэнбуу
• Б.Үнэнбат
• Ц.Хандхүү
• Л.Даваасүрэн
• Ж.Энхбат
• Я.Дашдэндэв
• Р.Энхамгалан
Гуравдугаар байр Дархан-Уул аймгийн баг - Л.Болормаа
• Б.Батхишиг
• М.Сумъяа
• Ж.Амарсайхан
• Ц.Үүрийнтуяа
• Ж.Нямаа
• Б.Нямдорж
• А.Нар
• А.Сармөнх
• Н.Ганхуяг
Буриад сурын харваа: 12 багийн 145 гаруй харваач оролцлоо.
1.  Дорнод аймгийн хүндэт мэргэн Г.Ломбодорж ахлагчтай “Дорнод I” баг
2. Ц.Хүдэрчулуун ахлагчтай Баянзүрх дүүргийн “Бурхан халдун” группын баг
3.  Спортын мастер Х.Баасанхүү ахлагчтай Орхон аймгийн “Хангарьд” групын баг
Цуваа харваа /эрэгтэй/:
1. Дорнод аймгийн Баяндун сумын “Аш авгад” ХХК-ийн харваач О.Сүхбаатар
2. Дорнод Дашбалбар сумын Б.Базар /Спортын дэд мастерийн болзол хангасан/
3. Дорнод Сэргэлэн сумын МУ-ын мэргэн З.Ариунбат
Эмэгтэй:
1. Өмнөговь аймгийн “Таван толгой транс”-ийн харваач М.Саранзаяа /Спортын дэд мастерийн болзол хангасан/
2. Дорнод аймгийн Дашбалбар сумын харваач Э.Оюунжаргал
3. “Тэс” группын “Алтан дуулга” ХХК-ын харваач МУ-ын мэргэн Ж.Нямдаваа
Урианхай сурын харваа: Есөн багийн 108 харваач оролцлоо.
Баг: Нэгдүгээр байр МУ-ын хошой мэргэн Б.Мөнхтөр ахлагчтай Налайх дүүргийн баг
         Хоёрдугаар байр Спортын мастер С.Чимэддорж ахлагчтай Орхон аймгийн баг
         Гуравдугаар байр Спортын мастер Ж.Баян-Өлзий ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг
Цуваа: Нэгдүгээр байр Хэнтий аймгийн Баянхутаг сумын харваач Ж.Энх-Амгалан
             Хоёрдугаар байр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харваач С.Дүгэржав
             Гуравдугаар байр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны харваач Б.Хатансайхан
Шагайн харвааны төрөлд 36 багийн 320 гаруй харваач өрсөлдлөө.
Тэргүүн байр: Сэлэнгэ аймгийн баг - Аймгийн гоц мэргэн Б.Болд
• Үлэмж дархан мэргэн
• Спортын мастер Ч.Батмөнх
• Үлэмж дархан мэргэн
• Спортын мастер Б.Ууганбаатар
• Үлэмж дархан мэргэн
• Спортын мастер Т.Гантулга
• Гарамгай мэргэн Ж.Ганбаатар
• Гарамгай мэргэн Д.Хүрэлсүх
• Улсын мэргэн Б.Зоригоо
• Улсын мэргэн Т.Отгонбаатар
• Улсын мэргэн Б.Мөнхболд
Дэд байр: Төв аймгийн баг -  МУ-ын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат
• МУ-ын Үлэмж дархан мэргэн Г.Эрдэнэбаатар
• - МУ-ын Үлэмж дархан мэргэн Д.Ганбат
• МУ-ын Гарамгай мэргэн Л.Хадамдарам
• МУ-ын Дэд мэргэн Б.Энхтүвшин
• МУ-ын Дэд мэргэн Т.Ариунболд
• Аймгийн мэргэн Д.Цэдэнсодном
• Аймгийн мэргэн Д.Эрдэнэ-Очир
• Аймгийн мэргэн М.Отгонбаатар
Гутгаар байр: Баянхонгор аймгийн баг - Аймгийн гоц мэргэн  Ж.Батмөнх
• МУ-ын дэд мэргэн Жигжидсүрэн
• Аймгийн гоц мэргэн Э.Машбат
• Аймгийн гоц мэргэн Д.Сүхдалай
• Аймгийн гоц мэргэн М.Отгонбаяр
• Аймгийн гоц мэргэн Б.Батбаяр
• Аймгийн гоц мэргэн Б.Чулуун-Эрдэнэ
• Аймгийн гоц мэргэн М.Баасансүрэн
• Н.Мөнх-Од
Ширээний шагай: 17 аймаг, 7 дүүрэг, “Алдар” спорт хороо зэрэг 26 багийн 127 буюу давхардсан тоогоор 420 гаруй тамирчин оролцлоо.
Багийн төрөлд: 1. Баянхонгор аймгийн баг
      2. Чингэлтэй дүүргийн баг
      3. Багахангай дүүргийн баг
Ганцаарчилсан төрөлд эрэгтэй /насанд хүрэгчид/:
1. Я.Базарсүрэн (Сонгинохайрхан дүүрэг)
2. М.Доржсүрэн (Сэлэнгэ аймаг) 
3. Ц.Бавуусүрэн (Өвөрхангай аймаг)
Ганцаарчилсан төрөлд эмэгтэй /насанд хүрэгчид/:
1. Н.Эрдэнэгэрэл (Баянхонгор аймаг)
2. М.Туяа (Хэнтий аймаг )
3. Х.Баяржаргал (Архангай аймаг)
Хөвгүүд:
1. С.Жадамбаа (Баянхонгор аймаг)
2. О.Хүдэр-Эрдэнэ (Дорноговь аймаг)
3. Э.Сэргэлэнбаатар (Дархан-Уул аймаг)
Охид:
1. Ц.Саранцэцэг (Багануур дүүрэг)
2. Ц.Ууганцэцэг (Архангай аймаг)
3. О.Эрдэнэцэцэг (Дорноговь )
Мөсний шагай: 10 аймаг, нийслэлийн 7 дүүргийн 180 харваач оролцлоо.
Цуваа харваа: 1. Т.Баасанхүү /Архангай аймаг “Хүннү” дэвжээ/
2. МУ-ын мэргэн Н.Уламбаяр /Сүхбаатар дүүрэг/
3. Х.Амарсайхан /Архангай аймаг “Батцэнгэл” дэвжээ/
Талын харваа: 1. МУ-ын мэргэн Д.Батсайхан /Хан-Уул дүүрэг/
                             Д.Ууганбаяр /Орхон аймаг/
2. Б.Нямбат /Архангай Цэнхэр сум, “Алтан Овоо” дэвжээ/
    Б.Үнэнбаатар /Сүхбаатар дүүрэг/
3. МУ-ын дархан мэргэн С.Чулуун-Эрдэнэ /Архангай, Эрдэнэмандал сум, “Шавь” дэвжээ/
    МУ-ын мэргэн Б.Лхагважав /Архангай, Эрдэнэмандал сум, “Хүннү” дэвжээ/
Шилдэг дэвжээ:
1. Т.Ганболд дасгажуулагчтай Архангай аймгийн “Хүннү” дэвжээ
2. Г.Ганбаатар дасгалжуулагчтай Архангай аймгийн “Алтан Овоо” дэвжээ
3. Р.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Архангай аймаг “Батцэнгэл” дэвжээ
Их наадмын хүрээнд зохион байгуулагдсан жороо морины уралдаанд нийт 21 хүлэг уралдлаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5-р багийн С.Мөнхбаярын зүрхэн тамгатай хар алаг морь түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын А.Эрдэнэбүрэнгийн хар морь аман хүзүүдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Арвины хээр морь айрагджээ.
Морин пологийн үзүүлэх тоглолтонд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 2, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 1 баг оролцсон юм.
 
НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна