Сумын Алдарт уяач Г.Алтангэрэл: Алаг морь бүсийн наадмын хоёр дахь айргаа авлаа
А.Тэлмэн
Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд Алтайчууд одтой сайхан наадаж, хамгийн олон айраг түрүү хүртсэн. Их насны морьдын уралдааны түрүү ,айргийн морьд цөм Алтай нутгийн хөвгүүдийн хүлгэд байсан бөгөөд бид
алаг морио айргийн дөрөвт хурдлуулсан Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Алтангэрэлээс баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Их морь айрагдуулсанд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Гаравын Алтангэрэл гэдэг. Говь-Алтайн Дарви сумын харьяат, сумын Алдарт уяач цолтой. Алаг морь маань баруун бүсийн даншиг наадамдаа айргийн дөрвөөр давхилаа. Сэтгэл өндөр сайхан байна.
-Баруун бүсийн их насны морьдын уралдаан Алтайчуудынх боллоо.
-Тэглээ. Манай аймгийн таван морь дараагаараа орлоо. Энэ уралдаанд манай сумаас нэлээд хэдэн уяач ирсэн. Нэг шүдлэн дөрвөөр давхиж, нэг соёолон наймаар орлоо.
-Алаг мориныхоо удам угшлыг танилцуулаач?
-Миний алаг морь Хэнтий аймгийн Баянхутагт сумын адуу. Манай сумын Дөш гэж аймгийн Алдарт уяач авчраад би авсан юм. Надад ирсэн цагаасаа хурдалж байгаа . Энэ жил зургаан настай. Ноднин соёолондоо Завхан аймгийн 90 жилийн ойд аман хүзүүдсэн. Энэ хоёр дахь бүсийн айраг нь байгаа юм.
-Даага, шүдлэн, хязааландаа яаж давхисан юм бэ?
-Даага, шүдлэндээ 7-8-аар л давхиж байгаад хязаалангаасаа эхлээд л харайсан.
-Хавар Говь-Алтай аймгийн шилдэг хүлэг шалгаруулах уралдаан болсон. Түүнд уралдсан уу?
-Тэнд явуулаагүй.
-Баруун бүсийн уралдааны талаарх санаа бодлоосоо хуваалцаач?
-Энэ жилийн баруун бүсийн наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Нэг гэм нь шороогоор шуураад байх юм. Хуртай байсан бол хүүхэд моринд зүдэргээгүй сайхан байх байлаа.
-Алаг морины эзэн хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж байгаа вэ?
-Харьцангуй сүүл үеийн уяач даа. Морь уядаг болоод дөрвөн жил л болж байна. Өнгөрсөн жил Завханы 90 жилийн ойн баяр наадмын дараа сумын Алдарт уяач цолоо авсан. Одоогийн байдлаар сумын наадмаас 3-4 түрүү аваад байна. Алаг морь маань хязаалан, соёолондоо сумынхаа наадамд түрүүлсэн. Сая Ховд аймгийн Дарви сумын 90 жилийн ойд уралдаад аман хүзүүдчихээд энд ирсэн. Ноднин соёолондоо Ховд аймгийн Цэцэг суманд болсон аймгийн бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, Говь-Алтай аймгийн Дарви суманд болсон Алтайн бүсийн уралдаанд гурваар орсон. Ер нь их сайн давхиж байгаа.
-Сэтгэгдлээсээ хуваалцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна