Аймгийн Алдарт уяач Д.Нямдорж: Баруун бүсийн гурав дахь наадамдаа айрагдлаа

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 18 -нд

-Баруун бүсийн наадамд азарга айрагдуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Миний хүрэн азарга Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Бандгаа гэдэг залуугийн унаган адуу. 2006 онд шүдлэндээ Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд гурваар давхиж, 2011 онд болсон Ховд аймгийн 80 жилийн ойгоор түрүүлээд, 2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Энэ жил Ховд аймагт болж буй баруун бүсийн уралдаанд гурваар давхилаа.
-Хэдтэй азарга вэ?
-11 настай. Одоогоор баруун бүсийн гурван наадамд айрагдаад байна. Ер нь дааган цагаасаа эхэлж уягдан сум болон бусад наадмаас 20-иод медальтай болоод байгаа.
-Энэ наадамд хэдэн насны морьтой ирэв?
-Азарга, даага, хязаалантай ирсэн. Даага 11-ээр давхилаа. Уг нь монгол даагаа хөтөлж ирсэн ч өндөр гэсэн шалтгаанаар хасагдаад эрлийз бага насанд уралдаад 11-ээр давхилаа.  Цаашдаа ялгалтан дээрээ анхаарахгүй бол томируун болгоныг л хасчих гээд байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна